Эргүүл хамгаалалтыг өндөржүүлж ажиллана

Согтуу хөлчүү хүмүүсийн тоо олширдог энэ үед цагдаагийн байгууллагаас гудамж талбайд ямар байдлаар ажиллах талаар Нийслэлийн цагдаагийн газрын Олон нийттэй харилцах хэлтсийн таегийн дарга, хошууч Ц.Лхагвасүрэнгээс тодрууллаа.

-Сар шинийн баяр дөхөөд ирэхээр танхай, дээрэм, булаалт, хулгай гэсэн тодорхой төрлийн гэмт хэрэг ихэсдэг. Тухайлбал, гэр хорооллынхон ууц, буузаа үүдний пингээсээ алдах явдал түгээмэл. Баярын өмнө хулгайд эд зүйлээ алдсан иргэд сэтгэл санааны хувьд болон эд материалын хүнд байдалд ордог. Цаг үеийн ийм нөхцөл байдалтай уялдуу лан цагдаагийн байгууллагаас эргүүл, шалгалтыг тогтмол явуулж байгаа ч иргэд өөрсдөө анхаарал болгоомжтой, сонор сэрэмжтэй байх хэрэгтэй.

-Баярын үеэр согтууруулах ундаа хэрэглэсэн хүмүүсийн тоо олширдог. Тэднийг эрүүлжүүлэх байранд саатуулах уу?
-Үндэсний баяр болж байхад иргэдийг аль болох эрүүлжүүлэх байранд оруулахыг боддоггүй ээ. Согтууруулах ундаа хэрэглэж олны дунд биеэ авч явж чадахгүй нэгнийг нь хамт яваа хүмүүст нь хүлээлгэн өгч гэрт нь эсэн мэнд хүргэж өгөхийг зөвлөдөг. Энэ байдал ч өнөе жил хэрэгжинэ.

-Өнгөрсөн жилийн баярын үеэр гэмт хэрэг зөрчил хэр гарч байсан бэ. Эрүүгийн нөхцөл байдал энгийн үеийнхээс хэр ихэсдэг үү?
-Өнгөрсөн жил шинийн 1, 2-ны өдөр хүн амины хэрэг гараагуй. Элдэв ноцтой хэрэг сар шинийн баярын өдрүүдэд харьцангуй бага гардаг. Цагдаагийн байгууллагаас өндөржүүлсэн бэлэн байдалтай ажилладагтай бас холбоотой байх. Өнөө жил мөн ялгаагүй эргүүл, хамгаалалтыг өндөржүүлж иргэдийнхээ амгалан тайван байдлыг сахиулна.

Б.ОДМАА
(өдрийн сонин 2006-01-24 020)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button