Цогт тайж-ийг кино зургийн хороонд үйлдвэрлэсэн

үйлдвэрлэж дэлгэцэнд гаргаснаас хойш нэгэн жаран болж байна.
Харанхуй бүдүүлэг шахуу байсан үедээ Монголын үндэсний үйлдвэрийн нэг кино зургийн хороондоо Цогт тайж киноны бүх материалыг гар аргаар боловсруулж байсан үеийг эргэн санахад сонин.
Уран бүтээлчдийг эс тооцон, кино хорооны кино лаборатори тэр үед ямаршуухан байсныг товчхон сонирхуулъя.
Киног, кино лабораторигүйгээр төсөөлөх ч аргагүй.
Одоогийн Ахмадын хорооны байрны нэгдүгээр давхрын зүүн жигүүрийг кино хальс, хор уусмалын содон үнэртэй, улаан, ногоон гэрэлтэй харанхуй өрөөнүүдэд нэг (тодруулагч), хоёрдугаар хор (бэхжүүлэгч) уусмал, устай модон том торхнууд, зүүн урд буланд зургаа хатаагч том хүрдтэй өрөө, түүнтэй залгаа харанхуй өрөө тэнд ганц боловсон техник, зураг буулгах дебри аппарат (франц) түүнийг ажиллуулдаг мэргэжилтэн нь Сандуйн Эрдэнэ (СГЗ) агсан нөгөөх плёнк угаадаг торхонд дуу, дүрсний бүхий л плёнкоо Наваандугарын Гомбосүрэн (СГЗ) агсан голлон бусад нөхдийн хамт өдөр шөнө нойр хоолгүй шахам ажиллаж Цогт тайж-ийн дуу, дүрсний бүх плёнкийг гар аргаар угааж боловсруулахдаа угааж боловсруулсан плёнкоо том хүрдэнд ороож хатаахдаа хүн бүр гурав гурван зуун удаа гараараа тэрхүү модон том хүрдийг гараар эргүүлж хатаадаг байсан зэргийг тэр үеийн гэрэл зурагт мөнхлөн үлдээснийг дэлгэн үзүүлэхийг зорилоо.
Алдарт Цогт тайж-ийг бүтээж байсан түүхэн үеийн хүмүүсээс монтажчин П.Цэндсүрэн, Л.Далайхүү гуай хоёр үлдсэнээс Ламзавын Далайхүү Кино зургийн хороо-ноос Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Монголкино үйлдвэр хүртэл ажилласан гавьяатай нэгэн буурал эдүгээ амьд сэрүүн Монголкино үйлдвэрийнхээ 70 жилтэй золгосон азтан.

Аруухан овогт Пагмын ДАШХҮҮ
(өдрийн сонин 2006-01-25 021)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button