Их өрд 27.2 сая ам.доллар илүү төлөх сонирхол хэнд ашигтай байв

Улс орнуудын хооронд өр зээл үүсэх явдал хаана ч байдаг. Гэвч ер зээл үүссэн нөхцөл байдал, өрийг ямар болзлоор яаж төлөх вэ? гэдэг нь их онцлогтой. Өндэр хегжилтэй томоохон орнууд гол төлөв буурай хөгжилтэй орнуудын хөгжлийг дэмжих, ард түмний амьдралыг дээшлүүлэх, ядуурлыг бууруулах чиглэлээр зээл олгон түүндээ хатуу хяналт тавьж, ил тод байлгаж, мэргэжлийн туслалцаа үзүүлэн. үнэхээр тэр орны хөгжил дэвшил, соёл боловсрол, ахуй амьдралд нь тусалж хэрэгжүүлсэн туршлага олон байдаг. Гэтэл социалист гэгдэж байсан орнуудын хооронд үүссэн зээл нь зах зээлийн эдийн засгийн агуулгаасаа илүү хэт улс төржин коммунист үзэл суртал давамгайлж, төлбөр тооцоо нь нууцлагдсан хачин сонин уур амьсгалд явагддаг байлаа. ЗХУ, БНМАУ-ын хооронд үүссэн өр зээл нь социалист интернационализм, социалист эдийн засгийн интеграц, хөгжлийн талаар ойртон нягтрах зүй тогтол гэсэн цаасан малгайн дор явагдаж, ард түмнийг төөрөлдүүлж эцэст нь дааж давшгүй өр болж хувирсан билээ. Монгол улс Орост төлөх өрийн асуудал 1990 оны эцэс хүртэл маш нууц, хэдийнээс үүссэн, хэдий хэмжээний өртэй болсоныг Ю.Цэдэнбал даргаас өөр хэн ч мэддэггүй байв. Өнгөрсөн шинэ жилээр дуулиан болон цэглэгдсэн 11,4 тэрбум ам.долларын хоёр хувь нь яахаараа 250 сая ам.доллар болдог байнаа? Зөрүү 27,2 сая ам.долларыг илүү төлөх сонирхол хэнд хэрэгтэй байв. Сангийн сайд Ч.Улаан, Монгол банкны ерөнхийлөгч О.Чулуунбат нар үүнийг андуурч буруу тооцсон гэхэд хэн итгэх юм бэ? Шинэ жилийн дараахан МАХН-ын төв хорооны УТТ-ны гишүүн асан Лантуу нар ЕрөнхийсайдН.Энхбаяр дээр ороод Их өр дарсан явдал бол Монгол улсын хөгжилд үндсэн эргэлт боллоо. Энэ бол Н.Энхбаяр даргын гавъяа гэж хөөрцөглөж байсныг телевизээр бид бүгдээрээ харсан. Гэтэл одоо шинэ засгийн газарт ямар их дарамт болж байна. Ингээд их өрийн асуудлаар хүмүүсийн дунд хоёр гурван янзын ойлголт байдаг. Нэг хэсэг нь Түүгээр явж байсан гайг үүгээр дуудав гэгчээр өрнөдийн орнуудад өр зээлийн талаар мэргэшсэнээрээ гайхагддаг, ОХУ-ын Ерөнхий сайд Касьяновыг зүүн азийн орнуудаар айлчилж явахад нь Н. Энхбаяр яаран сандран урьж их өрийн асуудлыг яаравчилсан нь тай тарьсан. Тэртэй тэргүй ОХУ Олон улсын худалдааны байгуулагад элсэхийн тулд буурай хөгжилтэй орнуудын өр зээлийг хүчингүй болгох болзолтой. Мэн социалист гэгдэж байсан орнуудаас авах өр зээлээ хүчингүй болгосон байдаг. Тухайлбал, Польш улс гэхэд л 1939 онд Хатыны ойд КГБ-ийн гарт үрэгдсэн 16 мянган дайчдынхаа амь насны төлөө 8,5 тэрбум шилжих рублийн өрийг тэглэсэн. Унгар, Чех мэтийн орнууд Оросын их цэрэг 1956, 1968 онуудад дайран орж, эрх чөлөөний тэмцлийг цус урсган дарсан олон мянган эх орончдын урссан цусны төлөө, бусад социалист орнууд 30-40 жил оросын цэрэг нутаг дэвсгэрт нь байрлаж байсных нь төлөө экологи, эдийн засгийн төлбөрт суутгасан байдаг. Ийм замаар шийдэгдэж болох байсан ерийг МАХН 2004 оны УИХ-ын сонгуульд коко авахын тулд болчимгүй алхам хийсэн гэж үздэг. МАХН-ын удирдлагаар толгойлуулсан нөгөө цөөнх хэсэг хүмүүс Орос ахад төлөх өрийг бид төлөлгүй яахав. Харин ч биднийг денгөж хоёрхон хувь болгож их өршөөлөө. 20 хувийг тел гэсэн ч багадна гэдэг. Эдийн засагчдаар толгойлуулсан гурав дахь хэсэг нь ОХУ-д төлөх ерийн асуудал их маапаантай. Үнэн зев нарийн тооцож чадвал өргүй ч байж мэднэ. Энд зориуд хэлэхэд тэр шилжих рубль гэдэг чинь амьд хүн барьж үзээгүй зөвхен тооцооны хоосон цаас. Үүнийг зевхөн СЭВ-ийн хүрээнд хэрэглэж байсан. Нэг шилжих рубль нь 0,96 ам.доллартай тэнцэх аймшигтай луйврын цаас гэдэг. Эдгээр байдлуудаас ажихад дараах үндэслэлүүдийг гаргаж болно. Нэгд 1948 оноос хойш Монгол улс ОХУ-д жил тутам 4 сая мал, махыг гаргаж байсан. Тэхдээ үнэ ханш нь дэлхийн зах зээлийн ханшнаас хэт доогуур. Монголын нэг амьд хонь, Оросын тоглоомон резенин хоньтой тэнцэнэ гээд бод! Мардайн ураны хүдрийг Архипов даргын хэлсэнээр Социалист системийг батлан хамгаалахад зориулж үнэгүй гаргаж байв. Хоёрт1950-аад оны дундуур ЗХУ, БНМАУ-ын хооронд хийсэн хилийн хэлэлцээрээр Баян-Өлгийн мөнгөний ордоос эхлээд Увс, Завхан, Хевсгөл, Сэлэнгийн Алтанбулаг хүртэл үлэмж хэмжээний газрыг ах дүүгийн барилдалгааны бэлэг тэмдэг болган ямарч болзолгүйгээр зүгээр өгсөн. Гуравт Хүйтэн дайны жилүүдэд Юросын их цэрэг Монгол нутаг дэвсгэрт, дархан цаазтай Богд хан ууланд хүртэл ямар ч түрээс төлбөр-гүйгээр хорин жил байрлаж, байгаль экологийн үлэмж хохирол учруулсан. Гэтэл бусад орнууд төлбөр авсан байдаг. Дөрөвт 1930-1940-өөд онд ЗХУКН, КГБ-ын заавраар олон мянган хүнийг хэлмэгдүүлж үр хүүхдийг нь өнчрүүлж аж амьдралыг нь бусниулж нүгэлтэй аюул учруулсан. Одоо ч Орост цаазлагдсан 400-аад хүний материалыг КГБ-ын архиваас авч чадахгүй байна. Ингээд яс тооцвол ямар тооцоо гарах байсан бол? Өөр нэг эргэлзээтэй зүйл бол их өрийн тайлан тэнцлийг яагаад олон улсын байгууллагад гаргаж өгөхгүй нэхэл дагал болоод байна вэ? Тэр дундаа бие биенээ сайн мэдэх Орос, Монгол хоёр бүр Чехийн нэг хувийн компаниар дамжуулдаг нь ямар учиртай юм бол?

Ц.НАВАГЧАМБА.
(цагийн хүрд 2006-01 сар 02)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button