Шинэ Ерөнхий сайд төрөхөөр дуншсан долоо хоног

Өмнөх долоо хоногийн төгегөлд эхэлеэн МАХН-ын бага хурал өнгөрөгч долоо хоногийн эхэнд үргэлжлэн хуралдаж шинэ Засгийн газ-рын тэргуүнд намын даргын-хаа нэрийг дэвшүүлеэн. Уг хурлаас туе нам дахь жигүур болон намын анхан шатны байгууллагаас оруулсан са байгууллагаас оруулсан са сайдын сэнтийд заларч, бас нэг хоёр хоногийн дотор тан-химаа бүрдүүлнэ хэмээн төлөвлөж байсан нь талаар болов. ёстой их санасан газарт гэдэг болов хэмээн ажиглагчид дүгнэж байлаа. МАХН-ын даргын хувьд парламентад суудалтай на-муудаас БНН, АТН-ын дэмж-лэгийг дор нь авсан, Гэхдээ АТН-ын хувьд парламентад суудалтай гэдэг нь эргэл-зээтэй. Гишүүн Л.Гүндалай, Б.Жаргалсайхан нарт нэг нэг сайдын суудал амласан уч-раас тэд МАХН-ын нэр дэв-шигчийг дэмжихээр болсон гэнэ. Мөн хамтарсан Засгийн газрын хойдхийг уншихад идэвхтэй оролцсон АН-ын нэр бүхий дөрөвт хоёр сайдын суудал амласан сураг ч дуулдаж байлаа. Бур М.Энхсайхан гишүүнд Шадар сайдын суудал амласан талаар ч яриа гарсан.
Харин АН болон ИЗ намын хувьд УИХ-д сөрөг хүчин болж сүүдрийн Засгийн газар байгуулж ажиллахаа мэдэг-дэв. Тиймээс МАХН-ын хувьд гол найдлага нь Эх орон нам болжээ. Үүнийгээ мэдэрсэн туе намын дарга Б.Эрдэнэбат анх МАХН-аас амласан хоёр сайдын суудлыг 3-4 болговол яахав хамтарч болох юм гэж гэдийсэн. Шинэ Ёренхий сайдын асуудал Эх орон намаас болж хойшлогдож байгаа гэсэн цуу ч тархаад байлаа. Хоёр талаас ажлын хэсэг гарч энэ асуудлаар олон удаа хуралдаж эцэст нь Эх орон намд гурван сайд, нэг дэд сайдын суудал өгөхөөр тохиров. Энэ бүх уулзалтын эцэст шинэ Ерөнхий сайдад нэр дэвшигч М.Энхболдыг АН, ИЗ намаас бусад нь дэмжихээ илэрхийлеэн тул Ерөнхийлөгчид өнгөрөгч баасан гаригийн өглөө өргөн барьжээ.

ЕРӨНХИЙЛӨГЧ ЮУНЫ УЧИР ГЭДИЙХ БОЛОВ
Үүнийг хэн ч тайлбарлаж үл чадна. Харин олон янзаар таамагласан яриа саарал ордноор тэнүүчилж байв. Шинэ Ерөнхий сайдыг дэмжих, үл дэмжих талууд тодорхой болсон учир өнгөрөгч баасан гаригт Ерөнхийлөгч УИХ-д асуудлыг өргөн барьж, энэ өдөртөө багтан шийдэгдэх боллоо гэж бүгд хүлээж байлаа. Гэвч энэ хүлээлт талаар болсон юм. Уг нь Ерөнхийлөгч даруй УИХ-д өгөөд байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаан үдээс хойш хуралдаж М.Энхболдыг Ерөнхий сайдаар батлана гэж ярилцаж байв. Гэвч Эх орон намтай зөвшил-цөх гэж нэлээд хугацаа алд-сан МАХН-ынханд туе намаас Ерөнхийлөгчид нэр дэвшсэн экс дарга нь тээг болов. АН-ын удирдлагуудтай уулзсан Ерөнхийлөгч танай намаас Ерөнхий сайд томи-логдох ёстой. Та бүхэн МАХН-тай зөвшилц гэсэн сурагтай. Үүнд нь АН-ынхан гаргасан шийдвэрээсээ бу-цахгүй, биднийг тоож нэг ч бичиг ирүүлээгүй гээд сөрөг хүчин байх болно гэдгээ албан ёсоор мэдэгдсэн гэнэ. Мөн Ерөнхийлөгч МАХН-ынх-ныг хүлээн авч АН-тай зөвшилцөх хэрэгтэй, та бүхэн 2004 оны сонгуулийн үр дүн болон сонгогчдын сонголтыг хүндэтгэх ёстой. Тиймээс хэн нэгнийг нь илүу узэлгүй бүгдтэй нь адилхан зөвшилц. Гэхдээ гишүүнтэй бус намтай нь зөвшилцөх хэрэгтэй гэжээ. Гол нь АН-ынханд хамтрэх талаараа бичиг өгөегүй гэх зэрэг зөвшилцөл түухий учраас УИХ-д оруулахад хундрэлтэй байна. Хэрвээ ийм түүхийгээр нь УИХ-д оруул-бал унах магадлалтай гэж зөвлөсөн сурагтай. Ёрөн-хийлөгчийг яэгаад асуудалд ингэж хандах болов гэдгийг хүн бүр өөрийнхөөрөө тайлабарлаж байлаа. Нэг хэсэг нь Ерөнхийлөгч намынхаа асуу-далд хэтэрхий гүнзгий орсон учраас хэт их унаад байгаа намынхаа нэр хүндийг авра-хын тулд АН-аас Ерөнхий сайд томилохыг дэмжиж буй гэнэ. Мөн өөрөө үүнд ороо-цолдсон учраас нэрээ цэвэр-лэж ард түмэнд энэ бүхнээс хол байгаа, эв нэгдлийг эр-хэмлэгчийн байр сууриндаа үнэнч байгаа гэдгээ харуулах гэсэн башир арга гэх. Зарим нь Алтан гадас-ынханд ач хариулж буй явдал хэмээн дүгнэж байв.
Ямар ч байсан Ерөнхийлөгч энэ өнөөдөр хариугаа өгч асуудлыг нэг тийш болгоно хэмээн МАХН-ынхан найдаж байгаа аж.

САЙДЫН СУУДАЛ РУУ ТЭМҮҮЛЭГСЭД
Шинэ Ерөнхий сайд томилогдох эсэх нь эргэлзээтэй байх үеэр түүний танхимд ажиллах сайдуудын нэр бараг тодорхой болж байх шиг. МАХН-ын хуучин сайдууд бараг бурэн бүрэлдэхүүнээрээ шинэ кабинетэд орох бололтой. Гэхдээ Т.Очирхуү, Ц.Шаравдорж, Т.Ганди нарын оронд шинээр Ц.Цэнгэл, Л.Одончимэд зэрэг гишүуд сайд болох гэнэ- Мөн Н.Баярт-сайхан, Д.Идэвхтэн нарын нэр ч сайдад явж байна. Гол нь шинээр сайд болох нөхдүүдийн хэн нь хэана
очихыг намуудтай зөвшил-цөж тохиролцеоны дараа ярих гэнэ. Туүнчлэн ихэнх залуу сайдууд хуучин яаман-даа үлдэнэ гэж байгаа ч Д.Тэрбишдагвын оронд ГЗан-даншатар очих нь гэсэн сураг ч дуулдана. МАХН-д Д.Тэр-бишдагва нарын ганц хоёр сайд экс дарга Н.Энхбаяраас жийгдсэн учраас сайдаасаа мултарч байна гэсэн яриа түгээд байгаа юм.
Зөвшилцлийн гол субъект болоод буй Эх орон намын хувьд намын дарга Б-Эрдэнэбат өөрөө сайд болж улдэх суудлаа гишүүн Ц.Жаргал, С.Отгонбаяр нартаа өгөх сураг байна. Өөр эх сурвалжийн мэдээлж буйгаар тус намын И.Эрдэнэбаатар, Д.Чулуунбаатар нар сайд болон дэд сайдад нэр нь яригдаж байгаа гэнэ. Ямар ч байсан туе нам гурван сайд, нэг дэд сайдын суудал авахаар болсон.
АН-ын дөрвийн хувьд М.Энхсайхан гишүүнд шадар сайд, Ж.Наранцацралт гишүүнд Барилга, хот байгуулалтын сайд, эсвэп М.Сономпилд Батлан хамгаалахын сайд амласан гэсэн сураг байна. Гэсэн хэдий ч хуульд намууд зөешилцөн Засгийн газраа байгуулна гэж буй.

(Өдрийн сонин 019/2153)
М.БААТАР

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button