Монголын аймшгийн кино удахгүй дэлгэцнээ гарна

Энэхүү киног баримтат үйл явдлаас сэдэвлэн бүтээжээ. Манайд 1970-аад оны үед үйл ажиллагаа явуулдаг байсан нэгэн үйлдвэр зогсонги байдалд орж, барилга нь балгас болжээ. Тухайн үед, үйлдвэрийн ойролцоо айлууд нутагладаг байсан төдийгүй балгаст нэгэн ганц бие эмэгтэй амьдардаг болж. Тэрбээр, тарваган хүн бөгөөд нутаг усных нь түүнийг ганцаархнаа тэнд хэрхэн аж төрдгийг гайхшран ярьдаг байжээ. Цаг хугацаа өнгөрч, нэг л мэдэхэд өнөөх эмэгтэй хөл хүндтэй болсон гэнэ. Түүний энэ байдлыг сонсож, мэдсэн хүмүүс мөн л гайхацгаана. Удалгүй тарваган эмэгтэй хүү төрүүлжээ. Энэ цагаас хойш тэрбээр балгаснаасаа ч гардаггүй болжээ. Олон хоног өнгөрч, нутгийн иргэд түүний оромжинд орвол тэр хүүгээ алдсан ч амьд юм шиг эрхлүүлэн, бүүвэйлж суух аж.
Эх үрийн ариун нандин холбоо, үхэн үхтлээ үрээ гэсэн эх хүний сэтгэл, хананы цаана хүний амьдрал хэрхэн өрнөдөг тухай өгүүлэх тус кинонд эмэгтэйн дүрийг Бэрс кино урлагийн дээд сургуулийн IҮ дамжааны оюутан Х.Ганцоож бүтээжээ. Сонирхуулахад, Х.Ганцоож өмнө нь Нууцлагдсан сэтгэл нэртэй монголын уран сайхны киноны гол дүрийг бүтээж байжээ. Харин туслах дүрүүдэд тайз дэлгэцийн урлагийн Замбуулин, Кино урлагийн дээд сургуулийн оюутнууд оролцсон байна. Уг киноны зураг авалт Хонхорт хуучнаар Хар үнэг-ний тэжээлийн үйлдвэр буюу Улаан байшин-д сар гаруй хугацаанд үргэлжилсэн байна. Хана нэртэй тус киноны нээлт ирэх сард болох бөгөөд найруулагч зохиогчоор нь н.Очбаяр, ерөнхий оператороор С.Жаргал нарын залуу уран бүтээлчид ажиллажээ.

Ч.АННА
(өдрийн сонин 2006-01-24 020)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button