УИХ-ын Эрхэм гишүүдэд хандсан Уриалга

УИХ-ын Эрхэм гишүүдэд хандсан Уриалга

МАХН-ын улс төрийн шийдв‎эрээр Хамтарсан Засгийн газрыг огцруулсан нь тогтворгүй байдал, нийгмийн бухимдлыг бий болгож, авилгал х‎ээл хахуультай т‎эмцэх тэмцэл саарах вий гэсэн түгшүүрийг төрүүлж байна.

Шинээр эмхлэн байгуулагдах Засгийн газар нь Ц.Элбэгдоржийн тэргүүлсэн Хамтарсан засгийн газрын хүрсэн тодорхой амжилтуудыг хадгалан үргэлжлүүлэх нь ард түмний язгуур эрх ашгийг хангах, ардчиллын ололтыг бэхжүүлэхэд нэн тустай зүйл болно.

Авилгалтай тэмцэл хийх хүсэл зориг, чадамжтай, хариуцлага хүлээж чадахуйц ёс зүйтэй Засгийн газрыг бүрдүүлэх нь бүхнээс чухал болоод байна.

Иймд Үндэсний эв нэгдлийн Засгийн газрыг бүрдүүлэх тухай шийдвэрийг гаргахдаа дараах байр суурийг баримтлахыг УИХ-ын гишүүдэд уриалж байна.

Үүнд
1. Өндөр албан тушаалтнуудыг ашиг сонирхлын зөрчлөөс ангид байлгах нь авилгалтай тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх хамгийн чухал баталгаа болдгийг харгалзан, Засгийн газрын гишүүнд нэр дэвшигч бүрийн хөрөнгө, орлогын мэдүүлэгтэй танилцаж, нягтлан үзсэний үндсэн дээр шийдвэр гаргах;

2. Засгийн газрын бүрэлдэхүүний хүйсийн харьцааг саяхан батлагдсан Сонгуулийн хуулиар тогтоосон жишгийн дагуу 30% -д ойртуулан бүрдүүлэх;

3. Албан тушаалаасаа нэгэн зэрэг огцрох тухай шийдвэр гаргаснаараа УИХ-аас 2004 онд олгосон итгэлийг хөсөрдүүлсэн арван сайдад энэ Их хурал дахин итгэл үзүүлж, Засгийн газрын гишүүнээр томилох ёсгүй гэсэн байр суурь баримтлах;

4. Ц. Элбэгдоржийн Засгийн газрын эхлүүлсэн авилгалын эсрэг тэмцлийг эрчимжүүлэх, үүний дотор нэгэнт шалгагдаж буй Х.Баатарын зэрэг авилгалын г‎эмт хэргийг шүүхээр шийдвэрлүүлэх талаар Ерөнхий сайдад н‎эр дэвшигчээс тодорхой амлалт, хөтөлбөрийг нь заавал гаргуулж байж саналаа өгөхийг тус тус уриалж байна.

Ардчилал, хүний ‎эрх, эмэгтэйчүүдийн эрхийн төлөө
Төрийн бус байгууллагууд

2006 оны 1 сарын 23

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button