Газар ба авилга

…Нийслэлийн засаг даргын захирамжаар олгосон… эдгээрт Улсын мэргэжлийн хяналтын газраас хууль зөрчсөн гэсэн дүгнэлт гаргажээ…

Нэг. Газар хатуу хамар зоөлөн
Өнөөдөр энэ үг жинхэнэ утгаараа нотлогдож байна гэвэл олон хүн хүлээн зөвшөөрнө дөө. Яагаад гэхлээр хуулийн дагуу өөрт нь ирэх ёстой дөчин есхөн сот газраа авах гээд чадахгүй хатуу газар мэргэн хамраа шалбалсан хүн замаас аваад, захаар дүүрэн. Харин эрх мэдэлтэй, эсвэл мөнгө төгрөгтэй эрхмүүдэд бол хаа дуртай газраа хичнээн зуун гагаар нь авсан ч болно. Харамсалтай иь мөнгөөр зодож хахуульдаж гэж ойлгосон ч хол зөрөхгүй л болов уу /О.Ш/ аваад орон сууц ч юм уу, баар, цэнгээний газар, зочид буудал, саун нууц янхны газар гэлцдэг юм билээ /О.Ш/ бариад байгаагийн цаана ихэвчлэн гадныхан байдаг нь нууцлаад ч нэмэргүй болсон доо.
Чадаж байгаа юманд арга байхгүй гэж үүнийг л хэлдэг байх. Сүүлийн хэдэн жил мөнгөтэй бол юу ч хийж болдог гэсэн ойлголт дэндүү их газар авлаа. Жишээ нь улс төрийн намын удирдах байгууллагад сонгогдоход нэг сая төгрөг, УИХ-ын сонгуульд нэр дэвших гэвэл 10 сая төгрөг, дэд сайд, агентлагийн дарга болье гэвэл 100-150 сая төгрөг, сайд, элчин сайдаар явах сонирхолтой бол …сая төгрөг гэхчлэн ханш өснө. Тэр ч байтугай улсын чанартай томоохон эмнэлэг, сургуульд ажилд орох тохиолдолд нэг сая төгрөгийн авилга өгдөг тухай ч барин тавин ярьцгаана. Дээд сургуульд элсэхэд юу өгдөг тухай яриад ч яахав. Тэгэх ёстой юм шиг ердийн үзэгдэл болчихсон. Ерөнхий боловсролын зарим сургуульд хүүхдээ оруулахын тулд сая төгрөг төлөх энүүхэнд. Байдал нэгэнт иймдээ хүрчихсэн байхад хамгийн унацтай бизнес болох газрын наймаанд дарга цэрэггүй ханцуй шамлах нь аргагүй ч юм шиг. Ялангуяа хотын төв, хүн амьтны хөл ихтэй газрын үнэ тэнгэрт хадна. Зах зээлийн эхэн үед архи, тамхины арилжаа хамгийн их ашиг унагадаг тул хувьдаа архины үйлдвэргүй сайд, түшээ, аймаг, дүүргийн засаг дарга бараг үлдээгүй. Түүний уршгаар хоёр сая гаруйхан хүн амтай, тэрнийх нь тал нь хүүхэд байдаг манай улс арав гаруй спиртын үйлдвэр, 200 гаруй архины үйлдвэртэй, насанд хүрэгчдийнхээ тооноос давсан баар, цэнгээний газартай, өлгийтэй хүүхдэд хүртэл жилд 20 литр ноогдохоор архи дарс цэлэлзүүлдэг улс болчихсон байх жишээтэй.
Ийнхүү архины үйлдвэр нэмж байгуулъя гэхээр архийг нь уух хүн олдохоо больж, эрхэм дарга нар маань газрын бизнест уралдан орцгоосон нь санамсаргүй ч хэрэг биш. Өнөөдөртөө жирийн иргэдэд газар хатуу хамар зөөлөн байна. Маргаашийн өдөр газар наймаалагч сайд, дарга нар газар хатуу болохыг мэдэрч таарна буй заа.

Хоёр. Газар дарга захирамж гурав юу вэ? 00… чандмань эрдэнэ
Газрын албаны хамгийн жижиг даргаас эхлээд, засаг даргаа хүртэл газрын шим-ийг хүртээгүй хүн цөөхөн үлдсэн гэлцдэг. Зарим нэг жишээг дурьдах нь зүйтэй байх.
Гурав дөрөвхөн жилийн өмнө Баянхонгор аймгаас сонгогдсон, УИХ-ын нэгэн эрхэм гишүүн нийс-лэлчүүдийн төлөө санаа тавьж, Баянгол дүүргийн 18,19 дүгээр хор-ооны нутаг дэвсгэр дээр өрхийн эмнэлэг бариулна хэмээн хүсэлт гаргаж, дуүргийн Засаг дарга Зоригтоор зөвшөөрүүлэн газар аваад, оронд нь орон сууцны зургаан давхар барилга бариад худалдчихсан тохиол дол гарч байлаа. Баянэүрх дүүргийн ч билүү, газрын албаны дарга Батчулуун гэгч Дамбадаржаа хавийн ихэнх газрыг айлтай эсэхийг үл харгалзан сая сая төгрөгөөр худалдаж байгаа тухай иргэдийн гомдол гарч, хэвлэлээр бичигдсэнийг хүмүүс мартаагуй л байх.
Монголд үйл ажиллагаа явуулдаг олон улсйн нэгэн байгууллага журмынх нь дагуу авчихаад, яг барилгаа барих болсон чинь нийслэлийн газрын албаны ажилтан Цэцгээ гэгч нөгөө газрыг нь өер нэгэн иргэнд 10 сая төгрөгөөр худалдчихсан байж. Нэлээдгүй хэл ам татаж байж газраа олж авсан боловч газар нь хажуу талаасаа нэг метр гаруй танагдаж хохирсон баримт бий. Солонгосын мафитай холбоотой, ганц худагт гарынхаа хурууг тайрч хаясан гэхчлэн элдвээр бичигдэж байсан Пак Чол Гю гэдэг нөхөртэй холбоотой бас нэг газрын маргаан байдаг. Одоо ч тасраагүй байж мэд-нэ. Монгол Улсын иргэн Алтаншанд энэ хоёрын маргалдаад байгаа уг газрыг нийслэлийн Засаг дарга М.Энхболд 2002, 2003, 2005 онуудад гурван удаа захирамж гаргаж, гурван өөр хүнд давхардуулан олго¬сон баримтыг нүдээр үзлээ. Бодвол цаана нь нарийн учир шалтгаан байдаг л биз. Цэнгэлдэх хүрээлэн-гийн өмнө талд, Оргил рашаан сувиллын ард буюу яг рашааны эх булаг дээр нэгэн том барилга сүн-дэрлэн буй. Наран туул захын Сайхансамбуугийн гэх нэртэй уг бәрилгыг Нийслэлийн засаг даргын захирамжаар голын ногоон сүмийн урд талд барих ёстой байжээ. Гэтэл нийслэлийн газрын албаны хэн нэгэн халамцуу ажилтан андуураад өмнө гэсэн үгийг-нь зүүн талд гээд биччихсэн юм гэсэн. Ийнхүү халамцуу ажилтны гайгаар дэлхийд ховорт тооцогддог Оргил рашаан тун удахгүй ширгэж алга болно гэж сонин хэвлэлд эрдэмтэд халаглан бичсээр байгаа. Нийслэлийн орон сууцнуудын хажуугаар олон тооны тоосгон гараажууд баригдаж, нэг гарааж нь хоёр саяаас хоёр сая таван зуун мянга, гурван сая төгрөг ч хүрч худалдагддаг. Нэгэн эх сурвалжийн өгүүлснээр бол тэдгээр гараажуудыг бариулж буй цаад эзэн нь нийслэлнийслэлийн хот байгуулалт, газрын харилцааны албаны дарга М.Цэлмэг гэх.
Энэ мэтчилэн жишээ баримт үй түмээрээ бий. Саяхан нийслэлийн аудитын газар хийсэн ажлынхаа тухай тайлан гаргаж, Нийслэлийн ИТХ-аар хэлэлцүүлжээ. Арай ч дээ гэмээр зөрчил, дутагдал дүүрэн. Арга хэмжээ авъя гэхээр үнэмлэхүй олонхи болсон намынх нь нэр хүнд еэвтчих гээд байдаг болохоор ацан шалаанд орсон сурагтай. Тэрхүү тайлангаас газартай холбоотой ганц нэг баримтыг толилуулья. Таиланд …Хотын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн зарим үйл ажиллагаа Газрын албаны болон Хот төлөвлөлт, эрдэм шинжилгээ, зураг төслийн хүрээ -лэнгийн үүргүүдтэй давхарддагаас Газрын албаны нэгдсэн, төвлэрсөн удирдлага алдагдаж, хот байгуулалтын үйл ажиллагаа доголдох, газар олголт удаашрах, шат дамжлага ихсэх, иргэдийг чирэгдүүлэхэд нөлөөлж байна. Тухайлбал Хотын хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэс 2003, 2004 онд 83 байгууллагад 1028,8 га газрыг, НЗД-ын 24 захирамжаар олгуулахдаа газрын албатай зөвшилцөөгүй, захирамжийг хүр-гүүлээгүй байна. Улмаар уг захир-амжуудыг газрын албаныхан мэд-эхгүй, гэрээ байгуулаагүй, газрын төлбөр аваагүй байв… гэжээ. Цаана нь хэн, юу нуугдаж байгааг тайлбарлах шаардлагагүй биз. Цааш нь бичихдээ ..-Нийслэлийн хот байгуулалт, хөрөнгө оруулалтын газар хуулийн холбогдох заалтыг зөрчиж, 2003, 2004 онд төсөл сонгон шалгаруулалтаар олгох газрын зориулалт, байршил, хэмжээг тогтоосон 2003 оны 493, 501, 559, 560, 2004 оны 190, 246, 286 тоот захирамж гаргуулж, зар мэдээг нийт-лүүлж, газрын албаны ажлыг дур мэдэн авч хийжээ. /Ийм ноцтой зөрчлийг Засаг дарга анзаараагүй байсан гэвэл дэндүү гэнэн төсөөлөл. О.Ш/ Үүнээс шалтгаалж НГАЗасгийн Газрын 2003 оны 28 дугаар тог-тоолоор Тазар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалт явуулах журам-ын …заалтыг хэрэгжүүлж чадаагүй байна хэмээн дурджээ. Уг тайланд Дүүргийн засаг дарга нар одоо хүртэл хууль дүрэм зөрчин дур мэдэн газар олгосоор байгааг ч анхааруулсан байна.

Гурав. Чандмань эрдэнэ үргэлжилсээр
Дээр дурдсан аудитын тайлан ийнхүү үргэлжилжээ. …Аудитын явцад иргэд байгууллагаас газрын маргаантай 13 гомдол ирсний 12-ыг нь аудитын явцад тодруулж, хариу өгөв. Тухайлбал
Наран туул захаас зүүн тийш 14 дүгээр хороонд Энх-Амгалан гэдэг иргэн дүүргийн захирамжаар гаргаж барихаар зөвшөөрөл авч 43 гарааж барьсны хоёр нь бохир усны шугам дээр баригдсан, Шар хоолойн аманд Бусо компани буга өегөх, жуулчдыг ам руулах нэрээр их хэмжээний газрыг
Нийслэлийн Засаг даргын захирамжаар эзэмшиж байгаа бөгөөд тус баазын жорлон ямар ч ариун цэврийн шаардлага хангахгүй байгаль экологид сөргөөр нөлөөлж байна, Зөвшөөрөлгүйгээр Могойн дэнжид Солонгосын иргэн Авралын цуглааны газар гэж олон байшин барьсан, Б трейд ХХК-ийг 2001 оноос 2004 он хүртэл газрыг эрхийн актгүй эзэмшиж байхад Нийслэлийн
Газрын албанаас зохих арга хэмжээ аваагүй, НГА-аас 2001 онд 45 дугаар дунд сургуулийн эзэмшлийн баталгаажсан газрыг 2000, 2003 онуудад Хар хорум ХХК-ийн нэр дээр давхардуулан баталгаажуулсан зэрэг нь аудитаар нотлогдов, Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр Данке дэлгүурийн зүүн талд 120 м.кв газрыг нийслэл, дүүргийн газрын албадын хариуцлагагуй ажиллагаанаас нийслэл, дүүргийн Засаг дарга нарын захирамжаар Элма ХХК, иргэн Д.Амарбаясгалан нарт давхардуулан олгож, газрын тухай хууль зөрчжээ. Уг газарт иргэн Д.Амарбаясгалан 31,5 сая төгрөгийн барилга барьсны дараа дүүргийн Засаг дарга газар олгосон өмнөх захирамжаа хучингүй болгосноос шүүхийн шийдвэрээр барилгыг албадан буулгуулжээ. Баянгол дүүргийн шүүхийн 2002 оны есдүгээр сарын 20-ны өдрийн 1244 тоот шийдвэрээр иргэн Д.Амарбаясгаланд 31,5 сая төгрөг олгохоор шийдвэрлэсэн боловч газрын албад барагдуулалгүй 3 жил болж байна.
/Уг нь давхар захирамж гаргас дүүргийн Засаг даргаар төлүүлмэ юм. О.Ш/ Энэ мэтчилэн хууль б газрын наймаа хөвөрсөөр. Аудит! газар шалгалтын явцад иреэн цө хэдэн гомдол саналыг тодруулахад ийм зөрчил илэрч. Харамсалтай хэнд ч, ямар ч хариуцлага тооцеонп Тооцоогүйгээр үл барам мөнө зөрчлийг гаргасан хэд хэдэн эрх албан тушаал дэвших нь дэвши УИХ-ын гишүүд болоод явчихсан гайхалтай.

Дөрөв. Чандмань эрдэнэ аав, ээж бидэн гуравт үлдэх болов уу
Эргэлзээтэй. Одоохондоо таны г оршин тогтнож буй 49 сот хүрэхт үгүйтэй газар чинь ч хэн нэгэн мөнгөтэй эрхмийн мэдлийнх болоод давх захирамж-лагдсан байвал гайх хэрэггүй. Жирийн иргэнд духаа халцарч, улаа цоортол гүйгээд ч олддогг 49-хөн сот чандмань эрдэнэ газрыг танил талтай, эрх мэдэлтэй ноёдбол доллар, юань шуудайлаад ирсэн гадаадынханд болохоор хэдэн мянган га-гаараа олдоод байдаг нь хачирхмаар. Нэг л учир байж таарна. Учрыг дээр өгүүлсэн аудитын тайланд ингэж дурьджээ.
Ундны усны ариун цэврийн бүс Газрын тухай хууль-ийн 51 дүгээр зүйл, Ариун цэврийн тухай хуулийн 4,5 дугаар зүйлийг зөрчин эрүүл ахуйн нэгжид, Төмөр замын хамгаалалтын бүсэд Төмөр замын тээврийн аюулгүй байдлын тухай, хууль-ийн 11 дүгээр зүйлийн 2-дугаар заалтыг зөрчиж 6 аж ахуйн нэг иргэнд газар эзэмшүүлэхээр нийслэл дүүргийн Засаг даргаар захирамж гаргуулж засаг дарга нарын хүчиндсэн юм байх даа /О.Ш/ олгож
Үүнд
-Гачуурт тосгоны ногоон бүсз Хар усан тохой -д Нийслэлийн зас даргын захирамжаар Бусо ХХК 20.000 га, Монгол шилтгээн ХХК 50.000 га газрыг олгосон,
-Лотс ХХК, Эн ти ай си XX иргэн Отгонбаатар, Аргалан трей ..компани, Ханми ХХК-иудад олгосон газар нь Туул голын ариун цэврийн хамгаалалтын бүс, усан хангамжийн дотоод муж 100 метрд гарсан Улаанбаатар хотын төвлөрсөн усан хангамжийн тэжээлийн мужид тогтоогдсон хамгаалалтын бүс Мон уран ХХК-д Нийслэлийн засаг даргын захирамжаар газар олгосон, эдгээрт Улсын мэргэжлийн хяналтын газраас хууль зөрчсөн гэсэн дүгнэлт, гаргажээ.
-Туул голын ариун цэврийн хал гаалалтын бүс, усан хангамжийн дотоод муж /100 метр/-д Асгат сервис ХХК-д 15.000 га, Фэй Монголиа клубт 60.000 га газар олгосон, Туул голы хамгаалалтын бүс, усан хангамжын дотоод муж 500 метр-д 229 щ 327,7 мянган га газар, Дэлхийн найдвар олон улсын байгууллага 750 га га зөвшөөрөлгүй хашаа байшин, зуслангийн эориулалтаар ашиглаж ба Аудитын газар ч яахав хөөрхий лаараа л шалгаж зарим нэг зөр илрүүлеэн нь харагдаж л байна. Тайланг бүхэлд нь уншиж үо Нийслэлийн засаг даргын захимжтай холбоотой хэсэгт болохоор түгдчин,…засаг даргад буруу байхгүй. Цаад хариуцлагагүй нөхдүүд самгардуулж байгаад гарын үсгийг зуруулчихсан байгаа юм гэх маягийн тайлбар зүүсэн нь хэнд ч ойлгогдоно. Ж.Наранцацралт гишүүн Ерөн сайд байхдаа нэг тиймэрхүү захидал дээр гарын үсгээ санамсаргүй зурчихаад огцорч байсан. Нөгөө нэртэй, луу данстай ардчилльн болохоор шоронд ч хийгээд л, огцруулаад л, өөрөөр хэлбэл хариуцлага тооцож чадаад байдаг. Заавал шоронд хийж шонд дүүжлэх албагүй. Шүүхийн шийддэг юм чинь. Ядаж л ийм олон хуулийг тун ноцтой, зарим нь бүр Үндэсний аюулгүй байдалд нөлөөхүйцээр зөрчсөн захирамж гаргадаг гаргачихсан засаг дарга нарын толгойг илээд, дэвшүүлээд байдгийг зосоогоод, арга хэмжээ авчихдагсан бог бодогдохгүй байна гэж үү.
Чандмань эрдэнэ газраа мянга мянган га-гаар нь алдаад байхыг олон түмэн хүлээн зөвшөөрөөд байхгүй л болов уу.

(Цагийн хүрд 01/02)
Олхонууд Шаабар

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button