Авлигатай жинхэнээсээ тэмцэж чадах болов уу

хүүхэн гэж нэг сайхан кино байдаг. Болж буй үйл явдал нь бур манжийн хаанчлалын үеийг харуулсан уг кинонд Долингор тууж ирсэн хонио тушаах гэж хахууль өгч байгаа гардагийг санаж байна уу. Авилга өгөгч авагч хоёроос өөр хүн ийм үплдлийг мэддэггүйн жишээг, тэр тусмаа авилга авагч нь эрх мэдэл бүхий хүн байдаг гэдгийг харуулсан зохиолч, найруулагч хоёрын санаа л даа. Гэхдээ тэд тэнгэр ширтэж бапгаад л санаанаасаа зохиочихоогүй нь ойлгомжтой. Ийм явдал их эртний улбаатай болохыг л үзүүлсэн нь тэр. Шог зураачид ч авилгын тухай зурахдаа хэн нэгэн даргын ширээн доогуур сэмхэн шургуулж буй боодолтой мөнгө байдлаар илэрхийлсэн нь элбэг. Бүгд л авилга өгдөг авдаг, тэр нь иймэрхуү хэлбэртэй явагддаг гээд зураад бичээд, харуулаад байдаг ч зөвхөн уран сайхны кино, зохиолд л илчлэгдэж баригдана. Авилгачыг үйлдэл дээр нь барих гэбэг боломжгүй, нотлох баримт олддоггүй тун хэцүү хэмээн хуулийнхан өөрсдийгөө өмөөрдег. Үнэний хувь байдаг л биз. Хамгийн гол нь барих гэж санаачлага гаргадаг эсэхэд л хэргийн гол учир оршдог биз ээ. Яг иймэрхүү бэрхшээлээс болоод хичнээн ч хэрэг замхарав даа. Улаан менгэн усны, 17 чингэлэг спиртын, Балдан-Очирын, Бямбаноровын, Цагаан залаа агвет-ийн, Төв ази-ийн, Чулуунбатын гэх мэт. Техник технологи өндөр хөгжсөн улс оронд бол илрүүлдэг л юм билээ. Хэдэн жилийн өмнө Японд нэгэн авилгачийг барьсан тухай ид шуугиж байхтай тохиолдлоор тэарснаа нэхэн саналаа. Нэг бизнесмэн нөхөр Японд телевизийн шинэ суваг нээхээр ард түмнээс хандив цуглуулж л дээ. Учиргүй их мөнгө цугласан юм гэсэн. Дараа нь нөгөө нөхөр чинь Италийн мафийнхантап холбоо тогтоож, тэдний хар мөнгийг Япон руу оруулан өнөөх телевизээ байгуулчихаж. Мафийн мөнгийг угааж өгсөн учир өөрт нь их хэмжээнии мөнгө унасан нь мэдээж. Хажуугаар нь бас ард түмнээс цугласан хандивийн мөнгөний ихэнх хэсэг хуримтлагдан үлдсэн гэсэн үг. Хандив цуглуулах арга хэмжээ эхлэх тэр мөчөөс эхлээд л далдаас зураг авдаг сэтгүүлчид араас нь мөшгиж, үйлдэл бүрийг нь зургаар баталгаажуулаад байж. Телөвизийн бэлтгэл бүрэн хангагдаж, сүр дуулиантай нээлтээ хийхийг нь минип бие зурагтаар үээж суулаа. Маргааш өглөөнөөс нь эхлээд л нөгөө бизнвемений мөнгө угаасан болон авилга өгсөн, авсан бүх үйлдлипг дэс дараалан харуулж, цагдаагийнхан ажил дээрээс нь шууд баривчлаад явчихав. Ард олон ерөөсөө хохирсонгүй. Нэг сайхан телевизтэй үлдсэн. Мэдээж нөгөө нөхрийн хөрөнгийг хураагаад хандивийн мөнгөнөөс завшсан хэсгийг гаргаж улсын төсөвтөө хийж таарна. Авилгачийг илрүүлэх, арга хэмжээ авах, улс орныг, ард иргэдийг хохиролгүй болгох гэгч энэ биш гэж үү.
Сэтгүүлчид дангаараа энэ хэргийг илрүүлээгүй нь ойлгомжтой. Харин эхлэлийг нь тэд тавьж, араас нь цагдаагийнхан оролцсон юм билээ л дээ. Мөшгих болсон гол шалтгаан нь тун энгийн. Нөгөө нөхөр хандив авч эхэлснээс хойш хэсэг хугацааны дараа гэнэт баяжиж, том байшин бариулаад зогссонгүй, эхнэртээ учиргүй үнэтэй алмаас эрдэнийн шигтгээтэй гоёл авч өгөх зэргээр илэрхий тансаглах болж. Хандивын мөнгө зүй зохисоороо зарцуулагдаад байхад хаанаас тэрхүү тансаглалын мөнгө гараад байнаа гэх сэжиг сэтгүүлч болон, цагдаагийнхны анхаарлыг татсан гэдэг. Ухаан нь нэгэн яамны сайд Дорждашжав зусланд гарахдаа зориулж гурван давхар том ордон босгочихож. Ийм сайд ч гэж хаа байхав. Зүгээр л жишээ татаж байна. Тиим хэмжээний мөнгө байгаа л биз. Гэхдээ л энэ мөнгө түүний ДМУ хөршүүд дэлгүүрийн ашгаас боссон уу, эсвэл … гэдгийг шалгаад үзчихдэг байх нь ардчилал хөгжсөн улс оронд ердийн үзэгдэл юм байна л даа. Манайд болохоор Казиногийн хэргийг эс тооцвол сонин хэвлэлээр хөөрхий сэтгүүлчид чадлаараа л бичиж бичиж, дараа нь шүүхэд дуудагдаад, сарын цалингаасаа хэдэн зуу дахин давсан их мөнгө нэхүүлж, эцэст нь сонинд бичигдсэн эрхмээс уучлал гуйх шийдвэр гаргуулаад нэг юм хоёр яс сална. Зүгээр ч нэг салахгүй, хэн нэгэн сайд даргын тухай дахин бичихгүй байх ам өчиг өгч байж олон сая төгрөгийн төлбөрөөс мултарна.

ХОЁР. АВИЛГАТАЙ ТЭМЦЭХ ШИНЭ АЛБА ХЭРЭГТЭЙ ЮУ
Аргаа барахдаа л ийм хувилбарыг сонгосон байх. Ард нийтийн дунд санал асуулга явуулаад үзсэн чинь хамгийн их авилга авагчаар шүүх, прокурорынхон, араас нь гааль, цагдаагийнхан гэх мэтчилэн жагсчихсан. Үр дүн ийм байхад тэдэнд итгэх аргагүй. Гадаадаас ч юм уу, харь гаригаас авилга авдаггүй хүмүүс олж ирэлтэй биш. Авилгын эсрэг хууль хэрэгтэйг бүгд хүлээн зөвшөөрөх авч хэнд хариуцуулах вэ гэдэг дээрээ тулахаар хад мөргөөд зогсчихдог нь ийм учиртай. Монголд авилга авдаггүй албан тушаалтан үлдээгүй юм уу ч гэж бодогдохоор. Хуулийнхан болохоор бид л наад байгууллагыг чинь авч явах ёстой. Шинэ байгууллага хэрэггүй хэмээн зүтгээд байдаг. Нөгөө хэсэг нь чононд хонь хадгалуулахтай адил юм болно гээд эсэргүүцээд байдаг. Уг нь авилгатай хамгийн сайн тэмцэж чадах байгууллага бол дөрөв дэхь засаглал гэгддэг хэвлэл мэдээллийнхэн, тэдгээрийн сэтгүүлчид яах аргагүй мэн. Гагцхүү тэдний хөлс хүчээ дайчлан, эр зориг гарган байж илрүүлсэн хэргүүдийг шалгаад, үнэн мөнеөр нь шийдчихдэгсэн бол заавал ч тусгай байгууллага бий болгох гэж эовох шаардлагагүй л дээ. Гээнэдээ ч бий, гоонодоо ч бий гэдэг шиг манай зарим сэтгүүлчид дүрдээ хэтэрхий итгээд, хадуурчихдаг гэм бийг хүлээн зөвшөөрөх ёстой.
Нэг үхрийн эвэр доргихоор… гэдэгчлэн бусдыгаа хөлдөө чирдэг нь үнэн. Ингээд л ямар нэг шинэ байгууллага эрж хайх хэрэг гарсан бизээ. Шинэ байгууллага, тэнд ажиллах арван хуруу тэгш хүн хайж байх хооронд авилга гэгч атгаалжин хар мангас улс орныг улам ч эрчтэй залгилсаар л .

ГУРАВ. ТЕНДЕР ДАЛДЫН ХАР МАЛГАЙ
Төрийн өмчит. байгууллага бараа материал авах, байшин сав босгохдоо заавал тендер зарлах хуультай. Хувийн компаниуд бол зарлахгүй ч байсан болно. Амьдрал дээр болохоор харин ч хувийн компаниуд ямар нэг шат дамжлага, хүнд сурталгүйгээр тендер зарлаад, хамгийн ашигтайг нь сонгож аваад байх юм. Гэтэл төрийн өмчит байгууллагуудын зарласан тендер заавал будлиантай. Араасаа бөөн хэл ам, хэрүүл шуугиан, шүүх, цагдаа дагуулна. Хувийн компанийн зарласан тендерийн дараа иймэрхүү маргаан гарлаа гэж сонссон уу. Огтхон ч үгүй, мөрийцсөн ч болно. Учир байгаа биз. Жишээ аваад үзье л дээ.
1. Төв барааны захын хувьчлал.
1997 он. Дуудлага худалдаанд гурван компани орсноос нэг нь нэрээ татаад хоёр үлдэж Батаа гэх эзэнтэй Наран туул компани авсан тухай протокол байдаг. Хачирхалтай нь өрсөлдсөн компани нь Монгол Улсын нутаг дэвсгэр дэзр хаана ч бүртгэлгүй зохиомол болохыг цагдаагийнхан тогтоочихсон баримт бий.
Үнэндээ бол Батаа гэдэг хүн ч бас байдаггүй. Авсан жинхэнэ эзэн нь Сайхансамбуу. Хууль журам зөрчиж, ажлын бус өдөр буюу ням гаригт явагдсан уг худалдааны будлианыг нэг иргэн хөөцөлдөн Хувийн мөрдөгчийн тухай хууль байхгүй болохоор яая гэхэв бүрдүүлж, сонин хэвлэлээр дэлгэсэн боловч, өнгөн дээрээ хүлээн зөвшөөрөөд байдаг хэрнээ, цаанаа бол хэн ч шийдвэр гаргаж зүрхэлеэнгүй. Гурван жил гүйлгэсний эцэст сэтгэл мэдрэлийн өвчтэй хүн гэх нэр хоч зүүж, нэг сая төгрөгийн торгууль төлүүлээд түр намжиж билээ. Шүүхийн шийдвэр нь их хачирхалтай. Дуудлага худалдаа гэх тендерийг хэрхэн будлиантуулсан асуудлыг ор тас орхиод, будлианы явцад тодорхой албан тушаалтан авилга авсан байж магадгүй тухай нэр заагдан бичигдсэн нь нотлогдоогүй учир УИХ-ын эрхэм гишүүний нэр төрийг сэвтүүлсэн байна хэмээн үзэж торгосон нь тэр. Цугларсан баримтыг үзсэн хуульч байтугай жирийн иргэн ч толгой сэгсрэн халаглахаар энэ хэргийг ийнхүү хаасан даа.
2. Эгийн голын усан цахилгаан станцын тендер гэж том будилаан байдаг. П.Жасрай гуайн Засгийн газрын үеэс гараагаа авч М.Энхсайханы Засгийн Газрын үед замхарсан төсөл л дөө. Эхлээд уг тендөрт Малайз улсын нэгэн том компани ялж, гэрээ хэлцэл ч хийгдсэн байлаа. Яг энэ асуудлаар биш ч гэсэн, мэдээж тэрхүү том тендерийнхээ тухай ярилцахаар Малайз улсын Ерөнхийлөгч Махатир Монголд айлчлан ирэхийн өмнөхөн, хэн хаана шийдсэн нь нууцхан, мөнөөх тендерийн шалгаруулалт өөрчлөгдөж, Чехийн Техно арт гэгч компани барихаар болсон байв. Нууцхан гэж онцолсны учир нь тэр үеийн УИХ лав албан ёсоор мэдээгүй цөөн тооны эрхэмүүд хоорондоо шивнэлдсэн байхыг үгүйсгэхгүй байсан. 1998 онд Дэд бүтцийн сайд асан С.Зориг нарын хэсэг албаны хүмүүс Чех улсад очиж нөгөөх Техно арт гэх компанийг сурагласан боловч олоогүй ирсэн гэдэг. Ингээд Малайз ч үгүй. Чех ч үгүй усан иахилгаан стани ч үгүй улдсэн түухтэй. Энэ бүхний дундаас хэдэн сая төгрөг, төсвийн хаанаас гарч хаашаа шилжсэн гээд асуудал бий. Зүгээр л зугаа гаргаж тоглоогүй нь ойлгомжтой. С.Зоригийн үхлийн шалтгааныг энэ тендертэй холбоод байдаг нь санамсаргүй ч хэрэг биш л байх.
З.Өмнөговь аимгийн Даланзадгад хотод барих нисэх буудлын онгоц хөөрч, буух хатуу хучилттай зурвасын барилгын тендерийг 2003 оны наймдугаар сарын 11-нд ИНЕГ Иргэний Нисэхийн Ерөнхий Газар ,СЭЗЯ Санхүү эдийн засгийн Яам-ны дэргэдэх яам дундын тендерийн холроотой хамтран зохион байгуулж Монголын торгоны зам гэдэг компанийг шалгаруулж, урьдчилгаа нэг тэрбум есөн зуун сая төгрөгийг өгчихсөн байна. Гэтэл тендерт оролцохоор материалаа өгсөн Хурдны зам компанийнхан тендер будлиантай болсон тухай баримт нотолгоог бүрдүүлэн харъяаллын дагуу Чингэлтэй дүүргийн шүүхэд өгчихөж. Шүүх шударгаар хянаж үзээд дээрхи тендер нь хууль зөрчсөн хэмээн үзэж, СЭЗЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын 2003.08.04-ний 246 тоот тушаалаар байгуулагдсан Тендерийн Хорооны 2003.08.05-ны 4-9 а-2714 тоот зөвлөмж болон уг зөвлөмжинд үндэслэн хийгдсэн ИНЕГ , Торгоны зам ХХК-ын хооронд 2003.08.11-нд байгуулсан № АА 03-03 тоот ажил гүицэтгэх гэрээг хүчингүи болгосугаи. Шүүх хурал даргалагч Д.Наранцэцэг гэсэн тогтоол гаргасан байна. Заргаа авсан Хурдны зам ХХК уг барилгын ажлыг хийж гүйцэтгээд 2005 оны сүүлчээр хүлээлгэн өгсөн байна. Тендерийн журмыг хэрхэн зөрчсөн өч төчнөөн баримтыг дурдсангүй. Яаж ингэж чадаж байна аа гэхээр зөрчил хавтаст хэрэгт авагдсан байлаа. Шүүхийн шийдвэр биелж. Гзхдэз зөрчил гаргасан нэг ч албан тушаалтан арга хэмжзз авагдсангүй. Зургаан тэрбум 500 сая төгрөгийн тендер шүү дзэ. Энэ будлианы цаана УИХ-ын гишүүн Идэвхтэн байгаа гэх мэт хардлагууд сониноор бичигдэж л байсан. Үнэн худлыг бүү мэд. Цаанаа эзэнгүй байна гэж л лав үгүй. Эхний тендерт ялагчиин булхайш уудлан гаргахад оролцсон нэр нөлөө бүхий хоёр ч хүн автын осол-оор нас барсан нь тендертэй холбоотой хэмээн хардсан материал нэгэн шар сонинд бичигдэж байсныг санаж байна. Хууль хяналтынхан анхааралдаа авсан л байлгүй.

ДӨРӨВ. ДАЛДЫНХАР МАЛГАЙГ АВЧ ХАЯВАЛ ЯАСАН ЮМ
Тендерийн тухай бичээд байвал барахгүй. Цаашид үргэлжлүүлэн баримт сөхөх тул ингэсхийгээд түр орхиё. Танд юу бодогдож байна. Тендер зарлах нэрийн дор авилга өгч авалцдаг гажигтай тогтолцоог халчихвал яасан юм бэ. Төрийн өмчит байгууллагад шаардлагатай зүйлсийг нь Төрийн өмчийн хороо л аваад өгчихдөг байна биз. Бага зэргийн хүнд суртал, бэрхшээл тулгарах нь мэдээж. Гэхдээ л энд тэндгүй тендер зарлаж баруун солгойгүй авилгадаж байснаас нэг газар төвлөрүүлчихээр хэмжээ болон, авилгачдын тоо нь цөөрнө биз дээ. Тэгээд аль болохоор хурдан хувьчлах арга хайсан нь дээргүй юу. Хувьд очсон хойноо бол тендерээ хэний ч шахалт, хяналтгүйгээр өөрсдөө хамгийн шударга явуулчихна. Өерийнхөө юмыг хийлгэхийн тулд өөрийнхөө халааснаас хэн нэгэнд авилга өгөх тэнэг эзэн байвал өгнө л биз. Мөнгөтэй хүн лаагаа ч иднэ үү, луувангаа ч иднэ үү маньд ямар хамаатай. Далдын хар малгайг авч хаяцгаая. Тэр бол Долингорын дээлийн нударга шиг халхавч болоод байна.

Олхонууд ШААБАР
(цагийн хүрд 2006-01 сар 01)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button