МАНАЙ ДЭЛХИЙ 2050 онд

Халдварт өвчин болон янз бүрийн ханиаднаас хамгаалах шинэ эм тарианууд гарч, дэлхийн эдийн засгийн өсөлт дөрөв дахин нэмэгдэнэ. Хүнс, цэвэр ус, барилгын материал, хий, газрын тосны хэрэгцээ нэмэгдэж байгалийн баялгийг нэлээд шавхагдах гэнэ. НҮБ-ын даалгавраар дэлхийн 95 орны 1300 эрдэмтдийн оролцсон илтгэлд ийнхүү дурдсан байсан. Дэлхийн ирээдүйн дүр зургийг гаргахын тулд 1300 эрдэмтэн дөрвөн жил зарцуулсан юм байна. Байгалийн баялгийг одоогийнх шигээ хэрэглэх юм бол удахгүй хүн төрөлхтөн өлсгөлөнд автаж, цэвэр усны гачигдалд орж, байгалийн гамшиг нүүрлэх гэнэ. Хотууд бохир усандаа автаж, далайн түвшин дээшилж , дэлхийд шинэ аюултай өвчин гарах юм байна. Ийм аймшигтай байдалд орохгүй гэвэл одооноос асуудлыг шийдэх ёстой юм. Юуны түрүүн байгалийг бохирдуулахгүй байж, шинэ технологи ашиглаж, ядуурлыг багасгаж, эрүүл мэнд, боловсролын салбарт илүү их хөрөнгө оруулалт хийх шаардлагатай.
Сүүлийн 50 жилд дэлхийн олон оронд амьдрал дээшилсэн тухай судалгааны хэсгийн дарга Стэнфордын экологийн хүрээлэнгийн профессор Уолтер Рид онцлов. Энэ нь нэг талаас том дэвшил боловч байгаль дэлхийд багагүй хохирол учруулаад байна. Ой мод, цэвэр усны нөөц өдөр ирэх тусам багасч байгаа нь ядуу амьдралтай хүмүүст сөргөөр нөлөөлдөг аж. Өөрөөр хэлбэл хангалуун амьдрал, байгаль хоёр салшгүй холбоотой юм байна. Тиймээс байгаль орчныг хамгаалахын тулд дулаанаа алдаггүй байшин барих зэрэг асуудалд анхаарлаа хандуулах ёстой юм. ХХI зуунд барих байшингийн тоо нь хүн төрөлхтний түүхэнд өнөөдрийг хүртэл баригдсан байшинтай тэнцэх гэнэ. Түүнээс гадна хөдөө аж ахуйн салбарт хэрэглэгдэж буй аргыг сайжруулах нь чухал юм. Түүнээс гадна байгалийн баялгийг үнэлэх үнэлгээнд өөрчлөлт оруулах шаардлагатай гэнэ. Өөрөөр хэлбэл түүнийг бодитоор үнэлж, хэзээ ч шавхагдашгүй гэсэн ойлголтоос ангижруулах ёстой юм.

BBC
(өдрийн сонин 2006-01-24 020)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button