Дэлхийн мисст оролцсон Г.Хонгорзулыг рекетлэсэн залуу Ганц худаг-т хоригдов

Тэрээр Англи хэлийг хоёр сарын дотор үзэж судалсан, би ялах болно гэж итгэл төгс мэдэгдээд явсан ч амжилтад хүрч чадаагүй билээ. Үүнээс гадна түүнийг тойрсон элдэв шуугиан сүүлийн үед тасрахаа болиод байна. Мисс бүсгүйтэй хэсэг хугацаанд үерхэж байсан залуу түүнтэй нэг оронд хамт байсан үедээ нууцаар бичлэг хийсэн байжээ. Ингээд Дэлхийн миссийн тэмцээнд өрсөлдөх шалгаруулалтад тэнцэн явах болоход нь уг бичлэгээ нийтэд дэлгэнэ хэмээн рекетлэж 10 мянган доллар нэхжээ. Харин мисс Г.Хонгорзул цагдаад гомдлоо гаргаснаар сүрдүүлэгч залуу С…-ыг саатуулан өдгөө Ганц худаг-т хорьж байна. Түүнд бусдыг айлган сүрдүүлсэн, дарамталсан хэргээр эрүүгийн хэрэг үүсгэн Улсын Мөрдөн байцаах газарт шалгаж байна. Дээрх хэрэг одоогоор мөрдөн байцаалтын шатандаа шалгагдаж байгаа бөгөөд хэрхэн шийдэгдэх нь тодорхойгүй байна. Хохирогч гэгдээд байгаа Г.Хонгорзулын гомдлоор уг хэрэг шийдвэрлэгдэх бололтой.
/81-р суваг /

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button