Албан бус боловсрол хуульчлагдлаа

Энэ мэт нэмэлт үйлчилгээг эмнэлгүүд өөрсдөө л дур мэдэн тогтоочхоод авч байгаа. Гэхдээ ингэх хэрэгтэй гэдэг нь ч зах зээлийн өнөөгийн нөхцөлд ойлгомжтой болжээ. Тэгвэл энэ хуул бусаар аваад байсан орлогыг Эрүүл мэндийн тухай хуульд оруулсан нэмгпт өөрчлөлтөөрхуульчилжөглөө. Харинэнэ шинэчилсэн хуулиар нэмэлт үйлчилгээгээр олсон орлогыг зөвхөн эмч, эмнэлгийн ажилчдын нийгмийн асуудлыг сайжруулахад л зарцуулах эрхтэй болж байгаа юм. Тэгэхлээр орлого оллоо л гээд эмнэлгийн дарга нь ЖИП аваад уначихсан давхиж явдаг нь боломжгүй болж байгаа аж.,Гэхдээ ямар үйлчилгээ, ямар төлбөртэй байхыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүун тогтоох юм. Мөн энэ хуулиар эмнэлгийн анхан шатны үйлчилгээ буюу өрхийн болоод сумын эмнзлгийн төсвийг улсын төсвөөс 100 хувь санхүүжүүлж байхаар болсон байна. Харин эмнэлгийн хоёр дахь, гурав дахь шатны үйлчилгээ нь төсөв болоод даатгалаас, мөнгө төлбөрт үйлчилгээгээрээ санхүужигдэх юм. Гэхдээ даатгалаас хэрхэн санхүүжүүлж байхыг ирэх хаврын чуулганаар Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг шинэчлэн хэлэлцэх үеэр тодорхой болох аж. Хөдөөд эмч нар тогтдоггүй гэлцдэг. Тэгвэл энэ шинэчилсэн хуулиар хөдөө ажиллаж байгаа эмч нарыг эдийн засгийн болон нмйгмийн асуудлын хувьд дэмжлэг үзүүлэх нэлээд хэд хэдэн заалт оржээ. Хөдөөний эмч нарт таван жил тутамд зургаан сарын цалинтай тэнцэх урамшуулал олгох, гурван жил болоод дараагийн шатны сургалтад хамрагдах эмч нарын сургалтын төлбөрийг төр хариуцах зэрэг хөнгелөлт, дэмжлэг үзүүлэхээр болжээ. Эрүүл мэндийн салбарт ажиллагсдын хэн нь төрийн албан хаагч вэ гэдэг асуудал бас л маргаан, чирэгдэлдагуулдаг. Энд ажиллаж байгаа жолооч, асрагч, сувилагч гэхэд төрийн мөнгөөр хүүхдээ сургуульд сургах, тэтгэвэртээ гарахдаа 18 сарын цалинтай тэнцэх тэтгэмж авах эсэх нь тодорхойгүй болдог байна. Дээрх хуульд зааснаар хэн нь энэ эрхийг эдлэх вэ гэдгийг Эрүүл мэндийн сайд жагсаалт гарган нэг тийш нь шийдэх боллоо УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар баталсан дээрх хуулийг 7-р сарын 1-нээс мөрдөнө.

(Монцамэ 0266/888)
Ш.Эрдэнэчимэг

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button