2006 Залуучуудын Улсын аварга шалгаруулах боксын тэмцээн өндөрлөлөө

Тэмцээнд нийт орон нутгийн 18 багийн 129 тамирчин оролцсон. Тэмцээнд эрэгтэй 46, 48, 51, 54, 57, 60, 64, 69 80 гэсэн есөн жинд, эмэгтэй 48, 52, 57, 64 гэсэн дөрвөн жинд нийт 13 жинд аваргын төлөө хүч үзсэн юм. . Насны хувьд 1987 оны 11-р сарын нэгээс хойш төрсөн залуус орж байгаа юм байна. Тэмцээнд хөдөө орон нутгаас Сэлэнгийн Улаан ирвэс клуб, Дорнодын Дорнод гурил компани, Эрдэнэтийн Хангарьд, Төв аймгийн Шижир алт, Улаанбаатар хотоос Цагдаагийн Академи, Тагнуулын төв газар, Баянгол дүүрэг, Алтан бээлий, Цом, Хөх чоно, Ирээдүй зэрэг клубын шилдэг тамирчид оролцсон. Тэмцээнээс шалгарсан залуус хоёр жилд нэг удаа болдог Дэлхийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй болсон. Медалийн эзэд дараа сарын наймнаас эхлэх насанд хүрэгчдийн улсын аваргад оролцохоор болжээ. Тэмцээний дүн гарахад хөвгүүдээс О.Буянхишиг (46кг), Б.Баттулга (48кг), Д.Отгондалай (51кг), Э.Идэрхүү (54кг), А.Бат-Очир (57кг), П.Мөнхбаатар (60кг), Д.Зоригт-Эрдэнэ (64кг), Н.Шинэбаяр (69кг), Д.Өлзий-Орших (81кг) нар жин тус бүртээ аваргын алтан медаль зүүжээ. Харин охидын аваргаар М.Нандинцэцэг (48кг), Г.Гантуяа (52кг), Т.Азжаргал (57кг), Г.Мягмарсүрэн (64кг) нар шалгарсан байна. Мөн тэмцээнийг багийн днгээр Л.Энхбаатар дасгалжуулагчтай Хар чоно клубын хамт олон шалгарсан бол шилдэг тамирчнаар 51 кг-ын аварга Дорнод гурил-ын Д.Отгондалай тодорч, шилдэг шүүгчээр Спорт сургалтын төвийн Наранбул, шилдэг дасгалжуулагчаар Сэлэнгийн Ганхуяг нар тус тус шалгарсан юм.
А.Баярмаа
Оллоо.МН

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button