Татварт төлсөн бидний мөнгийг онцгой байдлын Ерөнхий газрынхан хөлжихдөө ашиглажээ

Улс төрийн байдал тогтворгүйтэж хаана хаанаа хөлөө жийлцэн тэр муу, би сайн ажилласан гэдэг тайланг сонсогчид уйдлаа. Хийсэн ажилгүй байж хий бардамлагсад ч олон байна. Ийм хүмүүсийг албан тушаалыг нь хүндэлж харьцахаас хийсэн бүтээснийг нь үзээд даан ч бахархах зүйл алга. Ямарваа нэг гамшиг зовлон болох тэр л үед иргэд төр засгаа үгүйлж зарим нь харааж эхэлдэг. Өөрсдийнхөө ядуу амьдарч байгааг төр засаг юу ч хийсэнгүй хэмээн ярьж ядаргаагаа гаргадаг муу зуршил тогтжээ хэмээн бодогч миний бие энэ бодлоосоо энэ цаг мөчөөс эхлэн татгалзахаар шийдлээ. Үүгээрээ юуг хэлэх гээд байна вэ гэвэл төрийн албан тушаалтнууд дэндүү арчаагүй, хайнга ажиллаж байна.
Онцгой байдлын ерөнхий газар /ОБЕГ/. Энэхүү байгууллагыг Засгийн газрын 2004 оны нэгдүгээр тогтоолоор Улсын нөөцийн газар, Гал түймэртэй тэмцэх газар, Улсын иргэний хамгаалалтын газартай нэгтгэн зохион байгуулсан билээ. Энэ цаг хугацаанаас хойш даруй хоёр жилийн нүүр үзээд байна. Хийсэн ажил магадгүй их л байдаг байх. Юутай ч энэ байгууллагын дээрх хугацааны санхүү; мөнгөний зарцуулалт руу нэг шагайгаад үзье гэж шийдлээ.
ОБЕГ нэгдсэн нэг тайлан гаргадаг. Тайлант хугацаанд улсын нөөцийн 32 салбарын зардлыг нэгтгэж бүртгээгүигээс гадна Хангалт үйлчилгээний газрын дэргэд аж эхуйн тооцоотой тээврийн хэсгийг байгуулсан хэдий ч тус хэсгийн каесын орлого зарлага, харилцахын тооцоо, тээвэр, сэлбэг, шатахууны зарцуулалт зэрэг нь тайланд огт тусгагдаагүй үлдсэн нь сонирхлыг минь ихэд татсан юм. Тэгэхээр энэ газрын тайлан тооцоо хаана бүртгэлтэй явна гэсэн үг вэ? Ийнхүү тусгаагүйгээс Улаанбаатар дахь Улсын нөөц сангаас ОБЕГ-ын 2004 онд авч ашигласан 71.9 сая төгрөгийн шатах, тослох материалын орлого зарлагын тайлан тэнцэл мөн л байхгүй байна гэсэн үг юм. ОБЕГ өнгөрөгч 2004 онд тээвэр шатахууны зардлыг 29.1 сая төгрөгөөр хэмнэсэн гэж тусгажээ. Гэтэл хэмнэх биш харин ч 101 сая төгрөгөөр хэтрүүлэн зарцуулсан байх юм. Ийнхүү зөрүүтэй тайлан гаргасанд ямар нэг учир байсан л байх даа. Гадаад явсан албан томилолтынхоо зардлыг хэтрүүлчихээд бусад зардал гээч рүү оруулчихна. Ийм мөнгөний тоо 17.1 сая төгрөгт хүрчээ. Нэгэнт хэтрүүлеэн зардлыг тэр хэвээр нь тусгах ёстой бус уу. Ингэж бусад зардал гэдэгт шилжүүлж тусгаснаар төсвөө хэмнэсэн гэж харагдуулах юм байх даа. Том эндүүрч байна. Гадаад томилолтын зардалд хяналт тавих цаг аль хэдийнэ болжээ. Зардал хэтэрч л байдаг. Хүлээлгэх хариуцлага, энэ тэр гэж алга. Ийнхүү хэлэх
болсон шалтгаан нь хяналт огт тавигддаггүйд л байгаа юм. Стратеги, төлөвлөлт, гадаад харилцааны газрын дарга Т.Бадрал л гэхэд 2004 оны намар Узбекстан улсад зохион байгуулагдсан семинарт оролцох зардлыг нь НҮБ-аас даасаар атал ОБЕГ-аас нэлээд хэмжээний мөнгийг давхардуулан авсан байх жишээтэй. Зарим нь томилолтынхоо зардлын нэг баримтыг хоёр хувь давхардуулан тооцоог хийж 1058.8 мянган төгрөгийг хаасан байх юм. 2005 оны наймдугаар сард АНУ-ын Флорида мужид болсон сургалтын зардлыг цаанаас нь мөн л даасан хэр нь ОБЕГ-аас 364.2 мянган төгрөгийг мөн л давхардуулан авсан байна. Энэ мэтчилэн олон томилолтын зардлыг хэтрүүлэн зарцуулсан, мөн давхардуулан олгосон байх юм. Энэ тоо 29.1 сая төгрөгт хүрч түүнийг буцаан төлөөгүй ажээ.
Системийн хэмжээгээр бичиг хэрэг, шуудан холбооныхоо зардлыг хэтрүүлэн зарцуулсан байна. Энэ нь ойролцоогоор 35 сая төгрөг болжээ.
Засгийн газрын тогтоолоор зарим удирдах ажилтны үүрэн телефоны ярианы хөпсийг төсвөөс гаргахаар тусгасан байдаг. Гэтэл тухайн тогтоолд хамрагдаагүй газар, хэлтсийн дарга нарын ярианы төлбөрийг сарын 40-50 мянган төгрөгөөр тооцон олгож байхаар ОБЕГ-ын дарга тушаал гарсан байна. Засгийн газрын тогтоол энэ газрын даргад хамаагүй бололтой. Ийнхүу зарцуулсан мөнгө нь хэдийнэ 4.5 сая төгрөгт хүрсэн байна. Үүгээр ч зогссонгүй. Суудлын
автомашин хэрэглэх эрхийн тухай Засгийн газар тогтоол мөрдөгдсөөр атал унаа унах эрхгүй хэлтсийн дарга нар өдөрт 50 км-ын лимиттэйгээр тус бүр нэг автомашин хөлөглөж явах юм. Хаана хаанаа төсвийн мөнгө хүрэлцэхгүй байхад өөрийн үзэмж, албан тушаал зэргийг ашиглан дуртай тушаалаа гаргаж ажилладаг дарга нарт хариуцлага тооцож болдоггүй юм болов уу?
Орон нутгийн Онцгой байдлын хэлтсийнхэн ч ялгаагүй. Төсвийн хөрөнгийг хэтрүүлэн зарцуулахаас хэмнэнэ гэж байдаггүй юм байна. Завхан аймгийн Онцгой байдлын хэлтсийнхэн батлагдсан орон тооноосоо илүү 23 хүнийг ажилд авсан байна. Аврах тусгай ангийнхан төсөвт тусгуулалгүй бага оврын зуух худалдан авсан гэжээ. Авчихдаг юм байж гэхэд 7.5 сая төгрөгийн өртөгтэй эдийг бүртгэл данс тооцоондоо тусгалгүй, санаатайгаар үлдээснийг юу гэж ойлгох вэ? Үүнд хожим удирдлагууд нь хариулт өгөх байлгүй дээ. Ангийн захирагчийн магистрын сургалтын төлбөр, гадаад томилолтын зардал зэрэг тооцоог мөн л төсвөөс гаргуулсан. Нягтлан бодох бүртгэл нь будилаантай. 4-5. сарын өмнө хийсэн гүйлгээг дараа нь тайландаа тусгадаг байх юм. Бараа материалыг өндөр өртгөөр авч давхардуулан олгодог. Зарим байгууллагаас авах ёстой авлагыг хувьдаа авч олон сэраар дур мэдэн ашиглаж байсан, төсвийн хөрөнгөөс банк аятай зээл олгосон тохиолдол ч гарсан байна. Нэгэнт энэ бүгдийг бичиж эхэлсэн болохоор баримтаа жаахан дэлгээд бичье. / Баримтыг Үндэсний аудитын ерөнхий газраас авч ашиглав/

Баримт 1
ОБЕГ-ын Хангалт үйлчилгээний анги одоогоос жил хатасын өмнө долоон автомашин худэлджээ. Үүний орлого гэх 2.8 сая төгрөг /нэг автомашиныг дунджаар 400.000 төгрөгөөр худалдсан/-ийг долоодугаар сард нь
авсан хэр нь арванхоёрдугаар сард орлогод авсан байна. ТӨХ- ны Автомашин худалдах, актлах тухай тогтоолын заалтыг зөрчин үнэд хүрэх магадлал өндөртэй тэр л автомашинуудыг дуудлагын худалдааг зохион байгуулалгүй өөрийн ажилтнууддаа худалдсан байжээ.

Баримт 2
Сүхбаатар аймгийн Онцгой байдлын хзлтсийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй 6.4 сая төгрөгийн үнэ бүхий гурван өрөө орон сууцны үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээг тус байгууллагын дарга А.Наранбаярнь ямар нэг үндэслэлгүйгээр өөрийн нэр дээр бүртгүүлэн өөр хүнд хөлслүүлж хувьдаа ашиг олж байжээ.

Баримт 3
БСШУЯ-ны харьяа гамшгаас хамгаалах сургалтын арга зүйн төвийн засварын ажилд зарцуулсан гэх 3.0 сая төгрөгийг зээл хэлбэрээр өгсөн хэр нь өнөөг хүртэл буцааж аваагүй аж.

Баримт 4
Нийслэлийн Онцгой байдлын газар Нар Од ХХК-д бензин клонк суурилуулсны хөлсөнд 161 мянган төгрөгийг, Нийслэлийн эрүүл мэндийн газартмалын
вакцинжуулалтын ажилд зардал болгож 200 мянга, Аврах тусгай анги Бул бул компанид нүүрсний үнэд 1.5 сая, тээврийн хөлсөнд 1.6 сая төгрөгийг илүү шилжүүлжээ. Тэгэхээр илүү шилжүүлеэн мөнгө удирдлагын халаасанд оржээ гэхээс өөр тайлбар надад олдсонгүй.

Баримт 5
Нийслэлийн Онцгой байдлын газрын байцаагч нарын шийтгэвэр, торгуулийн хуудэсны тооцоо болох 120 мянган төгрөг орлогод тусгагдалгүй алга болжээ. Энэ мөнгийг хэн ашиглав. Ажил хаана цалгар назгай байна, тэр тазарт хаана хаанаа л улсын хөрөнгө мөнгийг эль болох ихээр ашиглах оролдлого явагдаж байх юм.
ОБЕГ төсвийн хөрөнгөөр бараа худалдан авч, ажил үйлчилгээ явуулахдаа ямар ч тендерийг зарлаж байсангүй. Тэгэхээр өөрийн үзэмж бас бус нөлөөлгөөр аливаа ажлыг хийж, хийлгүүлж иреэн гэсэн үг юм. Жишээ нь ОБЕГ конторынхоо бэрилгад засвар хийлгэжээ. Үүний хөлсөнд 2004 онд 197.1 сая, 2005 онд 52.8 сая буюу нийт 249.9 сая төгрөгийг зарцуулжээ. Энэ ажлыг ЮБЛ ХХК хийсэн бөгөөд засварын ажлыг хийж гүйцэтгэсэн үе шатаар нь хүлээн авсан гэх акт баримт нь дутуу буюу нотлогоо болохооргүй байсан гэж хэлж болох байх.
Авсан эд зүйлээ данс бүртгэлдээ тусгалгүй санаатайгаар орхигдуулах, явц дунд нь зувчуулах гэсэн санаа байж болох юм. Зарим нь ч зувчуулдаг явдал газар авчээ. Завхан аймгийн Онцгой байдлын хэлтсийн гал унтраах 43 дугаар ангийн шатахуунаас 390 мянган төгрөгийг буюу 796 л, Төв аймгийн Онцгой байдлын хэлтсээс 530.4 мянган төгрөгийн үндсэн хөрөнгө, 650 мянгэн төгрөгийн мал сох дутсан байна. Улсын юм унэгүй, эзэнгүй гэж ярьцгаадаг, энэ үгэнд хэт үнэмшив үү, тэд яав?
ОБЕГ-аас аймгуудын Онцгой байдлын хэлтсийнхний орлогын төлөвлөгөөг хэт багаар тогтоодог нь бас л сонирхол татаж байна. Жишээ нь Баянхонгор аймгийн Онцгой байдлын хэлтэс бүтэн жилийн туршид 500 мянган төгрөгийн орлого /олохоор тусгажээ. Гэтэл энэ төлөвлөгөө 4.6 сая төгрөг, Говь-Алтай аймгийнхыг 300 мянган төгрөг байхаар төлөвлөж 8.7 сая төгрөг, Булган аймгийнх ямар ч орлого олно гэж төлөвлөлгүй үлдээсэн нь 6.3 саяар биелсэн байх жишээтэй. Ядаж л нэг сая төгрөгийн орлого олно гээд төлөвлөгөөнд тусгачихсан бол ч яая гэхэв. 500 мянган 4.6 сая төгрөг, 300 мянга 6.3 сая төгрөгийн дунд их ялгаа бий шүү дээ.
Цагийн байдал хүндэрч, агаар муудахын цагт бүгд л төрийн сан хөмрөгийг санадаг. Тэр дундаа улсын нөөцийн бүрдүүлэлт, хуваарилалт, зарцуулалт зэрэг нь ямар байдгийг мэдэхгүй авч бүгд хувь хүртэхийг боддог. Харин хяналт шалгалтыг сайжруулах нь нэн тэргүүнд хийгдэх ёстой ажил гэж санагдлаа.
Нөгөө л ард түмний минь хэле үнэр шингэсэн хөрөнгө мөнгөөр бүрддэг энэ сан хөмрөгөөс гарч буй бараа бүтээгдэхүүнд ямар ч тооцоо алга. Аль аймагт хэдий хэмжээний шатахуун, шатах тослох материал өгсөн гэдэг нь тооцоогоор дүн нь гардаггүй. Салбарын дарга, нягтлан бодогч, инженер нь кассынхаа нярвын оронд бэлэн мөнгө авдаг бөгөөд тайлан гаргаагүй, авсан бэлэн мөнгөнийхөө .дүнгээр улирлын эцэст тайлангаа хүчээр шахдаг байх юм.
ОБЕГ улаан буудайнхаа өрөнд машин авдагажээ. Ингэж албаар бизнесддэг ч байж болох юм. Нэг биш хэд хэдэн машин шүү. Хөх баянбулаг компаниас 352 тонн буюу 56.3 сая төгрөгийн улаан буудай авах авлагынхаа оронд ТоёотоЛанд круйзер машин авчээ. Тэгэхээр цоо шинэ машиныг санаатайгаар шахсан гэж үзэх үү, тэгэхдээ ханасан үнээр шүү. Өнөөдөр манай зах зээл дээр цоо шинэ Тоёото Ланд круйзер машин 45 мянган ам.долларын үнэтэй байгаа шүү дээ. Бас Алтан дуулга гэж компани байна. 376 тонн улаан буудайн өр буюу 60.2 сая төгрөгийн өрөнд Форд маркийн автомашин өгсөн байна. Өөрсдийнхөө хийж буй бизнесийг ,амар, ашигтай болгох үүднээс үйлдвэрээсээ 30-35 мянган ам.долларт гардаг эдгээр машиныг санаатайгаар ОБЕГ-т шахсан юм биш үү. Үгүй л гэж битгий мэдэн будилаарай даа.
даа. ийм өндөр үнэтэй машин авдаг, унадаг компанийн захрилууд чухам юуны учир улсаас үрийн зээл авч түүнийгээ дарж ядах билээ дээ.
Улсын нөөцийн 18 салбар. Эдгээр салбарт Үндэсний аудитын газраас хяналт хийжээ. Гэтэл өрөнд өгсөн гээд байгаа хөдлөх, хөдлөхгүй хөрөнгө бүгд л аж ахуйн нэгж байгууллага, хувь хүний эзэмшилд байх юм. Төлөхийг нь улс төлж, эдэлж хэрэглэж, үр ашгийг нь хүртэгч нь эрх мэдэл бүхий албан тушаалтнууд болж байна уу.
Увс аймаг үрийнхээ өрөнд Нива комбайн, ДТ-75трактор, Урал мотоцикл, генератор, вагончик, анжис авсан гэх боловч бүгд өөр хүний эзэмшилд байжээ.
Сэлэнгэ аймгийн Улсын нөөцийн салбарын дарга Д.Цогтбаяр албан тушаалаа ашиглан үндсэн хөрөнгийн бүртгэлтэй, нэг бүр нь 1.1 сая төгрөгийн үнэ бүхий 20 ширхэг шатахуун хадгалах зориулалт бүхий 50 шоо метрийн багтаамжтай савыг ямар ч зөвшөөрөлгүйгээр нэг бүрийг нь 50 мянган төгрөгөөр буюу нийт нэг сая төгрөгөөр худалдсан байна. Бас ч болоогүй энэ мөнгөнийхөө 350 мянгыг нь л улсад тушаажээ. Ийм байдлаар улсыг алдагдалд оруулдаг удирдлагын тоог эре цөөлмөөр байна. Энэ мэт авлага нийлсээр 2005 оны долоодугаар сарын 1-ний байдлаар 4.746.3 сая төгрөгт хүрчээ.
Улсын нөөцөөс аж ахуйн нэгж байгууллагуудад үрийн зээл олгодог. Үрийн нөөцийн үндсэн зорилго нь чанар сайтай үрийг тогтоосон хэмжээ, байршилд авч хадгалж, улс оронд байгалийн онцгой бэрхшээл тохиолдсон нөхцөлд Засгийн газрын шийдвэрээр олгодог учиртай. 2005 оны наймдугаар сарын 20-ны байдлаар нийт 14 аймгийн 237 аж ахуйн нэгж, байгууллага, иргэд ойролцоогоор нэг тэрбум төгрөгийн үрийн зээлийн өртэй гарчээ.
Зээл олгохдоо ОБЕГ-тай хийсэн гэрээгээ мөрдлөг болгоогүй байх юм. Хэнтий аймгийн Улсын нөөцийн салбар л гэхэд гэрээгээр есөн аж ахуйн нэгжид өгсөн гэж буй боловч Агроимпекс, Астра зэрэг компанид баталгаат хуваариас 28.1 тонн буюу зургаан сая төгрөгийн үрийг илүү олгосон байгаа юм. 2005 онд зарлагын баримтгүй, дээр нь зөвшөөрөлгүйгээр Хэрлэн сумын Хэнтий сүү хоршоонд 600 мянган төгрөгийн, нөөцийн салбарт сахиул ажилтай Г. Хишигжаргалд мөн төдий хэмжээний буудай олгосон байна.
Гэтэл туе салбарынхан зарим аж ахуйн нэгжийн 10.4 сая төгрөгийн зээлийн өрийг Засгийн газрын тогтоолд заасан хэмжээнээс илүү ихээр өгснөөс үүссэн авлагын хэмжээ даруй 32.1 сая төгрөгт хүрээд байна. Дээр нь харилцахаар хийсэн тооцооны баримт хэдэн саяараа байхгүй, энэ тухай ямар ч баримт хөтлөөгүй байна шүү цаана чинь. Ийм юм гэж байх уу дарга нар аа. Зарим аймгийн Улсын нөөцийн салбарынхан өөрт хэрэггүй, борлуулалт муутай бараа бүтээгдэхүүнийг үрийн өрөнд авсаар байна. Хийж буй ажилдаа хариуцлага хүлээдэггүй, энэ тухай нь мэдэгдэхэд илт дургүйцдэг тэр л албан тушаалтнуудтай хатуу хариуцлага тооцохыг сониноороо дамжуулан шаардаж байна.
Жишээ нь Увс аймгийн Баруунтурууны Улсын нөөцийн салбарынхан л гэхэд үрийн буудайн өрөнд ДТ-75 трактор гурав, Нива комбайн, хоёр ширхэг мотоцикль, генератор, ХАА-н анжис, вагончик сууц хоёр, үрлэгч машин хоёр, гурилын тээрэм гурвыг нийт 14.6 сая төгрөгт бодож авсан байна. Дархан-Уулын аймгийн мэн салбарын үрийн буудайн орлого зарлагыг тулган шалгахад нийт
27.2 сая төгрөгийн үрийн буудайг хий орлогод авч авлагын данснаас хасчээ. Тэгэхээр тухайн байгууллага өрөө төлснийг орлогод авалгүй хувьдаа ашигласан ч байхыг үгүйсгэхгүй.
Баримтаас харахад үрийн буудайг ихэвчлэн хуваариас илүү хэмжээгээр өгсөн байх юм. Энэ нь эргээд он дамжсан ер авлага болсон байх жишээтэй. Гэтэл дахин зээл авахад чухам юу нөлөөлөөд байна вэ? Хийж буй ажилдаа удирдах дээд байгууллага нь байнга хяналт тавьж ажилладаггүйгээс Онцгой байдлын ерөнхий газрын ажил урагшаа явахааргүй болжээ. Татвар төлөгч миний мөнгийг ийнхүү хэн нэгэн бэлжихдээ ашиглаж буйд харамеч байна.
Энэ бүгдийн эцэст ажлаа чин сэтгэлээсээ хийдэг төрийн албан хаагч дутагдалтай байна. Онцгой байдлын ерөнхий газрыг олигтойхон удирдчих, хийсэн ажилдаа эзэн суучих дарга алга уу?
Бусдын хэтэвчинд гараа шургуулах ёсон үгүйбус уу?

Гэндэнгийн ЭНХТУЯА
(бизнесийн мэдээ 2006-01 сар)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button