Оюуны өмчийг хууль бусаар ашиглавал хатуу шийтгэл ногдуулах болжээ

Өмнөх хуулиар оюуны өмчийг хулгайлсан этгээд 50, аж ахуйн нэгж байгууллага 250 мянган төгрөгийн торгууль хүлээж байсныгхэтэрхий хөнгөн шийтгэл гэж үзсэн байна. Тиймээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг иргэнд 2-6, хуулийн этгээдэд 10-25 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгууль ногдуулахаар хуульчилсан аж. Ямар ч байсан уран бүтээлчид оюуны өмчөө баталгаатай хамгаалах эрхзүйн орчин бурдсэнийг хууль санаачилж батлуулсан эрхэм гишүүд онцолж байгаа юм. Зохиогчийн эрхийн тухай хууль уран бүтээлчийг амьд сэрүүн байхад үйлчлэхээс гадна өв залгамжлагчид эрх нь шилжсэн бол дараагийн 50 жилд ч хүчин төгөлдөр байх гэнэ. Уран бүтээлчид гэрээний үндсэн дээр дахин ашиглах төлбөрийн хэмжээг тохиролцсоноос гадна бүтээлийг нь хууль бусаар олшруулах тараах үйлдэлд өөрөө хяналт тавих ёстой юм байна. Ингэхийн тулд уран бүтээлчид сайн дураараа нэгдэн нийлж, хамтын

/Монголын мэдээ Э.Тэнгэр/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button