Нэг албан тушаалтанд 5-6 сая төгрөгний зардал ногдож байна

Энэ талаар Төрийн зудитын гаэар саяхан хяналтын судалгаа хийж түүнийгээ УИХ-д өргән бариад байна.

ДАВХАРДСАН ЯАМД
Дээрх судалгааг өмнөх Засгийн газрын бүтэц дээр 2000 оноос эхлэн Белыи улсын Брюссель хотод төвтэй Олон улсын Архи, Дарс Амттулгуурлан өнгөрсөн оны яамдын чиг үүрэг, стратегийн төлөвлөлт, бүтэц, зохион байгуулалт, хариуцлагын тогголцоо, үр ашиг, төсөв, хөрөнгийн зарцуулалт зэргийг хам-руулан хийжээ. Ингэхдээ гол нь асуудал бүр дээр дүн шинжилгээ хийж, цаашид боловсронгуй болгох талаар зөвлөмж гаргасан байна. Тодруулбал, сүүлийн жилүүдэд дэлхийн улс орнуудын төрийн аудитын байгуул-лагуудын хийж буй шинэ нэр төрлийн зохион байгуулаларга зүйг тусгахаас гадна Засаглалын шинэчлэлийн чадавхийг бэхжүүлэх төсөл-ийн болон Дэлхийн банкны зөвлөмжийн дагуу хийжээ.
Асуулгын дүнгээр судалгаанд нийт оролцогсдын 70 гаруй хувь нь яамдын одоо-гийн чиг үүрэг оновчтой бус, зарим яамдыг нэгтгэх бо-ломжтой гэж үзжээ. Жишээлбэл, Түлш, эрчим хүчний яамны үйл ажиллагааны зорилгод тусгагдсан асуудал Үйлдвэр, худалдаа болон ХХААЯ, Ба-рилга, хот байгуулалтын яам-ны чиг үүрэгт орсон байжээ Мөн Эрүүл мэндийн болои Нийгмийн хамгаалал, хөдөл-мөрийн яамны ажлууд давхардсан байна. Тодруулбал, хүн ам зүй, эрүүл мэнд, ядуурал, амьжиргааны түвшин, эрүүл мэндийн болон нийг¬мийн даатгалын санг бүрдуү-лэх, тэдгээрийг хуваарилах асуудал давхардсзар иржээ.

МОНГОЛ УЛС ХЭДЭН ЯАМТАЙ БАЙХ НЬ ТОХИРОМЖТОЙ ВЭ?
Энэ талаар Үндэсний Аудитын ерөнхий газар төрийн шинэ менежмент хөгжсөн араө гэруй орны Засгийн газрын бүтэцтэй танилцаж судалгаа хийжээ. Үүгээр дээрх арав гаруй орны гуравны нэг нь 9-10 яамтай, Гадаад хэргийн, Сангийн, Хууль зүйн зэрэг ерөнхий чиг үүргийн яам улс орон бүрт зайлшгүй байдаг аж. Харин нийгмийн хүрээг хамарсан Боловсролын яам судалгаанд хамрагдсан дээрх арван оронд туе бүрт нь, Хө-дөлмөрийн яам есөд нь, Эрүүл мэндийн яам наймд нь байжээ. Мөн Тээврийн буюу Дэд бүтцийн яам арван улсад, ХАА буюу үйлдвэрийн яам есөд нь, Байгаль орчны буюу экологийн яам долоод нь байна. Гэтэл манай оронд дээр дурдсан нэг яамны чиг үүргийг хэд хэдэн яам гуйцэтгэж байна. Үүнээс харахад яамдын чиг уүргийг боловеронгуй бол-гох нийтлэг ундэслэлүүдийг харгалзан үзвэл манай улс өсөн яамтай байх нь тохиромжтой гэсэн дүгнэлтийг Үндэсний Аудитын ерөнхий газраас гаргаад байна. Яамдыг дээрх хэмжээнд болгон цөөлөх бүрэн боломжтой гэж байна.
Үүнээс гадна Засгийн газрын ХЭГ, Мэргэжлийн хя-налтын болон Онцгой байдлын ерөнхий газрыг заавал сайд толгойлох шаардлага манай улсад байхгуй байна гэж Монгол Улсын Ерөнхий аудитор Л.Жавзмаа мэдэгдсэн юм. Түүнээс дээрх яамдын тоо, бүтэцтэй холбогдуулан зарим зүйлийг тодрууллаа.

-Яамны тоо нэмэгдснээр төсөө, зардал өсч байгаа юу?
-Хуучин 11 яамтай байх үетэй харьцуулбал яамдын төсөвт зардал 18,9 хувиар өесөн. Үүнд хэдийгээр үнэ ханшийн өөрчлөлт нөлөөлж байгаа ч ДНБ-д яамдын төс-вийн эзлэх хувь нэмэгдсэн. Язмдад дотор нь ажиллаж буй ажилтнуудын ажлын байрны тодорхойлолтод шинжилгээ хийж үзэхэд зарим яаманд нэг чиг үүргийн ажлыг 10-13 хүн хариуцан хийж байгаа дүн гарсан. Нэг албан тушаалтанд ногдох захиргааны эардал харилцан адилгүй байна. Жи-шээ нь, Үйлдвэр, худалдааны яам, Барилга, хот байгуулалтын яамны нэг албан тушаалтанд 5,1-6,7 сая төгрөгийн зардал ногдож байна.

-Танай байгууллагаас хийсэн аудитаар Засгийн газрын бүтцийг ямар байх нь илуу оновчтой гэж үзэж байгаа вэ?
-Дээр дурдсанаар өсөн яамтай байх боломжтой. ГХЯ, Сангийн яам, ХЗДХЯ, Батлан хамгаалах яам, Байгал орчны яам, БСШУЯ-наас гадна Үйлдвэр, худалдаа, ХААЯ, Эрүүл мэнд, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, Дэд бүтцийн яамтай байх боломжтой гэж үзэж байгаа. Бусад яамыг чиг үүргийнх нь хувьд нэгтгэсэн нөхцелд үйл ажиллагаа нь илүү үр нөлөөтэй, салбарын бодлого, зохицуулалт оновчтой болж, ажлын шат дамжла-гыг багасгах, орон тоо. төсөв, зардлыг хэмнэх боломж бий.

-Яамдаас гадна агент-лагуудын чиг үүрэг, бүтэц, зохион байгуулалтад танай байгууллагаас аудит хийсэн үү?
-Яамдын бүтэц зохион байгуулаптад аудит хийх явцад дунд т ү в ш н и й удирдлагын зардал мөн өсч байгаа нь харагдсан. Байгууллагын бүтцэд хэд и й г э э р өөрчлөлт хийгдсэи боловч ззрим талзар эөвхөн нэрээ өөрчлех байдлаар үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагууд байна. Жишээ нь, Түлш, эрчим хүчний ерөихий газар гэж байсныг Дэд бүтцийн яамны Түлш, эрчим хүчний бодлого. зохицуулалтын газартай нэгтгэх замаар Түлш эрчим хүчний яам байгуулагдсан атал нөгөө Тулш, эрчим хүчний ерөнхий газрын суурин дээр эрчим хүчний судалгаа, хөгжлиин төв гэсэн нэртэй бас нэг байгууллага байж л байна. Үүнээс гадна яамдын болон агентлагуудын үйл ажилла-гааны стрзтегийн зорилт нь эцсийн ажлын болон төсөв, зардлын үр дүнтэйгээ уялдахгүй байх жишээтэй байна гэв. Түүнээс дээрх судапгааг Засгийн газар огцорсонтой холбогдуулан хийсэн үү гэхэд түүнээс өмнө хийсэн. Засгийн газар огцорч буйтай ямар ч холбоогүй, харин цаг хугацааны хувьд давхацлаа гэсэн юм.

(Өдрийн сонин 019/2153)
Б.БОЛД

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button