Ерөнхий сайдаар М.Энхболд томилогдох эсэх өнөөдөр шийдэгдэнэ

байгуулалтын байнгын хороо хуралдлаа. Уг нь тус байнгын хороо Дэгийн тухай хуулийн төслөө үргэлжлүүлэн хэлэлцэх ёстой байсан ч чухал томилгооны асуудал орж ирсэн учраас эхлээд түүнийг хэлэлцэхээр болсон юм. Ингээд 17 цагаас байнгын хорооны хуралдааныг зарлаж, гишүүд ч идэвхтэй нь аргагүй цуглацгаасан. Гэвч хуралдаан эхлэлгүй байсаар хагас цагийг өнгөрөөлөө. Хуралдаан эхлэхэд тус байнгын хорооны гишүүд 100 хувь цугласан байв. Байнгын хорооны дарга Д.Дондог эхлээд Ерөнхий сайдыг томилох асуудлыг хэлэлцэж шийдвэрлэхэд ямар дэгийг баримтлах талаар танилцуулж, Ерөнийлөгчийн хуулийн бодлогын зөвлөх Б.Мандахбилэг УИХ-д Ерөнхий сайд томилуулах тухай саналыг уншиж сонсголоо.
Ерөнхий сайдад нэр дэвшигчээс асуулт асуух гишүүн З.Энхболд гишүүнээс өөр гарсангүй. Тэрээр амьдаагаасаа Авлигалын тухай хуулийн төсөл УИХ дээр явж байгаа. Хуулийн төсөлд аливаа албан тушаалд томилогдохдоо хөрөнгө орлогынхоо мэдүүлгийг нээлттэй мэдээлэх тухай бий. Хэдийгээр хууль батлагдаагүй ч та хөрөнгө орлогынхоо мэдүүлгийг нийтэд мэдээлж, удахгүй томилогдох саидууддаа үлгэр дууриалал болох, ийм жишиг тогтоох талаар ямар бодолтой байна вэ гэж асуув. Нэр дэвшигч М.Энхболд Хууль батлагдсаны дараа хуулийн дагуу өгөх болно. Гэхдээ өнгөрөгч намар УИХ-ын сонгуулийн 65 дугаар тойрогт нэр дэвшин өрсөлдөж байхдаа өрсөлдөгчийнхөө санаачилгаар хөрөнгө орлогынхоо мэдүүлгийг шинэчлэн танилцуулсан байгаа. Одоогоор шинэчлэх шаардлагагүй, тэгээд ч нийтэд нээлттэй байгаа гэв. Харин гишүүд санал хэлэх болоход ганцхан Л.Гүндалай гишүүн л нэрээ өгсөн. Тэрээр сар шинийн өмнө та Ерөнхий сайд болчих байх гээд Ерөнхий сайд болоод хүүхдийн мөнгө нэмэгдүүлэх талаар анхаарч ажиллаарай. Тэр Эрдэнэт үйлдвэрээс ирэх 160 тэрбумаас хүүхдийн мөнгийг нэмэгдүүлэхэд зарцуулаасай гэж хүсч байна. Мөн Монголынхоо төлөө үр бүтээлтэй ажиллаарай. Тухайлбал, Эрдэнэт үйлдвэрийн бүтээгдэхүүнийг гадагш гаргах бус дотооддоо эцсийн бүтээгдэхүүн хийдэг зэсийн үйлдвэртэй болоход онцгой анхаарах хэрэгтэй байна. Газар доорх баялгийг зүй зохистойгоор ард түмэндээ хүртээлтэй болгоход анхаарч ажиллаарай хэмээн захилаа.
Асуулт асуух, санал хэлэх явц дуусч санал хураалт явагдахад 28 гишүүнээс 24 нь нэр дэвшигч М.Энхболдыг дэмжлээ. Харин уг саналыг эсэргүүцэж Л.Гантөмөр, Д.Одхүү, Л.Гансүх, Э.Бат-Үүл нарын дөрвөн гишүүн санал өгсөн. Ийнхүү МАХН-аас нэр дэвшигч М.Энхболдыг Ерөнхий сайдаар томилох асуудлыг гишүүд аравхан минутын дотор нэг тийш болголоо. Ерөнхий сайдад нэр дэвшигч М.Энхболдыг байнгын хорооны дийлэнх гишүүн дэмжсэн бөгөөд өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар уг асуудал орж эцэслэн шийдэгдэх юм.
М.БААТАР
(өдрийн сонин 2006-01-25 021)