Д.ЦогтбаатарЮун зугаалах вэ дээ, төрийн ажлаа бүтээгээд ирсэн

Энэ далимдаа төсвийн мөнгөөр эхнэртэйгээ Хавайд зугаалсан гэж бичлээ. Үнэхээр энэ хуралд Ерөнхий сайд явах ёстой байсан юм уу? гэхчилэн асуултад хариу авахаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн гадаад бодлогьн зөвлөх Д.Цогтбаатартай манай сурвалжлагч уулзаж ярилцав.
-Ерөнхийлөгч Н.Энхбаяр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 60 дугаар чуулганы бүгд хуралдаан болон Мянганы хөгжлийн зорилтуудын тухай Дээд хэмжээний уулзалтад оролцсоны дараа 2005 оны есдүгээр сарын 16-21-ид АНУ-ын Бостон, Сан Франциско хотод зочилж, Хавай мужид албан ёсоор айлчилсан. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Кофи Аннан НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 60 дугаар чуулган болон Мянганы хөгжлийн зорилтуудын тухай Дээд хэмжээний уулзалт зэрэг түүхэн арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийг биечлэн ирж оролцохыг урьсан юм. Ер нь уг уузалт нь дээд хэмжээний, өөрөер хэлбэл төрийн тэргүүний түвшнийх юм. Тэгээд ч Ерөнхийлөгчийг Кофи Аннан нэр заан урьсан байхад Ерөнхийлөгч зөвхөн зайлгцгүй бөгөөд онц яаралтай өөр ажил гарсан тохиолдолд л урилгыг өөр хүнд шилжүүлнэ. Эс тэгвээс олон улсын чухал арга хэмжээг Монгол улс үл хүндэтгэлээ гэж ойлгогдоно.
Ийм ч учраас энэхүү айлчлал төр, засгийн дээд, өндөр хэмжээний бусад айлчлал, арга хэмжээний нэгэн адил ҮАБЗ-ийн хуралдаанаар хэлэлцэгдэж, гурван өндорлөгийн тувшинд санал нэгтэЙгээр дэмжигдэн батлагдсан. Энэ айлчлалын чиглэл, удирдамж, зочлох хотууд ч мен ҮАБЗ-ийн шийдвэрт тусгагдсан.
Хавайд зугаалсан гээд байна. Хавайд зочлоход АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бегөөд бүрэн эрхт Элчин сайд П.Слуц биечлэн дагалдаи явсан юм шүү дээ. Америкийн Элчин сайд лав Хавайг үзээгүй биш далим болгон зугаалахгүй нь ойлгомжтой. Харин Хавайд Ерөнхийлөгч зочлоход онцгой анхаарч, ач холбогдол өгч буйн тод илрэл юм. Ерөнхийлөгчийг АНУ-ын Нью-Йорк хотноо ажиллахад, жишээлбэл, ийнхүү дагалддаггүй. Харин Хавайд очиход АНУ-ын засаг захиргаа уулзалт, арга хэмжээпүүдийг тусгайлан зохион байгуулж өгсөн.
Ерөнхийлөгч Н.Энхбаяр тус мужийн Их сургуульд зочилж, Ази, Номхон далайн бүс нутгийн судлалаар дэлхийд нэр хүндтэй Өрнө-Дорно төвийн үйл ажиллагаатай танилцеан бөгөөд Зүүн Хойд Ази, Төв Азийн зааг дээрх Монгол. Улс сэдвээр лекц уншсан. Мөн сонсогчдын сонирхсон асуултуудад хариулсан. Ер нь Хавай бол АНУ-ын Ази, Номхон далайн бүсийг ажиглаж байдаг харуулын толгой өндөрлвг. Ази, Номхон далайн бүс нутагт оршиж буй орнууд АНУ-ын стратегийн ашиг сонирхолд ямар байр суурь эзлэх вэ гэдэг асуултын хариуг эрэлхийлж буй шийдвэр гаргагч Хавайд байршилтай дүн шилжилгээний байгууллагууд, түүний дотор Өрнө-Дорно Төвийн дүгнэлт судалгааг эн тэргүүнд сонирхдог. Монгол Улсын Ерөнхийлөгч Өрнө-Дорно төвд уншсан лекцэндээ Ази, Номхон дайлан хүрээнд Монгол Улс стратегийн ямар ач холбогдолтой байршил, үүрэгтэй вэ гэдгийг онцлон ярьсан. Мөн терроризмын эерэг тэмцэл, Солонгосын хойгийн нөхцөл байдал зэрэг аюулгуй байдлын тулгамдеан асуудал, бүс нутгийн эдийн засгийн интеграцийн талаарх Монгол Улсын байр суурийг тодорхой илэрхийлсэн. Энэ нь америкийн бодлого боловсруулагчид, олон нийт, судлаачдад манай улсын аюулгүй байдал. гадаад бодлогьн талаар тодорхой ойлголт өгсөн.
-Хавай мужид айлчилснаар манай зэвсэгт хүчний хамтын ажиллаанд хэр ахиц гарсан бэ?
-Монгол Улсын Ерөнхийлөгч бөге-өд Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Н.Эпхбаярыг 9 дүгээр сарын 18-21-нд АНУ-ын Хавай мужид ажиллахад Номхон далай дахь АНУ-ын цэргийн командлалын удирдлага дагалдан ажилласан. Мөн дээр дурдсанчлан АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд байнга дагалдсан. Манай талаас Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга дэслэгч генерал Ц.Тогоо бас дагалдан оролценыг зориуд тэмдэглье.
Цэргийн салбарын ажлыг ярихын өмнө Монгол Улсын .Ерөнхийлөгч Хавай мужийн захирагчтай уулзсан тухай цөөн зүйл дурдъя. Уулзалтын үеэр хоёр талын харилцааг боловерол, аялал жуулчлал, соёлын салбарт гүнзгийрүүлэн хөгжүүлэх сонирхолтой байгааг манай тал илэрхийлж, Хавайн их сургуульд суралцаж буй монгол оюутнуудыг Ази, Номхон далайн бүс нутгийн хөгжиж буй орнуудад үзүүлдэг с ургалтын төлбөрийг хөнгөлох хөтөлбөрт багтаахыг хүсеэн. Хавай мужийн захирагч монгол оюутнуудын сургалтын төлбөрийг хөнгөлох талаар холбогдох хүмүүст үүрэг өгөн судлуулж нааштайгаар шийдвэрлүүлнэ гэсэн. Мөн аялал жуулчлалын салбарт туршлага хуваалцах талаар хамтрап ажиллахад бэлэн байгаагаа мэдэгдсэн юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Еронхий командлагч Н.Энхбаяр АНУ-ын Хавай мужид хийсэн албан ёсны айлчлалынхаа төгегөлд Номхон далай дахь туе улсын цэргийн командлалд зочилсон. Ийнхүү зочлох үеэрээ Номхон далай дахь АНУ-ын Цэргийн Ерөнхий командлагч адмирал У.Фаллонтой уулзаж хоёр талын батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааны талаар саналбодол, сэтгэгдлээ солилцсон. Монгол Улс туе командлалын хариуцлагын бүсэд оршдог тул цэргийн харилцааг хөгжүүлэх торөл бүрийн хөтөлбөрүүд, арга зрмжээг санхүүжүүлэх асуудлууд туе командлал болон бусад төрөл цэргийн командлалаар дамжин хэрэгждэг билээ. Ерөнхийлөгч Н.Энхбаяр түүнчлэн Номхон далай дахь АНУ-ын Хуурай замын командлагч, Тэнгисийн явгап цэргийн командлагч нартай уулзаж Монголын Зэвсэгт хүчинтэй тогтоосон харилцаа, хэрэгжүүлж буй хөтөлбөр, цаашид хамтран ажиллах боломжтой чиглэл, хэлбэр, агуулгын талаар ярилцаж, санал бодлоо солилцсон болно.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн Номхон далай дахь АНУ-ын Цэргийн командлалд хийсэн айлчлал нь батланхамгаалах салбарт тогтоосон харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, манай Зэвсэгт хүчнийг цомхон, чадварлаг, мэргэжлийн чиг баримжаатай болгох зорилгыг хэрэгжуүлэхэд АНУ-ын зүгээе оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх, Монголын Зэвсэгт хүчний төрөл мэргэжлийн цэргийн боловсон хүчин бэлтгэх, энхийг сахиулах чадавхийг дээшлүүлэхэд үзүүлэх дэмжлэг, туслалцааг өргөжүүлэхэд ач холбогдолтой болсон юм. Энд нэгэн зүйлийг бас онцлон хэлэх хэрэгтэй. Хавайд хийх энэхүү айлчлал Н.Багабанди Ервнхийлогчийн үеэс төлөвлөгдөж иреэн юм. Ажлын ачаалал, хувиараас болоод Хавай мужид хийх айлчлал Ерөнхийлөгч Н.Багабандийн үед гурвантаа хойшлоод байсан юм.
-Массачуссстс-д ямар ажил хийсэн бол?
-Манай төлаөлөгчид 9 дүгээр сарын 16-ны өдөр Массачусетс мужийн амбан захирагчтай уулзаж хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг иж бүрэн түншлэлийн хүрээнд өргожүүлэх, ялангуяа Массачусетс муж – манай улсын аль нэг аймаг, хотын хооронд ах дүүгийн харилцаа тогтоох, Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойг тохиолдуулан 2006 онд туе мужийн Пибоди Эссекс музейтай хамтран Монголын тухай үзэсгэлэн гаргах санал дэвшуүлж, улмаар Массачусетсийп их, дээд сургуулиудад, ялангуяа, алдарт Харвардад монголын оюутнуудыг сургах, боловерол эзэмшүүлэх асуудлаар санал солилцож, дэмжлэг авсан.
Монгол Улсын Ерөнхийлөгч АНУ-ын Массачусетс мужийн захирагчтай уулзсан нь хоёр орны харилцааг орон нутгийн түвшинд өргөжүүлэхэд түлхэц үзүүлеэн.
Мөн Бостонд байхад манай Өргөмжит консул Р.Блам Африк тивд ажилтай явж байгаад буцах замдаа зориуд Ерөнхийлөгчид ирж бараалхсан юм. Тэрээр хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар тодорхой санаачилга гарган ажиллана гэж дурсаж байсан. Сан-Франциско хотод бас зочилсон байхаа?
-Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр тэргүүтэй төлөөлөгчид 9 дүгээр сарын 17-ны орой Бостон хотоос Хавай орох замдаа Сан-Франциско хотноо цөөхөн цаг түр саатсан юм. Нислэгийн хуваарийн дагуу ийнхүү түр саатахдаа ч гэсэн төрийн эрх ашгийн үүднээс бас ганц хоёр ажил амжуулчих гэж л хичээцгээн туе хотод болон түүний орчим оршин суудаг монгол иргэдийн төлөөлөгчидтэй уулзаж тэдний санаа бодлыг сонсч ярилцсан. Мөн Сан Франциско хотод товтэй, манай улсад 15 жилийн турш үйл ажиллагаагаа явуулж, ялангуяа ардчиллыг хөгжүүлэхэд үнэлж баршгүй тусламж дэмжлэг үзүүлж иреэн Азийн сангийн Еронхийлөгч, Занабазарын уран бүтээлийн томоохон хэмжээний үзэегэлэнг 1990-ээд оны дундуур хүлээн авч гаргасан Азийн уран зургийн музейн удирдлагатдй туе туе уулзаж цаашдын хамтын ажиллагааны асуудлаар ярилцеан болно. Ийнхүү ярилцахдаа Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн арга хэмжээний хүрээнд хамтарсан хурал цуглаан зохион байгуулж, үзэегэлэн гаргах зэргээр дээрх байгууллагуудтай хамтран ажиллахаар ярилцеан. Гэтэл манай зарпм хүмүүс бодлого, тооцоотойгоор хийж буй алхмыг гүйцэт ойлгож нэгнийхээ хийснийг санаатайгаар .улс төржүүлэн харлуулмааргүй байгаа юм. Нэгэнт л замын хот болохоор тэртээ тэргүй тэнд буугаад л нисэх байсан. Нутгаасаа хол яваа иргэдтэйгээ уулзахдаа тэдэндээ нутгийн мэнд хүргэж, санал бодлыг сонсъё л гэж хүссэн.
Үүнээс дүгнэхэд ер нь Хавайд ажилласнаар Монгол Улсын Ерөнхийлогч албаны хүмүүс, эрдэмтэд судлаачидтай уулзаж, лекц уншиж, хоер орны хоорондын иж бүрэн түншлэлийн харилцааг бодит ажил хэргээр баяжуулсан арга хэмжээ болсон гэж эрүүл саруул ухаантай бүхэн үзэж байгаа шүү дээ.
(Өнөөдрийн монгол 17/187)
С.Энхцэцэг