Мэдлэгизмийг шүт

Коммунизмд болохоор Засгийн газар хоёр үнээг чинь хоёуланг аваад харин Танд сүү өгнө. Фашизмын Засгийн газар хоёр үнээг чинь хоёуланг нь аваад сүүг нь Танд худалдана. Нацизм болохоор хоёр үнээг чинь хоёуланг нь аваад харин Таныг буудна. Бюрократизм Таны хоёр үнээг хоёуланг нь аваад нэгийг нь ална. Нөгөөг нь саах авч сүүг нь асгана. Капитализмд болохоор Та хоёр үнээнийхээ нэгийг зараад оронд нь бух худалдаж авна. Тэгвэл Монголчуудхоёрүнээгээ яавал дээр вэ? гэдгийгүзүүлсэн эдийн засагч, Монголын Фэн-Шүйгийн холбооны ерөнхийлөгч С.Ганбаатарын Мэдлэгизмийг шүт өгүүллийг бүрэн эхээр нь дор нийтлэв.
Нострадамус -Өндөр хөгжилтэй орнууд нь империализм, капитализмыг туулж замнасаар хөгжлийн өнөөгийн төвшинд хүрсэн бөгөөд цааш мэдлэг, мэдээлэл, технологи голчилсон шинэ эдийн засаг, нийгэм рүү явж байна. Үүнийг би мэдлэгизм гээд нэрлэчихье. Империализм, капитализмын амин зүрх нь масс үйлдвэрлэл, маш олон ажилчин шаарддаг хүнд болон машины, инженерийн, нэхмэлийн үйлдвэр байсан. Хөгжилд ч сайн түлхэц болсон. Харин хүн ам цөөтэй танай улсад ажилчин анги бүрэлдэх үндэс байгаагүй учир энэ хүчин зүйл Монголын хөгжилд нэмэр болоогүй. Цаашид ч найдах хэрэггүй гэдэг нь ойлгогдлоо. Ийм цаг үед дээдчүүл чинь яах гэж заавал капитализмын замыг дууриах гээд байгаа юм бол. Түүхийн энэхүү дараагийн хуудас эхэлж байхад анги дэвшээд мэдлэгизм рүү зүтгэвэл яасан юм бэ. Тэр мэдлэгизм нь монголчуудад маш олон талаар тохирч байгаа юм биш үү. Үүнд хурд, ухаан, их хүсэл, хамтач, нэгдмэл хүч л хэрэгтэй. Чиний асуултууд Монголоо яаж хөгжүүлэх вэ, яаж бар болгох вэ, Яаж..? гэсэн олон Я-д эргэлддэг.
Ихэнх улстөрч, эдийн засагчид чинь энэ асуултуудын хариулт нь гаднын хөрөнгө оруулалт гэж үздэг. Энэ нь нөлөөтэй байж болох боловч оновчтой хариулт биш. Энэ бол Танайх шиг цөөхөн хүн амтай, бас хязгаарлагдмал зах зээлтэй оронд тохирохгүй санаа. Гурван сая гаруй хүнтэй ирландчууд гаднын хөрөнгө оруулалт шүтсэн эдийн засгийн бодлого явуулсан бөгөөд америкчууд Ирландыг Европын зах зээл рүү дайрах түшиц газраа болгосон билээ. Ямартаа л Клинтон АНУ-ын Ерөнхийлөгч болонгуутаа анхны айлчлалаа Ирландаас эхэлж, Английн эгдүүцлийг хүргэх вэ дээ. Ийнхүү гаднын хөрөнгө оруулалтын их давлагаа нь статистикийн үзүүлэлтээс харахад Ирландын эдийн засагт эерэгээр нөлөөлж байгаа мэт боловч угтаа Ирландын эдийн засаг Америкийн хараат болсон байна. Тус орны үндэсний боловсон хүчин өндөр боловсролтой байгаагүйгээс ихэнх ирланд хүмүүс тэрхүү гадаадын компаниудын цэвэрлэгч, тогооч, манаачийн үүргийг гүйцэтгэж байгаа бөгөөд хэдийгээр америкчууд өөрсдийн ажилд хэрэгтэй дээд зэрэглэлийн менежерүүдийгбэлтгэж байгаа ч тэр нь тус орны хөгжилд нөлөөлөхүйц хэмжээнд хүрэх яагаа ч үгүй байна. Өнөөдөр америкчууд тэндээс хөрөнгө оруулалтаа буцаагаадтатахл юм бол Ирланд улс өнөөх цэвэрлэгч, тогооч, манаач нарын орон болж хоцорно.
Гэтэл Хятад, Энэтхэг болохоор залуучуудаа аль болох гадаад оронд явуулж, сургах, ажиллуулах бодлого явуулдаг. Ингэх нь тэр залуучууд амьдрал үзэж, мэдлэг боловеролтой болохоос гадна эх орондоо буцаж ирэхдээ мэн тухайн өндөр хөгжилтэй орны эдийн засгийн бодлого, ноу-хаугийн хэсгийг ч болов авчирдаг байна. Ядуу буурай орны гол онцлог нь цалин хөлс бага, ажиллах хүч хямд байдаг. Ядуу байгаад огцом хөгжсөн орнуудын туршлагаас харахад тэндхийн ажиллах хүч хямд атал үйлдвэрлэлийн бүтээмж нь ажиллах хүч үнэтэй орнуудын хэмжээнд хүрч чадсан байдаг. Өөрөөр хэлбэл, бага цалингаар их цалинтай хүний хийдэг ажлыг хийсэн гэсэн үг. Энэ л тэдний хөгжихийн үндэс болсон. Харин хөрөнгө оруулалт биш юм шүү.
XIX зуунаас 1950-иад оныг хүртэл бага цалинтай улс орнуудын ажлын бүтээмж маш муу байсан нь хэвийн үзэгдэл байлаа. Тэр улсуудын олжхарсан, гол хийсэн нээлт бол ард иргэдээ хэрхэн бүтээлч болгох аргад суралцеан явдал байв. Энэ аргыг Япон улс 1950-1960 онд, солонгоечууд түүнээс 10 жилийн дараа хэрэгжүүлсэн бөгөөд иргэдээ бүтээгчид болгон бэлтгэж, сургаснаараа эдийн засгаараа дэлхийд дээгүүрт орох болж. Харин цалин хөлс нь бага хэвээр л байв. Үүний ч үндсэн дээр дээрх хоёр улс ялагдашгүй, баригдашгүй хүчтэй орон болсон юм. Одоо тэд мёнежмент, маркэтинг гэх мэт зүйлээр ялгарахыг оролдох болов.
Монголчууд цалин хөлсөө нэмүүлэх гээд уурлаад, гомдоллоод, Засгийн газраа зүхээд байдаг. Засгийн газар ч нэмж чаддаггүй. Үүнийг зохицуулах ганц арга бол үйлдвэрлэлийн бүтээмжээ нэмэх явдал юм. Өөрөөр хэлбэл, нэг цагт 100 талх барьдаг хүн ажлын найман цагаа 14 болгож сунгаснаар цалин нэмэгдэх бус, цагт 100 биш, 120 талх барьснаараа л орлогоо нэмж байгаа юм. Энэ шинэ арга барилд суралцах нь чухал. Энэ арга л улс орныг, ард иргэдийг баяжихад нөлөөлж, орлогыг нэмэгдүүлнэ. Түүнээс биш, Засгийн газраа шаналгаад нэмэргүй. Тэр ямар мөнгө олж, бизнес хийдэг байгууллага биш. Болохоо байлаа гэхэд сайндаа л баахан цаасан мөнгө хэвлэнэ биз дээ. Ингэснээр нэг, хоёр сар л хуурч чадна.
Ядуу орнуудын гадаадаас хөрөнгө оруулалт татахдаа хэрэглэдэг нэг гол сээтэгнэл нь хямд ажиллах хүч, хямд газар, бага татвар байдаг. Гэвч энэ нь нэгэнт үеэ өнгөрөөгөөд байна. Хямд ажиллах хүчний ач холбогдол буурсан шалтгаан нь өнөөгийн эдийн засагт ихэнх бүтээгдэхүүний өөрийн өртөгт шингэх ажилчдынх нь өртөг 12 хувиас хэтрэхээ болив. Дэлхийд хаа сайгүй хямд хүч гэдэг ойлголт устаж, үүний оронд мэдлэгтэй ажилчин гэдэг ойлголт түрэн гарч ирлээ. Өнөөдөр үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний 30 хувиас илүү, зарим үед 80-иас илүү хувийг хэрхэн макетлах, дизайнийг нь яаж зохион байгуулах зэргийг шийдэх мэдлэгтэй хүмүүс авч явдаг оолов. Гэтэл монголчууд Хөрсөн доороо эрдэнээр баян… гэдэг дээрээ нэмээд хямд ажиллах хүчтэй гэж дуулалдан хөрөнгө оруулалтыг даллах нь даан ч цаг үеэсээ наад зах нь 30 жилээр хоцрогдсоноо харуулна буе уу. Иим ч учраас хямд ажиллах хүч нийлүүлэгч орнууд огт хөгжөөгүйгээр барахгүй улам доошлох болжээ. Япон, Солонгос нь хямд ажиллах хүчинд тулгуурлан гарч ирсэн боловч өнөөдөр нэгэнт 30 жилийн өмнөх цаг үе биш билээ. Хямд ажиллах хүчтэй гэвэл танайх шиг цөөхөн мөртөө цамаан хүн амтай улс бүү хэл, цаана чинь хоногийн хоолоо олчихвол юу ч хийхэд бэлэн Африк тэр чигээрээ байж л байна. Хөрөнгө оруулалтыг даллах имижээ өөрчилцгөө. Засгийн газрын стратегидаа үүнийг тусгамаар байна. Монголчуудын өрсөлдөх гол мэх чинь орчин цагийн мэдлэгтэй боловеон хүчинтэй болох л юм.
Дэлхийн үйлдвэрлэлийн гол бүтээгдэхүүн болох мэшин техник, техникийн багаж, төхөөрөмжүүд нь хөдөлмөрийн үнэлэмж их байдаг. Эдгээр нь Япон, Герман, Швед, Америкзэрэг улсынх л байдаг. Харин ажилчны өртөг нь бүтээгдэхүүний өртгийн гурван хувьд хүрэхгүй хямд ажиллах хүчтэй улс гэвэл их газрын Хятад, Флиппин, Индонез юм. Монгол Улсын ирээдүй өндэр төвшний технологи эзэмшсэн инженерийн ажилтан, ажилчид бэлтгэж чадах үгүйгээс л хамаарна. Орос сургагч багш нар малчдыг чинь үйлдвэр, комбинатын хар ажилчин болгохын тулд нэлээд зовж байж сургасан гэдэг. Дараа нь улс нийтээрээ дээд боловсролтой болох гэж нэлээд зүтгэсэн. Энэ хур энерги алга болохоос нь өмнө улсын тэргүүлэх үйлдвэрлэлийн чиглэлийг ончтой гаргаад, энэ чигт нь сургалтаа эрчимжүүлмээр байна. Энэтхэг энэ талаар маш ахицтай яваа бөгөөд Хятадыг бодвол яван чангарах стратеги барьж байгаа. Тэд үйлдвэрлэлийн тэргүүлэх чиглэлээ компьютерийн программ хангамж гэж тодорхойлоод, зөвхөн энэ асуудлыг хариуцеан яам, байгууллагын мэргэжилтнүүдийг маш олноор бэлтгэж байна. Тэд Билл Гейтс мэтийн нөхдийн дэлхий дэх зах зээлийг булаахаар зэхэж байна.
Харин монголчууд та нар минь,
Засгийн газрын бодлогоо шинэчил.
Улстөр, нийгэм, эдийн засгийн эрүүл, оновчтой тогтолцоог бүрдүүл.
З.Улс нийтээрээ сайн чадах хоёрхон зүйл дээр, 1990-ээд онд хэрхэн бүгдээрээ ганзагын наймаа руу ханарсан шигээ төвлөр.
Мэдлэгизм-ийг шүт.
Эх орондоо, бие биедээ хайртай бай. Ингэж хэлээд тэр хэсэг зуур чимээгүй суулаа. Тэгснээ Ганбаатар аа, амжилтын үндэс нь ирээдүйдээ юу хүсч байна, түүнййхээ төлөө өнөөдөр юу хүсч байгаагаа золиослох чадвар юм шүү. Миний энэ үгийг ард түмэндээ дамжуулаарай гэж хэлээд тэрээр яваад өгсөн юм. Тэр хэдийгээр хорон, хурц үгтэй ч хэлсэн бүхэн нь бидний төлөө, Монгол Улсын минь төлөө байсныг би ухаарч эхэлсэн юм даа.
Түүнтэй намайг дахин уулзуулж өгөхийг хөх тэнгэрээсээ би залбирч гуйлаа.

(хөх нөмрөгтөн 2006-01)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button