Бээжинд сурдаг оюутнууд ДОХ-ын халдвартай юу

Тиймээс бар цэнгээний газарт цуглардаг оюутнууд сонор сэрэмжтэй байх хэрэгтэй гэсэн мэдээлэл цахим сүлжээгээр тархах боллоо. Энэ талаар халдварт өвчин судлалын үндэсний төвийн ДОХ, бэлгийн замын халдварт өвчний тандалт судалгааны албаны дарга Б.Нямхүүгээс тодруулаа.

-Бээжин хотод сурдаг гурван оюутнаас ДОХ-ын вирус илэрсэн гэсэн мэдээлэл танай төвд ирсэн үү?
-Ийм мэдээлэл огт ирээгүй. Энэ бол цуурхал гэж хэлэх байна. Сүүлийн үед амнаас ам дамжсан батлагдаагүй мэдээлэл ихээр тархах боллоо. Үнэхээр тийм зүйл болсон бол манай төвд албан ёсоор мэдэгдэх ёстой.

-ДОХ-ын арван тав дахь тохиолдол хятадад байгаа. Түүнтэй холбоотой байгаа юу?
-Манай хяналтад байгаа. Өөрийн үүрэг хариуцлагаа ухамсарлан гэрээнд гарын үсэг зураад явсан шүү дээ. Тогтсон хугацаандаа ирж давтан шинжилгээнд орно.

Д.Цэнгээ
(өнөөдрийн монгол 2006-01-23 186)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button