Аудит хийлгэхдээ аль компанийг сонгох вэ?

Одоо улсын хэмжээнд бие даасан аудитын 52 компани үйл ажиллагаа явуулж байна. Тэдний 36 нь Улаанбаатар хотод, 16 ньаймзг, орон нутагт ажилладаг. Гэхдээ манай улсад өнөөдөр аудит нь аж ахуйн нэгж, байгууллага, иргздийн эрэлт хэрэгцээ болоогүй, аудиторын мэдлэг чадаар дутагдах, мэргэжлийн ёс зүйг зөрчих, аудитын байгууллагыг хуурамчаар байгуулах, санхүүгийн тайланг худал баталгаажуулах, мэргэшсзн нягтлан бодогч болон аудитын үйлажиллагааны зохицуулалт төлөвшөөгүй талаар нийгэм, төрийн зүгээс ихээхэн шүүмжлэлтэй ханддаг. Эдгээр зөрчлийг зохицуулахын тулд аудиторт тавигдах шаардлагыг нэмэгдүулэх, аудитын байгууплагын хариуцлагыг дээшлуүлэх, аудит болон мэргэшсэн нягтлан бодогчийн нэр ашиглахыг хориглох, аудитын дүгнэлт гаргах хугацааг тогтоох, мэргэшсэн нягтлан бодогчийн шалгалт авах зохион байгуулзлтыг сайжруулах зэрэг асуудлаар Аудитын тухай хуульд шинээр өөрчлөлт оруулжУИХ батлаад байна. Аудитын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар аж ахуйн нэгж, байгууллагуудын нягтлан бодох буртгэлийн хөтлөлт, тайлан гаргалт хуульд заасны дагуу явагдах, хараат бус аудитын үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалт улам боловсронгуй болох ач холбогдолтой гэж үзэж байгаа юм.
Аудитын байгууллагууд нь үйл ажиллагаандаа мөрддөг нэг хууль дүрэмтэй, нэг стандарт, арга аргачлалтай боловч гүйцэтгэж байгаа ажлын цар хүрээ, чанар, үйлчилгээний үнэ тариф ихээхэн ялгаатай байгаа нь үйлчлуүлэгчдийг төөрөгдөлд оруулах, бухимдуулахад хүргэж улмаар аудитын цаашдын хөгжилд саад бэрхшээл учруулж байна. Иймд Сангийн яам 2005 онд аудитын компаниудын үйл ажиллагаандулсын үзлэг явуулжээ.
1998, 2005 онд аудитын олон улсын стандартуудыг монгол хэлнээ хоёр удаа хөрвүүлж, аудитын байгууллагуудын боловсон хүчний чадавхи, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх зорилгоор Сангийн Яам, Мэргэжлийн нягтлан бодогчдын институтээс шат дараалсан сургалт семинар эохион байгуулсны дүнд аж ахуйн нэгж, байгууллагуудын санхүүгийн тайланд аудит хийх арга, технологид чанарын ахиц өөрчлөлт гарч, аудитын компанийн үйл ажиллагаа төлөвших хандлагатай байна гэж дүгнэж байна. Тухайлбал, үйл ажиллагаа нь төлөвшиж буй аудитын компаниар Итгэлт-Аудит ХХК, НИММ-Аудит ХХК, Далай Ван-Аудит ХХК, Улаанбаатар -Аудит ХХК зэрэг компанийг нэрлэж байна.
Гэвч аудитыг стандартад заасан торимын дагуу бүрэн гуйцэд хийдэггүй, ажлын баримт материалыг иж бүрэн, цэгцтэй бүрдүүлдэггүй, ажлын баримтын боловсруулалт, судалгаа шинжилгээг дутуу хийдэг, үйлчлүүлэгчийн санхүүгийн тайлангийн талаар гаргасан аудиторын дүгнэлт, зөвлөмж, залруулга нь ажил хэрэг болж байгаа эсэхэд хяналт тавьдаггүй дутагдал аудитын компаниудын дунд нийтлэг байгаа нь үзлэгээр ажиглагджээ. Аудитын дотоод стандартаа боловсруулаагүй, ажлын дотоод аргачлал журмаа гарган хэвшүүлж чадаагүй, орон тооны үндсэн аудиторгүй, ажлын байргуй компаниуд ч үйл ажиллагаа явуулж байгаа нь илэрчээ.
Сангийн сайдын зөвлөл үэлэгийн дүнг үндэслэн аудитын зарим компанидхуулийн дагуу арга хэмжээ авах шийдвзр гаргасан байна. Сангийн сайдын тушаалаар аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн дагуу татан буугдах хүсэлтээ ирүүлеэн Ирээдүй Аудит ХХК-ийн аудитын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгон Аудитын тухай хуулийг зөрчиж байгууллагын санхүүгийн тайланд хуурамчаар дүгнэлт гаргасан Вест-Аудит ХХК, Стандарт-Аудит ХХК-ийн аудитын үйл ажиллагаа явуулах эрхийг 2006 оны нэгдүгээр сарын нэгний өдрөөс эхлэн хасжээ. Түүнчлэн Аудитын тухай хуупьд заасан зохих шаардлагыг хангаагүй Тэд-Аудит, Төртүшзэ-Аудит, Би Эс Эс-Аудит, Хөвсгөл-Аудит, Өнөд-Аудит, Баталгаа-Онош-Аудит, Итгэл-Аудит, Тэгшсан-Аудит, Батламж-Аудит, Эрдэнэс-Аудит, Ашидмөнх-Аудит, Номгон-Аудит, Багануур-Аудит, Сан-Аудит, Өлгий-Аудит, Бисофт-Аудит зэрэг компанийн аудитын уйл ажиллагаа явуулах эрхийг гурван сарын хугацаагаар түдгэлзүүлеэн байна. Эдгээр компани дээрх хугацаанд аудитын компанид тавигдах шаардлагыг бүрэн хангаж чадвал аудитын үйл ажиллагаа явуулах эрхийг нь дахин сэргээх юм.
Аудитын тусгай зөвшөөрөл аваагүйгээр аудитын үйл ажиллагаа явуулсан Таван марал Аудит ХХК, Одко-Аудит ХХК, мөн тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон боловч үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулж байсан Бадмаараг-Аудит ХХК, АДБ-Аудит ХХК-уудын үйл ажиллагааг зогсоож холбогдох арга хэмжээ авахыг Улсын бүртгэлийн газарт албан ёсоор мэдэгдээд байгаа аж.
Монгол Улсад аудитын үйл жиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй байгаа 52 компаниас НИММ-Аудит ХХК, Итгэлт-Аудит ХХК, Бизнес консалтинг-Аудит ХХК, Ситико-Аудит ХХК, Далай ван-Аудит ХХК,Мэдээлэл-Аудит ХХК, Ди Эй Би Жи – Аудит ХХК, Таван Эрдэнэ-Аудит ХХК, Улаанбаатар-Аудит ХХК, Координат-Аудит ХХК, Интер-Аудит ХХК, Эрнет энд Янг-Аудит ХХК, Б энд С-Аудит ХХК, Ололт-Аудит ХХК, Мон-Аудит ХХК, Алтан жолоо-Аудит ХХК, Жононван-Аудит ХХК, Их наяд-Аудит ХХК, Монгеркооп -Аудит ХХК, Онч-Аудит ХХК, Энич-Аудит ХХК, Актив-Аудит ХХК, Дорнод тэнцэл ХХК, Очирт-Аудит ХХК /Өвөрхангай/, Дундговь-Аудит ХХК, ЗМ-Аудит ХХК, Тэд Од-Аудит ХХК, Нийслэл ХХК, Сайн-Аудит ХХК, Эй энд Ти-Аудит ХХК, Сүлд-Аудит ХХК, Конфиденсе энд АБЭ-Аудит ХХК, Дукат Аудит ХХК /Өвөрхангай/ гэсэн аудитын 33 компанийн тусгай зөвшөөрөл хүчинтэй байна.

(Монцамэ 14/885)
Б.Өөлүүн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button