Засгийн газар байгуулахыг цаг алдалгүй шийдвэрлүүлэхийг хүсчээ

эмхлэгдэн байгуулагдах Засгийн газарт оролцохгүйгээр УИХ-д сөрөг хүчин болж ажиллахаар шийдвэрлэсэн билээ. Үүнтэй холбогдуулан энэ талаар гаргасан Монгол Улсын Ерөнхийлөгчийн уриалга болон МАХН-ын даргаас АН-д өгсөн саналд өчигдөр хариу өгсөн байна.

АН-аас Монгол Улсын Ерөнхийлөгчийн уриалгад өгсөн хариундаа УИХ-д аль ч нам олонхи болоогүй. Энэ нөхцөлд Үндсэн хуулийн дагуу УИХ-д олон суудалтай МАХН Засгийн газрыг эмхлэн байгуулах хариуцлагыг өөртөө хүлээж байна. Тиим ч учраас олонхийн Засгийн газар байгуулах зөвшилцлөө тус нам зарим намуудтай хийж байгаа гэж ойлгож байна. Энэ нөхцөлд АН сөрөг хүчин байж төрийн үйл ажиллагаанд хуулийн дагуу харилцан хяналттай, хамтран ажиллах байр суурин дээрээ баттай зогсч байна гэжээ.

МАХН-ын дарга М.Энхболдоос ирүүлсэн саналд АН УИХ-д хамгийн олон суудалтай танай намаас Үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 1.2 дахь заалтын дагуу Засгийн газрыг эмхлэн байгуулах хариуцлагыг өөртөө хүлээн авч, Ерөнхий сайдаднэр дэвшигчээ дэмжих олонхийг бүрдүүлэх зорилгоор явуулж буй зөвшилцөлд манай нам танай нэрдэвшигчийг дэмжиж санал өгөх боломжгүй. Тиймээс танай нам УИХ-д суудалтай бусад намтай зөвшилцөж олонхийн Зэсгийн газар байгуулах асуудлыг парламентад цаг алдалгүй оруулан шийдвэрлэх нь зохимжтой гэсэн байна.

Б.БОЛД
(өдрийн сонин 2006-01-24 020)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button