2006 онд болох хамгийн том үйл явдал

Спортын ертөнцөд цар хүрээгээрээ зуны олимпиин дараа ордог 18 дахь удаагаа болж буй энэ тэмцээн хэд хэдэн онцлогтой. Сая сая шүтэн бишрэгчидтэй ногоон талбайн тэмцээнд дэлхийн шилдэг 32 баг шалгарч үлдээд байна. Тус тэмцээнд Бразил, Герман, Аргентин, Англи, Франц, Итали гэсэн дэлхийн аварга багуудаас гадна Ази, Африк, Латин Америкийн шинэ шинэ битүү морьд орж ирж байна. Өнгөрсөн 2002 оны дэлхийн аваргаар цахиур хагалж байсан Япон, Өмнөт Солонгосын багууд цоо шинээр ямар ч нууц шинэ хувилбараар тогтлолтоо хийж магадгүй. Өөр нэг онцлог бол дэлхийн аваргын тэмцээнд удаа дараа дээгүүр шалгарч хүрэл медал авч байсан Туркийн баг, мөн Орос, Камерун, Нигери, Сенегал, Хятадын баг шалгаран үлдэж чадсангүй. 2006 оны зургаан сарын 09-ээс Мюнхений ногоон дэвжээнд эхлэх тэмцээнийг хөлбөмбөгийн зуу зуун сая хорхойтнууд тэсч ядан хүлээх боллоо. Манай сонин энэ тэмцээнии талаар байнга мэдээлж байх бөгеөд энэ удаа 1930 оноос эхэлсэн тэмцээнии аварга, дэд аварга багууд, тэдний хожлын тоо харьцаа, хамгийн олон бөмбөг оруулж алтан шаахай авсан шилдэг тамирчдыг танилцуулъя

1. 1930 он Уругвай-Аргентин 42,
Аргентины Стабиле

2. 1934 он Итали-Чехословак 21,
Чехийн Ноедли

3. 1938 он Итали-Унгар 42,
Бразилын Леонидес

4. 1950 он Уругвай-Бразил 21,
Бразилын Адемир

5. 1854 он Герман-Унгар 32,
Унгарын Кошич

6. 1958 он Бразил-Швед 52,
Францын Фонтейн

7. 1962 он Бразил-Чех 31,
Югославын Жеркович

8. 1966 он Англи-Герман 42,
Португалийн Эйсебио

9. 1970 он Бразил-Итали 41,
Германы Мюллер

10. 1974 Герман-Голланд 31,
Аргентины Кемпес

11. 1978 он Аргентин-Голланд 31,
Польшийн Лето

12. 1982 он Итали-Герман 31,
Италийн Росси

13. 1986 он Аргентин-Герман 32,
Ирландын Бет

14. 1990 он Герман-Аргентин 10,
Италийн Скиллачи

15. 1994 он Бразил-Итали 32,
Оросын Саленко

16. 1998 он Франц-Бразил 30,
Хорватын Шукер

17. 2002 он Бразил-Герман 20,
Бразилын Рональдо

18. 2006 оныг урьдчилан таахад бэрх

А.ДӨЛ
(цагийн хүрд 2006-01 сар 02)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button