Нэг албан тушаалтанд 5-6 сая төгрөгийн зардал ногдож байна

яамдын бүтэц, бүрэлдэхүүн, тоо хэмжээ ямар байх нь гараад буй бололтой. Энэ талаар Төрийн аудитын газар саяхан хяналтын судалгаа хийж түүнийгээ УИХ-д өргөн бариад байна.

ДАВХАРДСАН ЯАМД

Дээрх судалгааг өмнөх Засгийн газрын бүтэц дээр тулгуурлан өнгөрсөн оны яамдын чиг үүрэг, стратегийн төлөвлөлт, бүтэц, зохион байгуулалт, хариуцлагын тогтолцоо, үр ашиг, төсөв, хөрөнгийн зарцуулалт зэргийг хамруулан хийжээ. Ингэхдээ гол нь асуудал бүр дээр дүн шинжилгээ хийж, цаашид боловсронгуй болгох талаар зөвлөмж гаргасан байна. Тодруулбал, сүүлийн жилүүдэд дэлхийн улс орнуудын төрийн аудитын байгууллагуудын хийж буй шинэ нэр төрлийн зохион байгуулалтын аудитыг ашиглан Англи улсын Үндэсний аудитын газрын Асуудлыг шинжлэх арга зүйг тусгахаас гадна Засаглалын шинэчлэлийн чадавхийг бэхжүүлэх төсөл-ийн болон Дэлхийн банкны зөвлөмжийн дагуу хийжээ.
Асуулгын дүнгээр судалгаанд нийт оролцогсдын 70 гаруй хувь нь яамдын одоогийн чиг үүрэг оновчтой бус, зарим яамдыг нэгтгэх боломжтой гэж үзжээ. Жишээлбэл, Түлш, эрчим хүчний яамны үйл ажиллагааны зорилгод тусгагдсан асуудал Үйлдвэр, худалдаа болон ХХААЯ, Барилга, хот байгуулалтын яамны чиг үүрэгт орсон байжээ.
Мөн Эрүүл мэндийн болон Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны ажлууд давхардсан байна. Тодруулбал, хүн ам зүй, эрүүл мэнд, ядуурал, амьжиргааны түвшин, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын санг бүрдүүлэх, тэдгээрийг хуваарилах асуудал давхардсаар иржээ.

МОНГОЛ УЛС ХЭДЭН ЯАМТАЙ БАЙХ НЬ ТОХИРОМЖТОЙ ВЭ?

Энэ талаар Үндэсний Аудитын ерөнхий газар төрийн шинэ менежмент хөгжсөн арав гаруй орны Засгийн газрын бүтэцтэй танилцаж судалгаа хийжээ. Үүгээр дээрх арав гаруй орны гуравны нэг нь 9-10 яамтай, Гадаад хэргийн, Сангийн, Хууль зүйн зэрэг ерөнхий чиг үүргийн яам улс орон бүрт зайлшгүй байдаг аж. Харин нийгмийн хүрээг хамарсан Боловсролын яам судалгаанд хамрагдсан дээрх арван оронд тус бүрт нь, Хөдөлмөрийн яам есөд нь, Эрүүл мэндийн яам наймд нь байжээ. Мөн Тээврийн буюу Дэд бүтцийн яам арван улсад, ХАА буюу үйлдвэрийн яам есөд нь, Байгаль орчны буюу экологийн яам долоод нь байна. Гэтэл манай оронд дээр дурдсан нэг яамны чиг үүргийг хэд хэдэн яам гүйцэтгэж байна. Үүнээс харахад яамдын чиг үүргийг боловсронгуй болгох нийтлэг үндэслэлүүдийг харгалзан үзвэл манай улс есөн яамтай байх нь тохиромжтой гэсэн дүгнэлтийг Үндэсний Аудитын ерөнхий газраас гаргаад байна. Яамдыг дээрх хэмжээнд болгон цөөрүүлэх бүрэн боломжтой гэж байна. Үүнээс гадна Засгийн газрын ХЭГ, Мэргэжлийн хяналтын болон Онцгой байдлын ерөнхий газрыг заавал сайд толгойлох шаардлага манай улсад байхгүй байна гэж Монгол Улсын Ерөнхий аудитор Л.Жавзмаа мэдэгдсэн юм. Түүнээс дээрх яамдын тоо, бүтэцтэй холбогдуулан зарим зүйлийг тодрууллаа.

-Яамны тоо нэмэгдснээр төсөв, зардал өсч байгаа юу?
-Хуучин 11 яамтай байх үетэй харьцуулбал яамдын төсөвт зардал 18,9 хувиар өссөн. Үүнд хэдийгээр үнэ ханшийн өөрчлөлт нөлөөлж байгаа ч ДНБ-д яамдын төсвийн эзлэх хувь нэмэгдсэн. Яамдад дотор нь ажиллаж буй ажилтнуудын ажлын байрны тодорхойлолтод шинжилгээ хийж үзэхэд зарим яаманд нэг чиг үүргийн ажлыг 10-13 хүн хариуцан хийж байгаа дүн гарсан. Нэг албан тушаалтанд ногдох захиргааны зардал харилцан адилгүй байна. Жишээ нь, Үйлдвэр, худалдааны яам, Барилга, хот байгуулалтын яамны нэг албан тушаалтанд 5,1-6,7 сая төгрөгийн зардал ногдож байна.

-Танай байгууллагаас хийсэн аудитаар Засгийн газрын бүтцийг ямар байх нь илүү оновчтой гэж үзэж байгаа вэ?
-Дээр дурдсанаар өсөн яамтай байх боломжтой. ГХЯ, Сангийн яам, ХЗДХЯ, Батлан хамгаалах яам, Байгал орчны яам, БСШУЯ-наас гадна Үйлдвэр, худалдаа, ХААЯ, Эрүүл мэнд, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, Дэд бүтцийн яамтай байх боломжтой гэж үзэж байгаа. Бусад яамыг чиг үүргийнх нь хувьд нэгтгэсэн нөхцөлд үйл ажиллагаа нь илүү үр нөлөөтэй, салбарын бодлого, зохицуулалт оновчтой болж, ажлын шат дамжлагыг багасгах, орон тоо, төсөв, зардлыг хэмнэх боломж бий.

-Яамдаас гадна агентлагуудын чиг үүрэг, бүтэц, зохион байгуулалтад танай байгууллагаас аудит хийсэн үү?
-Яамдын бүтэц зохион байгуулалтад аудит хийх явцад дунд түвшний удирдлагын зардал мөн өсч байгаа нь харагдсан. Байгууллагын бүтцэд хэдийгээр өөрчлөлт хийгдсэн боловч зарим талаар зөвхөн нэрээ өөрчлөх байдлаар үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагууд байна. Жишээ нь, Түлш, эрчим хүчний ерөнхий газар гэж байсныг Дэд бүтцийн яамны Түлш, эрчим хүчний бодлого, зохицуулалтын газартай нэгтгэх замаар Түлш, эрчим хүчний яам байгуулагдсан атал нөгөө Түлш, эрчим хүчний ерөнхий газрын суурин дээр Эрчим хүчний судалгаа, хөгжлийн төв гэсэн нэртэй бас нэг байгууллага байж л байна. Үүнээс гадна яамдын болон агентлагуудын үйл ажиллагааны стратегийн зорилт нь эцсийн ажлын болон төсөв, зардлын үр дүнтэйгээ уялдахгүй байх жишээтэй байна гэв. Түүнээс дээрх судалгааг Засгийн газар огцорсонтой холбогдуулан хийсэн үү гэхэд түүнээс өмнө хийсэн. Засгийн газар огцорч буйтай ямар ч холбоогүй, харин цаг хугацааны хувьд давхацлаа гэсэн юм.

Б.БОЛД
(өдрийн сонин 2006-01-23 018)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button