Хайр хаврын тэнгэр шиг ариншинтай

НУЛИМС АЯГАНДАА ДҮҮРЭЭД ИРЭХЭЭР…
Хайрыг би нүдний дээд, доод совхитой зүйрлэдэг.
Эр өвдгөл нь дээд, эм нь доод зовхи юм болов уу гэж боддог. Яагаад гэвэл, тэдний дотооддоо багтахаа болиод садарлаж байгаа тэр нь нулимс шиг санагддаг. Нулимс нь нүднийхээ аяганд дүүрээд ирэхээр тэр нь секс болох байх. Харин хацраа даган Урсахаараа үр болж, амьдрал үргэлжилдэг. Тиймээс энэ хорвоод тоос хөдөлгөн амьдрах хугацааны нэг хөдөлгөгч хүч нь яах аргагүй хайр мөн л дөө. Гэхдээ хайр хаана байна тэнд хардалт байж л таараа. Мөн нууц амраг. Хэдийгээр хардалт, нууц амрагийн тухай би сайн ыэдэхгүй ч хардаж үзсэн. Хардана гэдэг бол цээжин дот ор бараан үүл огшоод хайр, хар хоёр нийлэхээрээ намрын тэр гэгээн гуниг шиг санагддаг юм. Яагаад гэхээр, үхэл дагуулсан байдаг. Цэцэг хүртэл үхэх нь гэдгээ мэддэг хэрнээ цаг хугацааны хувьд гуниглан гутарч байгаатай адил хүн хайрлахаа мэдсэн мөртлөө гуниж, гутрахыг хардалт гэдэг байх.
Яруу найрагч Б.Лхагвасүрэнгийн нууц амрагийн тухай шүлгэнд байдаг даа. …Буруу юу зөв үү гэж дууграхаар бурхан хүртэл дуугардаггүй хачин хайр…
гэж. Дээр би хэлсэн дээ. Хайрыг нүдний дээд, доод зовхитой зүйрлээд. Харин гуравдагч зовхи гараад ирэхэд хайрын гоо сайхан алдагддаг. Гэхдээ хүн, хүний ертөнцмйг харах үзэж харилцан адилгүй болохоор зарим хүмүүст гуравдагч зовхи сайхан ч байж болох юм. Өөрөөр хэлбэл, нууц амрагийг хүлээн зөвшөөрдөг. Би ч үүнд дуртай. Яагаад болохгүй гэж.

МОДОН ДЭЭР ШУВУУ ИРЖ СУУЖ Л БАЙДАГ, НИСЭЭД ЯВЖ Л БАЙДАГ
Мөнхийн хайрын үлгэрт л гардаг байх. Энэ талаар номон дээрээс л уншиж байсан. Гэхдээ амьдрал дээр байхыг үгүйсгэхгүй л дээ. Зөв явж, бие биенээ сайхан хайрлаж байгаа хүмүүсийн хайрыг л мөнхийн гэх байх даа. Тэрнээс биш хэн нэгэнд хайртай гэж хэлчихээд хажуугаар нь өер бодол тээж яваа хүмүүс бидний дунд олон байгаа шүү дээ. Хүн өөрөө адгуус юм хойно дотоод мөн чанарт нь мөнхийн хайр гэж байхгүй. Харин хун шувууны хайр л мөнх байдаг гэж сонссон юм байна. Гэхдээ үнэн, худал нь батлагдаагүй шүү дээ.
Цэцэрлэгийн мөчрөө даахгүй модон дээр шувуу ирж суудаг. Муухай модон дээр ч суудаг. Тэд нисээд явж л байдаг дараагийх нь ирээд сууж л байдаг. Үүнтэй нэгэн адил надаас явсан хайрыг би хүлээхгүй. Тухайн үедээ ганцаардаж байсан ч дараагиин шувуу ирж суухыг мэдэх учраас түүнийг л хүлээнэ. Миний ийм шүлэг байдаг юм.

Баяртай гээд үнссэн уруулын чинь баланд сэтгэлээ дүрж
Бардан залгийнхаа
гараар тэр ороолтыг
чинь улаалаар зурмаар
байсан ч
Өдөн дэрэн дээр
асгарсан хархал залуучууд
шиг өдөр хоногууд нэг л дур
булаам санагдаад,
Үхье гэсэн бодол ор
тас мартагдаж
Өнөөх бөрхөн шувуу цээжний
минь модноос нисчээ.
Чамайг хайралсаи хайр
цаасан дээр л үлдэж
Час улаан уруултай галын ам руу
шидэгдэж гэж…
миний хувьд хайраа төгсгөл болгож чадаж байгаа юм. Монголчуудын нэг гоё байдаг даа. Дэврээд байгаа дээврийг дээсний үзүүрээр тогтооно.
Дэнслээд байгаа сэтгэлийг одоо юугаар тогтоох вэ гэж. Нэгэнт сэтгэл нь явчихсан хайраар би яах ч билээ дээ. Гэхдээ би хайрыг улаан өнгөтэй зүйрэлдэг. Аливаа юманд өртөмтхий болохоор л тэр биз. Харин хайрыг хаврын араншин шиг зантай гэж боддог. Яагаад гэвэл, нэгэндээ туниж л байдаг нэг өдөр жигтэйхэн сайхан хайрлаж байхад дараа нь үзэн ядаж л байдаг. Хааяа хайрыг томъёолмоор санагддаг юм, би. Хагацал+энхрийлэл+булаалт+үзэн ядалт + гадаад үзэмж+…= хайр гэж.
Хайр үгэнд орно гэж байхгүй. Их сахилгагүй шүү дээ гэсээр бидний яриа өндөрлөв. Тэрбээр уншигч олондоо мөнхийн хайр олон байх болтугай, дутуу хайр гэж бүү байгаасай илүү хайраа өөр хүнд битгий зориулаасай гэж өрөөсөн юм.

Өнөөдрийн монгол 17/187)
Д.Цэрэндулам

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button