Цахилгаан шат хүний аминд хүрсээр байх уу?

Монгол чууд бид хятад хүмүүсийг тамтагүй бохир заваан улс гэдэг. Тэгвэл амьдрал дээр тэд тэс өөр гэж хэлж болно. Хэнээс ч илүү ажиллаж, хөдөлмөрлөж чаддаг улс. Урьд хөршийн маань орон сууц болгон нь цахилгаан шаттай. Цахилгаан шат болгонд хариуцагч ажиллаж байдаг. Шатны хананд нүүрээ харж оолохоор тиим л цэвэрхэн бас таатай.
Хятадууд ажлыг голохгүй, хүн бүр дор бүрнээ хөдөлмөрлөж, улс орондоо хувь нэмрээ оруулж байгаа оолохоор өнөедөр эх орон нь өндөр хөгжилтэй улсын тоонд зүй ёсоор орж байгаа биз. Бээжин хотын ямар ч орон сууцны цахилгаан шатанд орсон та дуу алдах байх.
Манайх шиг бохир, хэзээ нураад уначих бол доо гэж айх зүйл, дуу чимээгүй. Дээр нь манай томоохон ресторан, зоогийн газар, захыи орон сууцныхтай нь ижил байх вий. Үнэхээр цахилгаан шатанд суучихаад айхгүй явдаг хүн ховор. Тэгвэл Улсын мэргэжлийн хяналтьш газраас өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа бүх цахилгаан шатыг шалгасан байна.

1000-ААД ЦАХИЛГААН ШАТ АЖИЛЛАДАГ
Өнөөдрийн байдлаар улсьш хэмжээнд ОХУ, БНХАУ, БНСУ, ХБНГУ, Финлянд болон бусад улс оронд үйлдвэрлэсэн 1000-аад цахилгаан шат ашиглаж байна. Эндээс харахад манай улсын цахилгаан шатууд хэдэн настай нь тодорхой. Удаан эдэлж, хэрэглэж байгаа нь сайшаалтай ч аюулгүй байдлыг бүрэн хангаж чадаж байна уу гэдэг нь хамгаас чухал юм. Цахилгаан шатны угсралтын ажил эрхэлдэг 10 байгууллага байдаг аж. Жилд дунджаар 50 байгууллагыг цахилгаан шаттай болгодог. Өнөөдөр 310-хан хүн цахилгаан шатны засварчин мэргэжилтэй. Энэ төрлийн мэргэжилтэн боловсон хүчин дутмаг байгаагийн илрзл. Цахилгаан шатны техникийн байдал элэгдэж хуучирсан, сэлбэг материалынх нь үнэ өсч, олдоц ховордсон, ослоос хамгаалах хэрэгсэл дутуу, тохиргоогуй байгаагаас улсын хэмжээнд ашиглагдаж байгаа цахилгаан шатууд жагсаалаас гарахад хүрээд байгаа ажээ. Зарим цахилгаан шатны хүчний тоноглосон болон хурд хязгаарлагчийн байрлал буруу байдгаас эвдрэх нь элбэг байдаг аж. Зарубежстрой компанийн Москва хороолол-ын гурван барилгад ОХУ-ын Карачаровскийн уйлдвэрийн зургаан цахилгаан шатыг суурилуулахаар болжээ. Гэтэл хяналтьш байгууллагуудтай мэдэн даацын арматуруудыг огтолж, таслах нь бараг хэвийн үзэгдэл бол сон гэнэ. Түүнчлэн цахилгаан шатны бүрэн бүтэн байдлын хариуцагч томилдоггүй, засвар үйлчилгээний компаниудтай гэрээ байгуулдаггүй, мэргэжлийн бус хүнийг засварчнаар ажиллуулдаг байсныг шалгалтаар илрүүлжээ. Тухайлбал, Госпитал Глоб центр, Түшиг, Сүлжээ зэрэг 20 компани цахилгаан шатны хариуцагчгүй, ҮндэсниЙ архивын газар Ньюхан, Пийс бридж, МСХ, Баян-Өргөн, Бридж цогцолбор зэрэг албан байгууллага ямар нэгэн засвар уйлчилгээний компанитай гэрээ байгуулаагүй байжээ.

Энэ нь цахилгаан шатанд хэн нэгэн гэмтэх, эрсдэх тохиолдолд хариуцах эзэн, засах газаргүй гэсэн үг юм. Өнгөрсөн онд гурван комлани цахилгаан шатчины дамжаа хичээллүүлж 72 хүн төгесөж байна. Гэсэн хэдий ч цахилгаан шатны засвар, үйлчилгээ эрхэлж байгаа Затех, Монблом, Отис, Тан лифт, Түмэнчүүд зэрэг зургаан аж ахуйн нэгж Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг тухай хуулийн 15, 14, 3-р заалтын зөрчин цахилгаан шат засварлах эрхгүй, эрхтэй нэг нь эрхээ компанийн ажилтан Б.Батхишиг цахилгаан шат ажиллуулж байхдаа давхрын хаалганы хязгаарлагч төмөр тээглэн хөдлөх боломжгүй болсноос амь насаа алджээ. Энэ хэрэг 2005 оны дөрөвдүгээр сарын тавны өдөр гарсан бөгөөд цахилгаан шат ажиллуулдаг хүн нь мэргэжлийн бус байсан байна.

Мөн оны долдугаар сарын хоёрны өдөр Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хороо, 201 дүгээр байрны хоёрдугаар орцны иргэн Ц.Нэргүй цахилгаан шат засах гэж бүхээг дээр байх үед нь цахилгаан шат хөдлөн хавчуулагдаж нас барсан байна. Тус байрны Бийр сууц өмчлөгчдийн хороо нь Лифтийг төхөөрөмжлох, аюулгүй ашиглах дүрэм-ийг зөрчсөнөөс дээрх осол гарчээ. Талийгаач цахилгаан шат засварлах мэргэжлийн үнэмлэхгүй байсан аж. Барилгын хөгжлийг даган одоогоор 25 урсдаг шат нийслэлд ашиглагдаж байгаа бөгөөд аюулгүй ажиллах дүрэмийг нэг нь ч мөрддөггүй юм байна.
Түүнчлэн Улсын мэргэжлийн хяналтын газар улсын хэмжээнд энэ талын мэргэжлийн боловсон хүчин бэлтгэж, ажиллуулах талаар холбогдох яаманд удаа дараа санал тавьсан боловч ямар ч хариу хүлээж аваагүй ажээ.

(Өнөөдрийн монгол 17/187)
Д.ЦЭНГЭЛМАА

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button