Урьхан Монголд ирснээ их завшаан гэж бодож байна

Бяцхан дуучин охин одоо зургаан настай бөгөөд хоёр улсын хамтран зохион байгуулсан Цагаан сарын баяр-т оролцохоорурилгаар иржээ.

-Гэр бүлээ танилцуулна уу. Ямар ажил хийдэг вэ?
Ээж Урьхан
– Охины минь нэр Усгал. Усгалын аав Оргил, Хөлөнбуйр аймгийн Хайлавр хотын илч цахилгааны компанид ажилладаг. Харин миний нэр Урьхан. Монголын өөртөө засах орны Өвөнх хошууны улс төр, хуулийн ажилтан.

-Хэдийнээс гэр бүлээрээ уран бүтээл хипх болсон бэ?
Урьхан- Бараг жилийн өмнөес. Өнгөрсөн оны напмдугаар сард Өвөр Монголын найман муж орны багачууд хүүхдийн дунд Монгол үндэстний теливизийн шагналт анхдугаар уралдаан болж бид гурвуулаа дуулж оролцсон юм. Охин маань цэцэрлэгийн насны хүүхдүүдззс түрүүлж энэ тэмцээнд орох эрх авсан.

Дорнод Бөхийн ергөөнд болсон саяын тоглолтын сэтгэгдэл ямар байна вэ?
Аав Оргил- Маш халуун дотноор угтаж авсан. Гарч ирэхзд л алга ташаад их сайхан байсан шүү. Бид гурав их баяртай байгаа.

-Тоглолтод их оролцдог уу?
Оргил- Нэг их олон тоглолтод орж байгаагүй. Хайлаар хотын ёслолын хэд хэдзн арга хэмжээнд уригдан дуулж байсан.

-Манайхан та нарыг Чандмань-Эрдэнэ дуугаар чинь андахгүй. Хит болоод байгаа шүү дээ?
Урьхан-Харин тиим гэнэ. Тэмцээнд орохдоо анх сурч дуулсан дуу юм. Энэ дуу маань одоо Хятад даяар хит болж байгаа. Хятадууд хэлийг нь мэдэхгүй байж л аялаад явж байбаг юм. Усгалыг минь танихгүй ч хүн байхгүй болсон. Усгал Усгал гээд л. Харин Монголд хит болоод байгааг нь сая мэдлээ шүү дээ.

-Монголчууд энэ дууны ремикс хувилбарыг дуулсан байгаа. Сонссон уу?
Урьхан-Өө тийм үү? Сонсоогүй юм байна. Ямаршуухан болсон бол оо? . /инээцгзэв/

-Урын сандаа хэдэн дуутай вэ?
Урьхан.-Миний хүвьд өер дуу байхгүй ээ. Ганцхан энэ дууг л дуулсан. Охин маань харин нэлзэд хэдэн дуутай. Миний аав Улаанбаатарт гэдэг дууг дуулдаг. Танай дүү шүү дзэ.

-Монголын уран бүтээлчдээс хэнипг сонсдог вэ?
Урьхан Чингис хаанхамтлагийн дуучин Жаргалсайханыг сонсох дуртай. Хүндэлж явдаг. Харин мэнай нөхөр Цэрэнчимэдийн дууг дуулах дуртай. Хоолойных нь өнгөнд таардаг юм. Бас Баясгалангийн Ботгоны дуу их таалагддаг юм шиг байна билээ.

-Өмнө нь Монголд ирж байсан уу? ЗДТГ-ын урилгыг анх яажхүлээж авсан бэ?
Оргил-Өмнө нь ирж байгаагүй.Энэ урилгыг Алтан-Эмээл-ийн уран бүтэзлчид бидэнд дамжуулсан. Маш их аз завшаан таарлаа гэж баярлан хүлзэж авсан,

-Гадуур явж амжив уу. Чойбалсанхот ямаршуухан санагдав?
Оргил-Гадуур их явсан.Өгпөө 10-р цэцэрлэгэзр орсон. Өдөр зах, дэлгүүр орж их ч юм сонирхон худалдаж авлаа. Юмны үнз гайгүй юм байна.Чанартай ч байх гэж байна. Бид бас монгол хүн болохоор монголчуудтайгаа сайхан ярьж хөөрех юм сан гэж их бодогддог. Өнөөдөр хүсэл маань биөлсэн болохоор сэтгэл сайхан байна.

-Цаашдаа гэр бүлээрээ уран бүтээлээ туурвисаар л байх уу?
Урьхан.-Санаа бол байна. Гэхдээ охин маань л авьяасаа хөгжүүлэх нь чухал даа.
-Өвер монгол, ар монголчууд хоорондоо ялгаатай зүйл ажиглагдав уу?
Урьхан. Ар монголчууд урлаг соёлын асар их баялагтай.Харин манайхан юм юмаараа арай л хоцрогдонгүй юм шиг санагдлаа.

Та хэр сайн гэрипн эзэгтэй вэ?
-Саин эзэгтзй еэхэд болно оо. Би чинь хоол сзйн хийдэг шүү дээ /инээв/.

-Нөхөр тань сапн аав уу?
Урьхан-Манай хүн их ажилсаг, охиныхоо үсийг самнана, хичзэлийг нь давтуулна, хөгжим заәна, ер нь зүгээр суухгүй дээ. Тэгэхээр сайн аав байгаа биз.
– Чөлөөш цагаа яаж өнгөрөөдөг вэ? Оргил – Манай тэнд долоо хоногийн 6, 7 дахь өдөрт амралтын өдөр байдаг. Энэ өдөр челөөт цаг их гарна. Үдийн өмнө миний охин зураг зурж, үдийн хойно гурвуулаа хотоор явж орой болоход төгөлдөр хуураар хичээллэдэг.

-Хип хоп сонирхдог уу? Сонсдог хамтлаг байдаг уу?
Урьхан – Хип хоп гэдэг чинь юу билээ?
/хоорондоо ярилцав/ Аа тийм, тийм. Сонсдог оо. Манай охин бол бүр илүү. Негөө улаан дээлтэй дуулдаг, Хар сарнай билүү тэр хамтлаг их зүгээр санагддаг.

-Нутагтаа монгол хэлээрээ ярьдаг уу?
Урьхан – Бидний орчин нехцөл бүр хятад шүү дээ. Тиим болохоор хятадаар ярьдаг. Харин монгол хэлээ мартчихгүйн тулд гэртээ бапхдаа монголоор ярьдаг.

-Гэр бүлийнхээ баяртай мөчүүдээс хуваалцаач?
Урьхан – Охин маань энэ дууг дуулж олны танил болсон нь их бахархууштай. Бас Ар Монголд анх удаа ирсэндээ баяртай байна.

-Дахиж манай нутагт ирэх үү?
Оргил -Мэдээж, боломж гарвал дуртзйяа ирэлгүй яах еэ. Тэгээд ч охиноо том болохоор нь Монголд суралцуулъя гэж бодож байгаа. Ар монголчууд их сайхан харагддаг. Одоохондоо бидний хувьд охиноо л хөгжүүлж сайн хүн болгох зорилго байна.

-Манай уншигчдад хандаж юу хэлэх сэн бол?
-Бид хил тусдаа ч хэл нэгтэй монгол түмэн. Тиймээс элэг нэгтнүүдтэйгээ уулзаж хөөрөлдөхөд үнэхээр сайхан байлаа. Сайн сайхныг хүсье!
-Биднийг хүндэтгэж ярилцлага өгсөн авьяаслаг гэр бүлийнхэнд баярлалаа. Аян замдаа сайн яваарай.

(Монцамэ)
М. Одгэрэл

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button