Ц.Сүхбаатар Төвлөрсөн шорон шаардлагатай байна

-Хар тамхи, хүн худалдаалах гэх мэтчилэн урьд нь сонсогдож байгаагүй шинэ гэмт хэргүүд гарах боллоо. Монгол улс ийм төрлийн гэмт хэргийн дамжлага бааз болоод байна гэсэн дүгнэлтийг ч зарим нь хийж байна. Үүнтэй та санал нэг байгаа юу. Энэ төрлийн гэмт хэргийн эсрэг ямар арга хэмжээ авч байгаа вэ?
Албан ёсоор нотлогдсон, баригдсан нь ховор байна. Хэвлэл мэдээлпийн хэрэгспээр гарч байгаа мэдээ, түүний дагуу шалгаж үзэхэд, ерөнхийд нь харахад ийм гэмт хэргүүд байж болзошгүй байна. Гэхдээ дамжлага бааз болтлоо сүйд болчихоогүй. Бид хилээр орж гарч байгаа хүн, ачаатээшийг хянаж байгаа учир мэдэж байна. Хүн худалдах гэмт хэрэг их нууцлагдмал байдаг, хохирогчид нь тэр бүр илчилдэггүй хэдий ч залуу охидыг гадаадад сайн цалинтай ажилд зуучлана гэдэг нэрээр гадагш гаргаж байгаа, зарим нь буцаж ирээд гомдол гаргадаг зэрэг байдлаас үзэх юм бол хүн худалдах гэмт хэрэг мэр сэр гарч байна. Энэ ч утгаар нь бид хүмүүсээ бэлдэж байна. Энэ чиглэлээр тусгай алба, бүтэц бий болгох зорилт тавиад ажиллаж байгаа. Хүн хулгайлах гэмт хэргээс сэргийлэх чиглэлээр Засгийн газар тусгай хөтөлбөр баталсан. Харин хүүхэд хулгайлаад байгаа хэрэг бол байхгүй. Үүнд санаа зовохгүй байж болно. Маш нарийн бичиг баримт бүрдүүлж бүртгүүлж байж хил гарна шүү дээ. Зүгээр л дураараа хилээр хүүхэд хөтлөөд гардаггүй. Тэр тусмаа тав, зургаагаар нь авч явах боломж байхгүй.

-Хар тамхины хэргийн талаар?
-Сүүлийн үед мэдээлэл их ирж байгаа. Шалгах ёстой зүйл. Одоогоор их хэмжээгээр баригдсан юм алга. Зарим нэг баар, шөнийн цэнгээний газарзалуучууд цугларч хар тамхи хэрэглэж байна гэсэн мэдээлэл байгаа. Түүнийг анхаарч байна. Судлаж нотлох, гүйцэтгэх ажил явуулах, сүлжээг нь тогтоох хэрэгтэй. Түүнээс мэдээллийн дагуу шууд бариад авч болохгүй л дээ. Тодорхой ажил зохионо. Сүүлийн үед мөрийтэй тоглоомын газар олширсон. Түүнд залуус, оюутнууд маш их татагдаж байна. Тоглоомдорсон хүн мөнгө олохын тулд янз бүрийн арга хэрэглэхэд хүрч байгааг онцлон анхааруулмаар байна.

-Сүүлийн жилүүдэд Монгол улс терроризмын асуудалд ихээхэн анхаарал хандуулж байгаа. Бодлогын баримт бичиг гаргахаас гадна энэ гэмт хэргээс сэргийлэх бодит ямар алхамууд хийж байгаа вэ.
-Энэ чиглэлээр боловсон хүчин бэлтгэж байна. Гадна, дотноос тусламж ч нэлээд авч байгаа. Одоохондоо зохион байгуулалттай, томоохон хэмжээний террорист ажиллагаа болоогүй байна. Гэхдээ болоогүй гэдэг болохгүй гэсэн баталгаа биш юм. Тиймээс цагдаа, хамгаалалт, хүчний байгууллага дээр тусгай бүлэг, хэсэг байгуулж хүмүүсээ бэлтгэж сургаж байна. Бөмбөг, гранат тавьсан байна гэхчлэн мэр сэр цуурхал тараасан тохиолдол гарсан л даа. Харин нотлогдож батлагдаагүй.

-Өнгөрсөн оны сүүлээр та хорих ангиудаар явж ажил байдалтай нь танилцсан гэсэн. Энэ нь ямар зорилготой байсан бэ?
-Эрүүдэн шүүх, хоригдлуудтай хүнлэг бусаар харьцахын эсрэг конвенцид манай улс илтгэлээ оруулж байгаа. Энэ дагуу ХЗДХЯ, цагдаа, прокурор, хүний эрхийн байгууллага, төрийн буе байгууллага, олон улсын байгууллага хамтран нөхцөл байдлаа судлаад хуний эрхийг сайжруулах талаар зөвлөмж гаргах зорилгоор хорих байрны нөхцөл байдалтай танилцсан.

-Хорих байрны нөхцөл байдал муу гэж их ярьдаг. Та биеэр очиж танилцлаа. Конвенцид нэгдлээ гэхэд шалгуурыг нь хангах нөхцөл бүрдсэн болов уу.
-Конвенци бүр янз бүр. Улс улс, ялангуяэ хөгжиж буй улс өөрийн боломжоор сайжруулж, яваандаа тухайн стандарта/ хүрэх үүрэг хүлээдэг конвенци байдаг. Манай хорих ангиудын нөхцөл хүнд байна Хэдийгээр 1990 оноос гэмт хэргийн тоо и> өсч дээд цэгтээ хүрч одоо урууда> хандлагатай болж байгаа ч өнөөдөр онц, ноцтой, зохион байгуулалттай гэмт хэргийь тоо буурахгүй байна. Үүнээс болоод удаан хугацаагаар хоригдогсдын тоо олон байна Нэгэнт хүнийг нийгмээс тусгаарлаж байгаа учир зохих хэмжээнд орчин нөхцлийг бүрдүлэх ёстой л доо.Гэхдээ олон улсын стандартад нийцүүлэхэд одоо байгаа болош хэцүү. Зардал их гарах гээд байна. Гэтэг гудамжинд өчнөөн хүн ядуу зүдүү, гэр оронгүй байдаг. Алинд нь мөнгө өгөх вэ гэдгий бас бодох хэрэгтэй болно. Хөгжиж буй орнь хувьд бэрхшээл байна. Гэмт хэрэг хийсэн хүн алсан хүнд мөнгө зараад байх уу, гэм зэмгүй ядарсан хүнд туслах уу гээд.. Нийгмийн байдал, эдийн засаг сайжраад ирэх юм бол ерөнхийдөө сайжирна Гэхдээ би ямар ч байсэн дордуулахгүй байгаа. Боломжийнхоо хэрээр байдлыг сайжруулах ялангуяа хүүхэд, эмэгтэйчүүдийн хори; ангийн нөхцлийг сайжруулахад анхаарсан.

-Шинээр хорих байр байгуулах асуудал төлөвлөгдөж байгаа юу?
-Байхгүй. Хоригдлуудын тоо огцом өсөөгүй ч онц ноцтой гэмт хэрэг ихэсч байгаа учир хоригдох хугацаа сунаж хорих байрны багтаамж хүнд байгаа. Өнөөдөр Монгол улсад 20 гаруй хорих газарт 7000 гаруй хоригдол хоригдож байна.

-Хорих байр шинээр барих санал оруулж байгаа юу?
-Одоо тавина. Цаг нь болжээ. Төвлөрсөн доод тал нь 3000-4000 хоригдол нэг дор хори> гэхдээ олон улсын стандартыг хангаса! нөхцөлтэй хорих байр хэрэгтэй байна. Нэ дор хоривол дулаан, цахилгаан гээд хөрөнп мөнгөнд хамаагүй хэмнэлттэй, бусад хори байрны ачаалал ч багасч зайтай болно. Сана. гавихаас өөр арга байхгүй. Тэр улсууды эрхийг хасаад төр өөрийн мэдэлд авч байга; болохоор нөхцлийг нь хангах ёстой.

(Монцамэ 266/888)
Б.Өөлүүн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button