Цагаанбаатар Наранбаатар үндэсний бөхөөр барилдана

Тодоруулбал Монголын Тулгар Төр байгуулагдсны 800 жилийн ойд зориулан Хүч чадлын ус компаниас үндэсний бөхийн Монгол бөхийн босоо хийморь Заан Харцагуудын халз барилдааныг зохион байгуулж байна.
Энэ удаагийн барилдаанд бөхчүүд цолоороо баг болон хуваагдаж, нэг заан зургаан харцагатай ээлжлэн барилдаж оноо цуглуулах журмаар барилдах бөгөөд барилдаан тус бүр дээр 200,000 төгрөгийн бооцоо тавигдах юм байна. Улмаар хамгийн өндөр оноо авсан баг 6 сая төгрөгний шагнал өвөртлөх бөгөөд удаах нь 1.8 сая төгрөг хүртэх гэнэ.
Заан харцагуудын халз барилдаанд Монгол улсын Заан И.Доржсамбуу, Д.Бумбаяр, О.Одгэрэл, Ч.Батзориг, Ц.Мягмарсүрэн, Х.Мөнхбаатар Монгол улсын Харцага Н.Баяржавхлан, Г.Ганхуяг, Э.Батбаатар, Г.Батбаяр, Т.Мөнгөнцоож, Л.Пүрэвдорж нар барилдана. Хэрэв та Монгол улсын Зааны багийг дэмжиж байгаа бол улаан, Харцагын багийг дэмжиж байвал хар өнгийн тасалбар аваарай.
Харин Заануудын багын дасгалжуулагчаар УИХ-ын гишүүн Г.Занданшатар, Харцагуудын багын дасгалжуулагчаар Б.Бат-Эрдэнэ нар ажиллаж байгаа юм байна. Түүнчлэн Жудо бөхийн ОУХМастер, Гавъяат тамирчин Цагаанбаатар, Чөлөөт бөхийн ОУХМ, 2005 оны Манлай тамирчин Наранбаатар нар сая төгрөгний бооцоо тавьж нэг л удааYндэсний бөхөөр барилдах юм байна. Ялсан бөх нь 700,000 өвдөг шороодсөн 300,000 төгрөг өвөртлөх юм байна. Бичлэгээс Жудо бөхийн ОУХМастер, Гавъяат тамирчин Цагаанбаатарын сэтгэгдлийг сонирхоно уу


Энд дарж бичлэг үзнэ үү

Ийнхүү зүлэг ногоон дэвжээний өнгө сүр, хүч хийморь нь болсон манай хүчит Заан, Харцагууд хүчийг үзэх сонирхолтой өрсөлдөөн, олон сонирхолтой сюрприз дүүрэн барилдааныг хоцролгүй ирж үзэхийг урьж байна.

А.Баярмаа
Оллоо.МН

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button