Эдийн засагчид лекц уншлаа

Лектор төвөөс уламжлал болгон зохион байгуулдаг төр, нийгмийн томоохон төлөөлөл, эрдэмтэн мэргэдийг урьж оролцуулдаг уг лекцийг энэ удаа Монголын хөгжлийн шинэ гарц юу вэ сэдвийн дор зохион байгууллаа.
Энэ удаагийн зочиноор Монгол Улсын гавъяат эдийн засагч, Ерөнхий сайд асан П.Жасрай, Монгол улсын гавъяат эдийн засагч лектор МҮХАҮТ-ын дарга С.Дэмбэрэл, Эдийн засагч, шилдэг Лектор С.Ганбаатар нар оролцож Монголын хөгжлийн гарцаар лекц уншиж, халз мэтгэлцлээ.
Монгол Улсын гавъяат эдийн засагч Жасрай Мэдлэгт тулгуурласан эдийн засаг хөгжлийн үндэс сэдвээр лекц уншсан.
Тэрээр даяаршилагдаж байгаа энэ ширүүн өрсөлдөөний үед улс орны эдийн засгаа мэдлэгт тулгуурлан хөгжүүлж чадсан улс орон нийгмийн ямар байдалд байгаагаас үл хамааран хошуучлагчийн эгнээнд шилжин орох болно гэдгийг тодорхойлоод Мэдээлэл холбооны шинэ технологийг өргөн хэрэглэх болсоноор Мэдлэг нь үйлдвэрлэлийн чухал хүчин зүйл болон хөгжиж, Мэдлэгт зориулсан хөрөнгө оруулалт өсч, мэдлэг капитал болон хувирсан, улс төр эдийн засагт мэдлэг чухал үүрэг ролтой гэдгийг ойлгох болсон явдал нь хөгжлийн үндсэн зүйл болсон хэмээн мэдлэгийн тухай ойлголтын ач холбогдолыг хэлж байсан.

Энд дарж бичлэг үзнэ үү

Энд дарж бичлэг үзнэ үү

Харин Ганбаатарын хувьд манайхан эдийн засгийн хөгжлийн гарц гэхээр уул уурхайгаасаа, аялал жуулчлал, хөрөнгө оруулалтаас хайгаад байна. Жинхэнэ гарц бол дотоодын үйлдвэрлэлээ хөгжүүлэх явдал хэмээн өгүүлж байсан. Гэтэл манайх бүх юмыг бэлэнчилдэг асрамжийн байдалд шилжиж байна. Бид заавал үйлдвэрлэлээ хөгжүүлэх, үүн дээр үндэслээд улс орон хөгжих учиртай гэдгийг онцлон тэмдэглэж байсан. Бид улс орноо хөгжүүлэх гээд байгаа юм бол иргэн өөрөө боловсролтой байх хэрэгтэй гэж Жасрай гуайн саналтай ч нийлж байгаагаа хэлсэн.

Энд дарж бичлэг үзнэ үү
Энд дарж бичлэг үзнэ үү
Энд дарж бичлэг үзнэ үү

Харин манай шилдэг эдийн засагч С.Дэмбэрэл Монголын эдийн засгийн шинэтгэлийн II давалгаа сэдвээр лекц уншсан бөгөөд түүний үзэж байгаагаар Монголын эдийн засагт шинэтгэл хэрэгтэй харин яаж шинэтгэл хийх хэрэгтэй талаар тодорхойлсон өөрийн бодлоо хуваалцсан. Тухайлбал манайд эдийн засаг өргөжин тэлэхэд улс төр, нийгмийн асуудлууд хэрхэн нөлөөлж байгааг мэргэжлийн хүний, бизнесийн байгууллагыг удирдаж байгаа хүний хувьд нэлээн баримттай тодорхой яриж байсан юм.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button