Чоно агнах нь дарга нарын зугаа

Тоо толгой нь өссөн цорын ганц зэрлэг амьтан бол чоно. Амьтан судлаач доктор Дуламцэрэн 40 мянга давсан хэмээн тооцоолжээ. Машин тэрэг, хурдан буу хомс байсан тэр үед малчид цахиур буу үүрч, морь тэмээгээ хүлэглэн чоно агнаж байсан туршлагатай. Увс аймгийн Түргэн сумын уугуул, улсын аварга анчин Пунцагийн Мягмар 1100 чоно авлаж байсан тухай сонинд гарч байжээ. Ховдын Булганы Шошгон, Төв аймгийн Жаргалантын САА-н тракторчин Ц.Ганбаатар, Сэлэнгийн Лувсанцэрэн, Хэнтийн Мөнгөн-морьтын Балингийн Цэнд (хожим Лхүмбийн хэрэгт баригдан Батца-гаанд хоригдож байгаад оргон ууланд 20 жил амьдарч, Уулын улаан Цэнд хэмээх нэртэй болсон) гээд алдарт анчид аймаг сумынхаа ангийн үсний төлөвлөгөөг дааж гардаг байж. Далаад оноос хойш чоно агналт үндсэндээ Орос цэргийн дарга, сайд нарын зугаа, цэнгэл болсон гэлцдэг. Инээдтэй, хөгтэй явдлуудаас дор толилуулав.

Хүн гэснийг хүүхэн гэж андуурчээ
Том дарга нарыг хөдөө очих тохиолдолд орон нутгийн дарга нар, зориуд бэлтгэсэн нэг айлаар оруулж дайлаад чонын ав зохион байгуулан ганзага мялаадаг нь ёс мэт байв. МАХН-ын УТТ-ны гишүүн Лувсанравдан дарга энэ л жишгээр Эрдэнэсант суманд очиход нь чонын ав бэлтгэсэн байж. Даргынхаа занг сайн мэдэх жолооч нь Манай дарга чоно авалж чадахгүй ээ, аягүй бол цаана нь байгаа хүн буудаж аюул болох бий. Харин түүний оронд ганц хоёр айлаар оруулж илгээлтийн эзэдтэй уулзуулбал яасан юм бэ гэж учирлажээ. Энэ үг ам дамжсаар яваад Лувсанравдан дарга хүүхэн буудахдаа сайн гэсэн онигоотой буцсан гэдэг.

Уур амьсгалыг зөөлрүүлсэн нь
БХЯ-ны сайд асан Ж.Ёндон гуай онгоцоор чоно хөөж яваад осолджээ. Үнэ цэнэтэй онгоц эвдсэн хэрэг мандан Санжийн Батаа тэргүүтэй тургай комисс томилогдож,. МАХН-ын УТТ-оор зад ч байтал Ю.Цэдэнбал дарга ам нээж чи тэгээд тэр чоноо алж чадсанаар Товчооныхныг хөгжөөж уур амьсгалыг зөөлрүүлсэн аж. Ингэснээр эцсийн шийдвэр нь уг онгоц хуучин муу, актлах хугацаа нь болсон эд гэж үзээд төлбөр ялбаргүй салж, Ёндон генерал цол бууран, Цэргийн дээд сургуулийн захирал болсон түүхтэй. Харин яг тэр жил Хэнтий аймагт чоно хөөж яваад машинаа онхолдуулсан жолооч социалист өмчийг сүйтгэсэн хэргээр шоронд орж байлаа.

УАЗ-469 машинд хэдэн хонь багтах вэ?
Жил бүрийн нэгдүгээр сарын еснийг чонын авын өдөр болгосон УТТ-ны тогтоол байв. Энэ үеэр бүх дарга нар хачин их бэлтгэж байгаад сүртэй нь аргаг^ авд явдаг заншилтай байж. Д.Майдар дарга Мөнгөнморьт, Цэнхэрмандал хавиар явжээ. Өглөө эрт үргээлэгний хүмүүсээ явуулаад өөрөө отолтонд сууж. Удсан ч үгүй чонын орооны үе болоод ч тэр үү арваад чоно гараад ирж. Майдар дарга дэргэдэх хүнээсээ УАЗ-469 машинд хэдэн хонь багтах вэ? гэж асуусан нь авалсан чоно бүрийн тоогоор хониор шагнадаг тогтоол байсантай холбоотой санж. Их санасан газар есөн шөнө хоосон гэгчээр дарга байдаггүй. Харин Мөнгөнморьтын дарга Найманжин ганцыг унагаж ганзагыг нь мялаагаад буцаажээ.

Чонын авд явсан хүн чинь дулаацах юм хэрэглэж бопно биз дээ
МХЗЭ-ийн Төв хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Ч.Пүрэвжав гуай нэг өвөл Дархан хотод ажлаар очжээ. Тэндхийн дарга нар ч хүндэтгэл үзүүлж бас л чононд явжээ. Хамт явсан нэг дарга нь За одоохон чоно гараад ирнэ. Дуу чимээ гаргаж, үнэр цохиулж болохгүй шүү гэж анхааруулж. Даарч бээрсэн Ч.Пүрэвжав дарга дотроосоо дулаацах юм сэмхэн ууж болно биз дээ гэснээр 100 таталт эхэлж, чоноо харалгүй хоосон буцсан гэдэг.

Чоно агнахад чинь сум хэрэгтэй билүү?
Нэгдүгээр сарын есний чоно авлах кампанит ажилд НТХ, Засгийн газрын ажилтнууд манлайлагч байх ёстой байлаа. 1972 оны тэр өдөр СНЗ-ийн референт Г.Рэнцэн, Б.Батбаяр хоёр даргынхаа машиныг аваад Заан Тэрэлж өөд гарч өгчээ. Уг нь хэд хоногийн өмнөөс л бэлдсэн гэнэ. Тэгээд ангуу-чилж явтал нэг том чоно гараад ирж. Жолооч Содном ч ухасхийгээд бараг дээр нь буучихаж. Буу дуугардаггүй.
Тэгсэн чинь сумаа гэртээ мартчихсан байжээ.

Тэргүүний анчны тэмдгийг хэн өгсөн нь тодорхойгүй
1990 онд Г.Акимийн Ил товчоо сонинд А.И.Филатова цув өмсөж, буу мөрөвчлөн хоёр гахайн дэргэд зогсож байгаа зураг нийтлэгдэж хүмүүсийг шуугиулсан. Энэ зургаас улбаалан хэл ам болж сүүлд Хүүхдийн Төлеө Төв Комиссын дарга Филатовад Тэргүүний анчин цол,тэмдгийг олгосугай гэсэн үнэмлэхийн хуулбар олдож, түүнд Ойн аж ахуйн ^амны орлогч сайд Товуу гарын сгээ зурсан нь хэл ам таталж байсан. Товуу нэгэн ярилцлагадаа Майдар дарга л өгүүлсэн юм гэж өчсөн байдаг. Ямар ч атугай манай анчид, ан судлаачид Филатова даргыг гахай давхраар нь буудчихаар сайн анчин гэдгийг мэддэггүй байж.

Брежнев даргатай онь холбон бууджээ
1966 оны өвөл Л.И.Брежнев даргыг ирэхэд түүнтэй хамт Ю.Цэдэн бал дарга НАХЯ-ны сайд Б.Жамбалсүрэнг хамгаалалтанд гарган Богд ууланд чонын авд явжээ. Тэгэхэд цаг агаар хэт хүйтэн байсан учир дарга нар даруулга хэрэглэж, чоно апах найдвар тун бага болж. Гэтэл заяа нь хаясан нэг буга гараад ирж. Зочин дарга ч буугаа самардаж, харин НАХЯ-ныхан болгсомжилж 2 шилдэг анчин урьдчилан отолтонд суулгасаны хүчинд халтар халиуныг нам авчээ. Брежнев дарга ч мэргэн буудсандаа учиргүй баярлаж, бүх хүнд бэлэг гардуулжээ.

Анчдад тохиолдсон эмгэнэлт явдал
Жараад оны сүүлчээр СНЗ-ын орлогч УТК-ын дарга Д.Содном, Сангийн яамны сайд Ц.Молом нар зөвлөх Оросоо дагуулаад Төв аймгийн Баянцогт руу чононд явжээ. Дарга нар дотроохалааж, чөлөөтэй ярилцах гээд хоёр жолоочоо нэг машинд суулгаад Молом өөрөө тэргээ барьж яваад машинаа онхолдуулан зөвлөх нь хоёр хөлгүй болгосон эмгэнэлт түүх бий. Улсын Төлөвлөгөөний Комиссын ерөнхий зөвлөх Стродубцов гэдэг оросэмчилгээ авалгүй их ч тарчилж, их ч гомдсоор нүд анижээ. Энэ хэргээр машины жолоогоо хүнд шилжүүлсэн жолооч Цэвэгжав шийтгүүлж тэнсэнтэй гарсан болоод нам дарагдсан удаатай.
Харин Баянцогтынхон тэр өдрийг /1 дүгээр сарын 9/ цуст ням гариг гэдэг юм билээ.

Ц.НАВАГ
(цагийн хүрд 2006-01 сар 02)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button