Ардчилсан холбоо шинэ Засгийн газарт шаардлага тавьж жагслаа

дуу хоолойгоо хүргэх ёстой гэдэг үүднээс Ялалтын талбайд цуглаан зохион байгуулсан юм. Монголын нийгмийн тэмцэлд манлайлагч болж байсан Ардчилсан холбоо идэвхитэй үйл ажиллагаа явуулсаар байгаа. Энэ нийгмийн ширүүн зөрчилдөөн дунд дуугүй, чимээгүй өнгөрч болохгүй байна хэмээн цуглааныг зохион байгуулагчид хэлж байсан.
Уг цуглаанаар Арчилсан холбооны үйл ажиллагаа, тэдний шаадлагыг дэмжсэн олон арван хүмүүс цугласан байсан. Тэрээр цуглааныг зохион байгуулагчид үйл ажиллагаагаа хэвийн явуулж байсан Ц.Элбэгдоржийн засгийн газрыг унагаасан нь хууль бус улс төрийн ашиг сонирхолын үүднээс хийсэн увайгүй зүйл юм хэмээн үзэж шинээр бүрдэх Засгийн газарт хэд хэдэн шаардлагыг хүргэж байгаагаа дуулгасан. Уг шаардлагыг бүрэн эхээр нь толилуулж байна.

XX зууны Шилдэг Иргэний нийгмийн байгууллага Монголын Ардчилсан Холбооноос Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр, Монгол Улсын Их Хурал, шинээр байгуулагдах Засгийн газарт тавих 9 зуйлийн шаардлага

Ц.Элбэгдоржийн хамтарсан засаглалын үйл ажиллагааны үр дүнд улс орны эдийн засгийн салбарт мэдэгдэхүйц өсөлт гарлаа. Ардчилсан засаглалын уед 30 саяд хүрч байсан урьдын үзүүлэлтэнд бас дахин хүрч, мал аж ахуйн салбарт өсөлт гарч таван хошуу мал сүрэг маань 30 гаруй саяд хүрлээ. Гадаад олон улсын зүгээс Монгол орон дахь ардчиллын цаашдын хөгжилд хандах хандлага сайжирч зээл тусламж, хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа хамтарсан засаглалын үед бүрч идэвхижлээ. Улсын төсвийн зарлагаас анх удаагаа давсан орлогын хувиарлагдаагүй байгаа 64 тэрбум төгрөг, Эрдэнэт үйлдвэрийн хүлээгдэж буй 100 тэрбум төгрөг, АНУ-ын Мянганы сорилын сан-гийн 300 сая ам.доллар, БНХАУ-аас олгож буй 300 сая ам доллартай тэнцэхүйц хэмжээний зээл дээрхи хоёроос төдийлөн дутахааргүй Япон улсын Хөгжлийн зээл, ОХУ-ын хамтын үйл ажиллагааны хүрээнд ирэх үлэмж хэмжээний зээл, тусламж зэрэг мөнгө, валют санхүүгийн эх үүсвэрийг үндэслэн Монголын Ардчилсан Холбоо дараах шаардлагыг тавьж байна.
Нэг Амьжиргааны түвшинг үл харгалзан Монголын хүүхэд бүрт олгох мөнгийг 2006 оны 02 дугаар сарын 01-ээс 5000 төгрөг, 2006 оны 06 дугаар сарын 01-ээс 10.000 төгрөгт хүргэж дурдсан хугацаанд олгож эхлэх.

Хоёр Тэтгэвэрийн доод хэмжээг 2006 оны эхний хагас жилд багтааж 80.000 төгрөгт хүргэх

Гурав Эмч, багш, цагдаа, Зэвсэгт хүчний офицер, ахлагч зэрэг төсвийн ажилтан,
албан хаагчдын цалингийн доод хэмжээг 2006 оны эхний хагас жилд багтаан
150.000 төгрөгт хүргэх.

Дөрөв Татварыг нэг шатлалд оруулж 10%-иар, НӨАТ-ыг 5 %-иар тус туе тогтоож, лангуу түрээслэгчид, үүргийн наймаачид зэрэг жижиг бизнес эрхлэгчдийг татвараас бүрэн чөлөөлж, хөнгөлөлттэй бичил зээл олгох, 200.000 ажлын байр бий болгох замаар ажилгүйдлийг бууруулах шийдвэртэй арга хэмжээг 2006 оны
02 сарын 15-аас авч хэрэгжүүлэн, 2007 оны 12-р сард бүрэн шийдвэрлэсэн байх .

Тав 40000 айлын орон сууцны хөтөлбөрийг хэрэгжүүлэх.

Зургаа Газрын баялаг, ашигт малтмалаас орж ирэх хөрөнгийн 30-аас доошгүй хувийг боловсрол, эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулах замаар ард түмний сайн сайхны төлөө зарцуулах асуудлыг УИХ-аар хуульчлах.

ДолооАвилгалд нэр холбогдсон төрийн өндөр албан тушаалтнуудыг хууль, шүүхийн байгууллагаар шалгуулж, бодит үнэнийг олон нийтэд мэдээлэх.

Найм Олон улсын нарийн мэргэжлийн экспертүүдийг 2006 оны 2 дугаар сард багтаан ирүүлж Монголын Ардчилсан Холбооны анхны Ерөнхий Зохицуулагч Санжаасүрэнгийн Зоригийн амийг бүрэлгэсэн алуурчдыг нэн даруй илрүүлэх. Ес. Төрийн болон төсвийн албан хаагчдыг улс төрийн үзэл бодлоор нь ялгаварлан гадуурхаж хоморголон халахгүй байх.
Дээрхи шаардлагыг хэрэгжүүлэх хөрөнгө санхүүгийн болон бусад бодит боломж нөхцөл бүрдсэн гэдгийг үндэслэн Монголын Ардчилсан Холбоо эдгээр шаардлагыг дурьдсан хугацаанаас эхлэн хэрэгжүүлэхийг хариуцлагатайгаар хатуу шаардаж байна.
Эдгээр есөн зүйлт шаардлагыг бүрэн төгс хэрэгжих хүртэл Монголын Ардчилсан Холбоо улс төрийн тэмцлээ үргэлжлүүлэх болно гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна.

МОНГОЛЫН АРДЧИЛСАН ХОЛБОО

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button