Фенг шүй С.Ганбаатар андуураад байх шиг

Үнэн байж магадгүй бололтой. Миний нүдээр та нар Н.Энхбаяр гэдэг хүнийг хараач. Тэгвэл хувь хүнийхээ хувьд болон улс төрчийнхөө хувьд хичнээн чадалтай, мундаг хүн болохыг олж харна хэмээн ярьж явсан атлаа жил хүрэхгүй хугацаанд хувирч өөрчлөгдөн түүн шиг муу, муухай хүн байхгүй хэмээн амнаасаа цагаан хөөс сахруулан энд тэнд орилж хашгичан явах болов. Энэ хүний үзэл бодол, үйл хэрэг яасан ч хурдан эргэдэг юм. Насанд хүрээгүй байсан бол юмны учир мэдэхгүй, үзэл бодол нь тогтоогүй нялх амьтан юм хэмээн өхөөрдөж болох. Гэтэл 30 гарчихсан 40 дөхөж яваа эр хүнийг ийнхүү аашилж аяглаж байгааг хэн ч гэсэн эрүүл бус, шизо-той этгээд гэж дүгнэх нь ойлгомжтой.
2005 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр С.Ганбаатар Фенг шүйг-ийн лекц унших нэрээр 21 аймгаар явж Н.Энхбаярын сурталчилгааг хийж байсныг лекценд нь суусан хүн болгон л хэлнэ шүү дээ. 21 аймагт сурталчилгааны ажил хийснийхээ шан харамжыг ч хангалттай авсан гэдэг юм билээ.
С.Ганбаатар Лектор төвийг байгуулсанаасаа хойш өнөөгийн Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Элбэгдоржтой ойртож дотносох болсон гэдэг. Тэрээр гэрчүүдийн нүдэн дээр хүртэл Ц.Элбэгдоржыг хувь хүнийх нь хувьд болон улс төрчийнх нь хувьд хүндэтгэж явдаг гэдгээ хэлж байжээ. Авилга, хүнд сурталтай доод шатнаас нь эхэлж тэмцэнэ гэж анх хөдөлгөөнөө байгуулаж байсан С.Ганбаатар гэнэт зорилгоо өөрчлөн хамгийн авилгач байгууллагаар нэрлэгдсэн Эрүүл нийгэм иргэний хөдөлгөөн-төй дөрөө харшуулах болсон нь Ц.Элбэгдоржид худалдагдчихлаа гэсэн хардлагыг олон нийтэд төрүүлээд байна.

А.Баярмаа
Оллоо.МН

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button