Yндэсний спортын III их наадмын нээлтийн ажиллагаа

Биеийн тамир, спортын тухай хуулийн 16.1 дэхь заалт, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр Хүн амын бие бялдрыг чийрэгжүүлэх үндэсний хөтөлбөр-ийн холбогдох заалтуудыг хэрэгжүүлэх зорилгоор 2006 оны нэгдүгээр сараас наймдугаар сарыг дуусталхи хугацаанд бүх нийтийг хамруулсан хоёр үе шаттай биеийн тамир-чийрэгжүүлэлт, үндэстэн, ястны уламжлалт тоглоом, наадгай, зан заншлыг өвлүүлэн сурталчлах ажлыг орон даяар зохион байгуулж явуулах ажлыг өрнүүлэхээр энэ сарын 20-нд Спортын төв ордонд Yндэсний спортын III их наадмын нээлтээ хийсэн юм. Нээлтийн ажиллагааны талаар БТСУХ-ны дарга Ч.Наранбаатарын яриаг хүлээн авна уу

Энд дарж бичлэг үзнэ үү

Энд дарж бичлэг үзнэ үү

Нээлтийн ажиллагаанд аймаг, дүүргийн БТСХорооны дарга нар орлцсон бөгөөд тугаа залж, бамбараа залсан. Бамбар залж буй бичлэлэгийг хүлээн авч үзнэ үү

Энд дарж бичлэг үзнэ үү

Тулгар төр байгуулагдсаны 800 жилийн ойн арга хэмжээнд зориулж ард түмний дунд уламжлагдан хөгжиж ирсэн үндэсний зан заншил, тоглоом наадгайг өсвөр залуу үедээ залгамжлуулан өвлүүлж сурталчлах, үндэстэн, ястнуудын дунд үе дамжин хадгалагдаж ирсэн зан үйлийг судлан дэлгэрүүлэх зорилгоор ойн баярын нэгдсэн арга хэмжээний хөтөлбөрт багтааж үндэсний спорт, тоглоом, наадгайн төрлөөр үзүүлэх тоглолтыг зохион байгуулж явуулахаар төлөвлөсөн нь Биеийн тамир, спортын тухай хуулийн 16.1 дэх заалт, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг тасалдуулахгүйгээр хэрэгжүүлэх явдлыг хангана гэж БТСУУ үзэж байгаа юм байна.
Наадмыг дараах чиглэлээр зохион байгуулахаар төлөвлөж байна. Үүнд
I чиглэл Үндэсний спорт, үндэстэн, ястаны тоглоом, наадгайн төрөл
II чиглэл Биеийн тамир, чийрэгжүүлэлтийн нэгдсэн арга хэмжээ
III чиглэл Хүн амын бие бялдрын хөгжил, чийрэгжилтийн түвшин тогтоох
сорилыг 7-64 насанд авч өнөөгийн түвшинг тогтоож, нэгдсэн мэдээллийн санг бүрдүүлэх хэлбэрээр зохион байгуулна.
Түүхт ой, үйл явдлыг угта бүх нийтийг хамарсан биеийн тамир-чийрэгжүүлэлтийн төрөл бүрийн арга хэмжээг орон даяар зохион баигуулж шалгарсан баг, хамт олныг Үндэсний их баяр наадмын хөтөлбөрийн тоглолтод оруулахаар тусгасан байна.
А.Баярмаа
Оллоо.МН

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button