Хөрөнгийн биржид нэг сая төгрөгийн гүйлгээ хийгдэв

Энэ өдөр Улсын Их дэлгүүр ХК-ийн хоёр мянган ширхэг хувьцааг арилжжээ. УИД, Зоос гоёл, Дархан нэхий, НИК ХК-иудын үнэт цаасны ханш 8-15 төгрөгөөр буурсан бол Женко тур бюро, Монгол шевро, Эрдэнэт хивс, НИК ХК-иудын хувьцаа идэвхтэй арилжигдлаа.
Өнгөрсөн долоо хоногт Хөрөнгийн биржид Зоос банк болон Женко Тур бюро компани анх удаа хувьцаагаа гаргаж ХК болсноо зарлаж албан ёсоор бүртгүүлснээр ХК хоёроор, брокер, дилерийн компани нэгээр нэмэгдэв.

Б.БОЛД
(өдрийн сонин 2006-01-24 020)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button