Тянь Ань Мины талбай дахь эр зоригийн дууль

1989 онд Хятадад гурван мянган оюутан нийслэл хотынхоо төв талбайд ардчилал, эрх чөлеөнии төлөө өлсгөлөн зарласан нь Хятад улсыг дэлхий нийтийн анхаарлын төвд аваачсан хамгийн том түүхэн үйл явдлын-эхлэл болсон билээ. Дэлхийн хүн амын дөрөвний нэг нь амьдардаг аугаа том энэ гүрэнд ердөө гуравхан мянган оюутан энэ их хэргийг эхлүүлсэи нь үнэхээр Эр зоригийн дууль гэж үзэхээс аргагүй.
Time сэтгүүлд тавигдсан энэхүү зураг Хятад улс, Хятадын ард түмэнд хандах олон улсын хандлагыг өөрчилсөн. Тэр тусмаа хүний эрх, эрх чөлөөний төлөө тэмцлийг цоо шинэ шатанд гаргахад чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Зураг дээр танкны цуваа ТяньАнь Мины талбай руу дөнгөж орж эхэлж байгааг харуулжээ. Танкны цувааг хаан хөдлөх ч үгүй зогсоо гартаа жижигхэн цүнх зсвэл хувисаа барьсан шавилхан оюутны эр зориг Хятадад шуларга ёсны төлөө төрсөн анхны 6аатар-ын дүр. Тэр дув дуугүй зогссон уу, эсвэл ямар нэгэн эсэргүүцлийн уриа хашгирч байсан уу гэдэг нь ч таахад бэрх. Мөн тэрээр эмэгтэй юу, эрэгтэй юу гэдэг нь ч зураг дээр тодорхой сайн ялгарахгүй байгаа. Ямартаа ч тэрээр өөрчлөлт, шинэчлэлийн төлөө өөрийн цэл залуухан бие, амиа үл хайрлан төрийн хүчирхийллийн эсрэг сөрэн зогссон баатар.
Түүнийг дайрахаас татгалзсан танкны жолооч хоёр дахь баатар нь. Цувааг удирдан эхэнд нь яваа тэрээр цэргийн даалгавраа зөрчин зогссон нь иргэний эр зориг, хүнлэг сэтгэлийн тод жишээг харуулсан гэхэд болно. Тэрээр цувааг түр зогсоохдоо ахиад ямар даалгавар авсаныг, бас дараа ньия<млзшийтгэл түүнд тохогдсоныг хэн ч мэдэхгуй. Тэрээр эсэргүуцэгчдийг талбайтай тэгшлэх даалгавраа мэдэж байсан эсэхийг ч таахад бэрх. Үйл явдлын дараа эдгээр танк хэмээх үхлийн машиныг жолоодож явсан хүмүүс хэрхэснийг бүү мэд. Тун удалгүй энэхүү мөрөөдөл төгсөж, Тянь Ань Мины талбай цусан далайд живсэн. Гэхдээ энэ зураг итгэл найдвар байдаг юм гэдгийг сая сая Хятад иргэдэд харуулж чадсан билээ. Коммунист дарангуйллын эсрэг эр зоригийн гайхамшигт үлгэр дуурайл болсон тэдгээр оюутнуудыг сая гаран энгийн иргэд дэмжсэн нь 20-р зууны Хятадын түүхэн дэх хамгийн том эсэргүүцлийн хөдөлгөөн болж мөнхөрсөн. Хятад улсад шударга бус байдлыг эцэслэн шинэчлэл хийхийг эсэргүүцэгчид уриалсан юм. Хятадын Засгийн Газар тэднийг Тянь Ань Мины талбайтай тэгшлэн хэрцгийлзн дарснаараа дэлхийн түухэн дэх аймшигт иуст аллагын тоог нэгээр нэмэгдүүлж. Хятад улс хүний эрхийг хамгийн будүүлэг харгисаар зөрчдөг орон болохоо харуулсан юм. Үүгээрээ тэд бас Коммунизмын аюулыг дэлхийд илчилеэн. Тянь Ань Мины талбайд ХКН танктай цэрэг оруулах хүртэл бие биенээ дайсагналын нүдээр болгоомжлон харах Хятадын Засгийн газар болон ард түмнййг долоон долоо хоногийн турш дэлхий амьегаа даран түгшүүртэйгээр хүлээж байлаа. Түүхийн энэ агшныг дэлхийд илчилеэн сэтгүүлчдийг барьж хорьсон төдийгүй, зургийг нь фото хальснаа санамсаргүй буулгасан гадаадын иргэд хүртэл харгислалд өртсөн гэдэг. Хэдийгээр хүч хэрэглэн дарсан ч өнөөг хүртэл Тянь Ань Мины талбай дахь аллагад өртсөн, тэмцэлд оролцож яваад сураггүй алга болсон олон мянган хүний ар гэр тэдний үйл хэргийг зөв байсан гэдэгт эргэлздэггүйгээ нээлттэй илэрхийлсээр. Дэлхий дахин Хятадын Засгийн газарыг энэхүү бусармаг үйлдлийнхээ төлөө ард түмнээсээ уучлал гуйхыг шаардсан хэвээр. Ж. ГАЛ (цагийн хүрд 2006-01 сар 01)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button