Хотын засаглалын индекс семинар боллоо

Семинарт НҮБ-ын суурин төлөөлөгч хатагтай П.Мехта болон Нийслэлийн Засаг дарга Б.Батбаяр нар оролцож үг хэлсэн.
Хотын засаглалын индекс нь НҮБ-ын Хабибатын Хотын Засаглалын Дэлхий нийтийн компанит ажлын хүрээнд боловсруулсан хотын засаглалын чанарыг хэмжих хэмжүүр юм. Энэ нь үндсэндээ хотууд өөрсдийгөө үнэлэх хэрэгсэл бөгөөд түүний тусламжтайгаар анхаарал хандуулах сул талуудаа тодорхройлж, улмаар түүнд үндэслэн бодлогын шинэчлэл, чадавхийг сайжруулах хөтөлбөрүүдийг боловсруулах боломжтой болдог.
Энэ индексийг олон улсын хүрээнд тухайлбал НҮБ-ын хүлээн зөвшөөрөгдсөн чанар стандарчлалаар байнга гаргаж байх нь манай нийслэл Улаанбаатар хотыг дэлхий нийтэд таниулах төдийгүй, бид өөрсдөө хотын бодлого төлөвлөлтийн сул талуудаа илүү харж, түүнд анхаарлаа хандуулах, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг татах боломжийг нээж өгөх юм.
Хотын засаглалын индексийг тодорхойлох нь зөвхөн Нийслэлийн төр захиргааны байгууллагуудын төдийгүй үйлчилгээ, олон нийт, олон улсын төслүүд, сургалт судалгаа, хувийн хэвшлийн гээд нийгмийн бүхий л харилцаанд оролцогч байгууллага, талуудын хамтран хэрэгжүүлэх 10 алхмыг хэрэгжүүлэхэд оршиж байгаа юм. Энэ талаар НҮБ-ын суурин төлөөлөгчийн газартай хамтран манай нийслэлийнхэн ажиллах болно
А.Баярмаа
Оллоо.МН

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button