МYХАYТ ирэх жилийнхээ зорилтыг тодорхойллоо

өнгөрсөн жилүүдийнхээ ололт амжилтыг дүгнэж тайлагнан, ирэх жилүүдэд хийх ажлуудаа ярилцсан юм. Мөн уг хурлаар МYХАYТ-ын дарга С.Дэмбэрэлийг улируулан сонгосон юм.
Энэ их хурлын дараахан Танхимын даргатай манай сурвалжлагч уулзсаныг хүргэж байна.

Энд дарж бичлэг үзнэ үү

Энд дарж бичлэг үзнэ үү

Энд дарж бичлэг үзнэ үү

Түүнчлэн МҮХАҮТанхим 2006 оныг Нийгмийн хариуцлагатай бизнесийг хамтран хөгжүүлэх жил Yндэсний хэмжээний шинэ, шилдэг үйлчилгээг нэвтрүүлэн хөгжүүлэх жил болгох зорилт тавин ажиллахаар болж, ирэх жил хийх ажлуудаа хамт олноороо хэлэлцлээ.
МYХАYТ нь Монголын нийт бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг дотоод, гадаадад өргөжүүлэн хөгжүүлэх, хамтран хөгжиж, гадаад зах зээл дээр нэгдсэн нэг бодлоготойгоор гарах, өөрийн орон зайг бий болгох, дотоодын нийгмийн хөгжилд бизнесийнхний оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх чиглэлээр Танхим идэвхитэй ажиллана хэмээн ирэх жилийнхээ ажлыг тодорхойлоод байгаа билээ.
Мөн энэхүү хуралд Танхимд шинээр орсон ажилчин албан хаагчид тангараг өргөн, амлалтын болон хөдөлмөрийн гэрээнд гарын үсэг зурах ёслолын ажиллагаа явагдсан юм.

Монголын Үндэсний Худалдаа Аж Танхим 2006 онд
Засгийн газар болон хувийн хэвшлийн Зөвлөлдөх хороо, МҮХАҮТ-ын байнгын хороод, салбарын Зөвлөлүүдийн үйл ажиллагааг идэвхижүүлж, гаргасан дүгнэлт, үр дүн нь төр засгийн бодлого, шийдвэрт зайлшгүй тусгалаа олдог өргөжүүлэх, Танхимын орон нутаг дахь салбаруудыг бэхжүүлэх, ижил асуудал хариуцсан гадаадын байгууллагуудтай хамтран ажиллах гарцыг бий болгох,
Бичил болон жижиг бизнесийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, үйлчилгээний чанарыг эрс дээшлүүлэх, орон нутаг дахь салбар танхимы-н гадаад харилцааг өргөжүүлэх, Нийслэлийн захирагчийн ажлын албатай хамтран ажиллах,
Хөгжингүй орнуудын чанар, стандартад нийцеэн экспортын бүтээгдэхүүний нэр төрөл, тоог нэмэгдүүлэх, импортыг орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэлт, дэлхийн шилдэг брэнд, чанартай бүтээгдэхүүний үйл ажиллагааг дэмжихэд 2006 оныг Аялал жуулчлал-Бүтээгдэхүүн салшгүй хэсэг юм гэсэн уриаг удирдлагаа болгох, ЭКСПО-2010 Шанхай, БНХАУ Дэлхийн үзэегэлэнд Монгол улс оролцооны тухай хөтөлбөр боловеруулах, Монголын Үндэсний Арбитрын өрсөлдөх чадварыг сайжруулах, шинэ нэмэх, салбар арбитрын үйл ажиллагааг жигдрүүлэх, хууль эрх зүйн сайжруулах,
Жижиг дунд үйлдвэрийн хөгжлийг дэмжих үйлчилгээг шинэ шатанд гаргах, ДХБ, Монгол Улсын худалдааны бодлого, олон талт хэлэлцээрт хандах байр суурь, оролцооны талаар бизнес эрхлэгчдэд мэдлэг мэдээллийг өгөх,
МҮХАҮТ-ын олон нийттэй тогтоосон өнөөгийн харилцааг бэхжүүлж, үр өгөөжтэй эргэх холбоог бий болгох, ЭСКО төслийн Үндэсний сурталчилгааны аян зохион байгуулах, Танхимын гишүүүнчлэлийн давуу талыг өргөнөөр сурталчлах зэрэг шинэлэг үйлчилгээ нэвтрүүлж, уламжлалт үйлчилгээнүүдийг чанарын өндөр түвшинд гаргах, гадаад харилцааны шинэ түвшинд хүрэх гээд Танхим 2006 оныхоо зорилго зорилтыг тодорхойлоод байна.

/Olloo.MN/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button