УИХ-ын гишүүн Л.Одончимэд Хэрэв Гончигдоржийг шадар сайд юм уу, УИХ-ын дарга болгосон бол манай намд орох л байсан

Та юу гэж бодож байна?
-Ноднин найман сард би Засгийн газрыг огцруулж, дараагийн Засгийн газраа байгуулах шаардлагатай гэж үзэж, дарга нартаа хэлж, намынхандаа сануулж, зарим нэгэнд нь мессеж хүртэл бичиж байсан. Тэр үед манайхан ойшоож үзээгүй. Ядууралтай зарласан дайн байна. Дайн зарласан нь буруу биш. Зарлахын өмнө хэдэн цэрэгтэй, хэдэн их буутай сумтай, хаана байлдаан хийх вэ гэдгээ тооцох хэрэгтэй. Ядууралтай хийх дайн орон даяар явагдах ёстой. Сум багаас эхлэх ёстой. Гэтэл Элбэгдоржийн хийсэн дайн, ядууралтай тэмцэх арга үеэ өнгөрөөсөн. Гадаадаас орж ирсэн маш их хэмжээний мөнгийг буруу менежментээр зараад ядуурлыг бууруулж чадаагүй. Авсан эээл, мөнгө бүрийг ашигтай зарж чадсан бол өнөөдрийнх шиг байхгүй байсан. Ядуурлыг загалмайтны дайн шиг удаахгүйгээр хурдан шийдэх ёстой. Засгийн газрыг өөрчлөх шаардлага байсан. Харин ч хожуу хийлээ.

-Засгийн газрыг огцруулбал удирдлагын зардлыг багасгаж, мэргэжлийн чадвартай салбараа мэддэг сайн гишүүдээс бүрдсэн нэр хүнд сайтай кабинет бүрдүүлэх ёстой гэж та хэлж байсан. Ерөнхий сайдаар М.Энхболдыг тавих боллоо. Харин сайд нарынхаа тухайд ярьж байгаа юу?
-Манай намын бага хурал, удирдах зөвлөлөөр хоёр гурав дахин яриад, бага хурал хуралдаад ямар ч нөхцөлд намын дарга нь Ерөнхий сащ байх нь зөв гэж шийдсэн. Орон нутгаас С.Баяр, Мөнх-Оргилыг, Р.Раашийг, Н.Баяртсайханыг Ерөнхий сайдаар тавибал яасан юм гэдэг санал ирсэн. Бид Засгийн газрын бүтцийг яриагүй байгаа. Яамдын тоог цөөлье гэдэг санал зөндөө газраас ирж байгаа. Би 1996 оны Засгийн газрын бүтцийг их сайн гэж боддог. 2000 оных ч гайгүй. Одоо 14 яамтай, Засгийн газрын 18 гишүүнтэй байгаа нь зуун ямаанд жаран ухна гэдэг л болж байгаа. Гэхдээ бас боловсронгуй болгох юм их байна. Эрдэс баялаг, олборлолт үйлдвэрлэлийн яам хэрэпэй байна. Өнөөдөр Монголыг газрын баялаг нь тэжээж байна. МАА-гаас олдог орлого дөнгөж 20 хувьтай л байна. Тиймээс эрдэс баялгаа маш ухаалаг ашиглах бодлого барьсан яам хэрэгтэй байна. Гол ашигт малтмал нүүрс маань ТЭХЯ-нд явж байна. Уг нь соёл орхигдож байна. Одоогийн бар-уудыг ойдоо сармагчин байхад монголчууд соөлтой байсан улс. Гэтэл өнөөдөр Соёлын яам байдаггүй. Ийм их соёлын өв уламжлалтай оронд урлаг соёлын байгууллага нь зах зээлд орсон ч юмгүй, ороогүй ч юмгүй саармагжуулаад хаялаа. Соёл, аялал жуулчлапын яам гэж байх ёстой. Хархорин, Эрдэнэзуу, Чингисийн төрсөн нутгаар явна гэдэг соёл түүх. Соёлын байгууллагууд аялал жуулчлалаасаа тэтгэгдээд төсвөөс нэг мөнгө ч авахгүй явах бололцоо байгаа. Гэхдээ яамдын тоог хасна гэвэл төрийн ажилд зүтгэж байсан хэсэг улсыг бид хоолноос нь салгаад улстөрийн хувьд бид ямар нэр зүүх вэ, нэг нэр, хоёр хоч болох вий гэсэн зовинол байгаа. Гарман дээр морио сольдогтүй гэдэг. Засгийн газрыг хэлтэй амтай авчихаад, танаж тайрч эхэлбэл яах бол. Засгийн газрыг огцруулаад нэлээн хэл аманд өртсөн, огцруулсны маргааш нөгөөдөр судалгаагаар дэмжсэн нь 30, эсэргүүцсэн нь 70 байсан. Одоо ойлгоод 5050 хувьтай байх шиг байна. Тийм үед бухимдал дээр бухимдал нэмээд баахан хүн ажилгүй болгох нь тийм сайн биш байж магадгүй. Ямар ч байсан 2008 он хүртэл энэ бүтцээрээ ажиллах байх.

-Эрүүл мэндийн сайдын суудалд эзэн их олон гарч байна. Таныг, Гүндалай гишүүнийг гээд?
-Намайг Эрүүл мэндийн сайд болно гэдэг яриа зөндөө эрт 2002 оноос эхэлж гарсан, би бүр дөжирчихсөн Сайд болъё гэж би явж үзсэнгүй, гуйж явсангүй. Мөнгөө төлөөд авдаг юм гэнэ лээ гэж ярьдаг, мөнгө өгч үзсэнгүй. Салбарынхны зүгээс хүлээлт байгаа. Тэр нууц биш. Маш олон хүн над руу утасдаж, сайд бол уулзалт хийе гэж хэлж байгаа ч би хөдөлдөггүй, хариу өгдөг ч үгүй. Өөрөөр хэлбэл энэ манай намын дотооддоо шийдэх,асуудал. Намаас ЭМ-ийн сайд бол гэвэл хийж чадахгүй гэж айж бэргээд байх юм надад байхгүй.

-Засгийн газрыг огцруулснаас болоод танай нам асуудал ихтэй, хоорондоо таарамжгүй байгаа гэдэг. Энэ нь танд мэдрэгддэг үү?
-Түрүү дөрвөн жилд Энхбаяр даргыг намын дарга байхад олон жил явсан зангаргаараа ч юм уу ер нь ямар нэг асуудал тойрсон маргаан мэтгэлцээн үүсэх нь бага байсан. Бага хурал дээр үг хэлдэг хэдхэн хүнтэй. Нямдорж, Одончимэд, Далайхүү, Рааш гээд хэдхэн хүн цуугардаг. Түрүүчийн удирдах зөвлөлд би байгаагүй. Санал нэгтэй батлагдпаа л гэдэг байсан. Дарга нар хоорондоо муудалцлаа гэж сонсогддоггүй байсан. Тэр үетэй харьцуулахад нэлээд ярилцаж, заримдаа ч чанга дуугарч байж асуудлаа шийддэг болж. Хүн бүхний саналыг сонсоод олонхиор шийддэг ардчилсан зам руугаа явж байна. Хуучинтай нь харьцуулахад сайдаад муудаад байгаа юм шиг харагддаг байх. Бид түр тар хийдэг, энэ бол нууц биш. Муу зүйл ч биш. Гэхдээ бид намынхаа даргын саналыг хүндэтгэлтэй хүлээж авдаг.

-Эх орон намын хүсэлт Удирдах зөвлөлийн хувьд шүдний өвчин болж шөнө дөл болтол хуралдсан. Эцэслэн шийдэж чадав уу?
-Улс төр гэдэг их бохир заваан гэдгийг би сайн ойлгож байна. 2004 оны сонгуулийн үр дүнгээр хэн нь ч олонхи болоогүй учраас Эх орон ардчилал эвсэлтэй хамтарч Засгийн газар байгуулсан. Гэтэл эвслийг Эрдэнэбат задалсан. Өнөөдөр Эрдэнэбат манай намтай нийлж Засгийн газар байгуулна гээд явж байна. Эвсэл задрахад Гончигоо тэргүүтэй Алтангадасынхан ирж нийлсэн. Гончигоо урьд нь соцдек намаа будаа болгоод, дараа нь Энхсайханыг эзгүйд тамга тэмдгийг нь аваад АН-ын дарга болсон нөхөр. Дараа нь манай намтай хамтарсан, жаахан удсан бол манай намд элсэхэд ч бэлэн УИХ-ын дарга юм уу, шадар сайд болговол элсэх байсан. Гэтэл саяхан манай намын эсрэг балиар муухайг нь дуудсан мэдэгдэл хийгээд явж байна. Наймаанд найз байхгүй гэж ярьдаг, харин улс төрд л жинхэнэ найз байдаггүй юм байна. Би хүнийг нэр хочоор нь цоллоод, улаан нүүр рүү нь чичээд байдаггүй. Гэхдээ бодит байдал ийм байхад зарим хүнийг цоллохоос өөр арга алга. Сая Засгийн газрыг огцруулах хурал дээр хүмүүсийн нүүр царай сайн харагдлаа. Хоёр талаасаа биенийгээ чичлээ, хэн юу бодож явдаг нь мэдэгдлээ. Ер нь гэр бүлийн хоёр хүн салахдаа бие биенийгээ муулдаг, шүүхэд өргөдөл өгдөг. Яг тийм л юм боллоо. Ард түмний өмнө хоёр том нам бие биенийхээ муу муухайг дуудалцлаа. Би тэр чуулган дээр үг хэлээгүй, үнэндээ ичиж байсан. Өнөөдөр хууль зүйн дагуу авч үзвэл парламентад суудалтай нам БНН манай нам хоёр, Эрэл, Оюуны нам, АН эвсэл болж орж ирсэн. Гүндалайн нам бол сураг ч байгаагүй. Хууль яривал Жаргалсайханы намтай ярих ёстой. Бид ард түмнийхээ сонголтыг хүндэтгээд хэнтэй ч хамаагүй нийлж Засгийн газар байгуулахын төлөө явж байна. Гэтэл Эрдэнэбат бидний олонхи болж чадахгүй байгааг далимдуулаад тоо томшгүй юм Шадар сайд, Сангийн яамыг өггэсэн, эсвэл гурван яамны сайд, гурван дэд сайдын суудал өг гэж байна. Улс төрийн томилгоог 8020 гэсэн харьцаатайгаар бүх түвшинд авна. Засгийн газар, яам, агентлаг, аймаг, байнгын хороод гэж орж ирж алтан оны сонгуульд ялж чадаагүигээрээ бид баалуулж, ийм хүмүүсийн аманд өөрийн эрхгүй орж байна. Нэлээд ярилцсаны эцэст гурван сайд, нэг дэд сайдтай өгөх тухай санал болгоод парламентад суудалтай намуудтай зөвшилцлөө гэж үзээд Ерөнхийлөгчид Ерөнхий сайдын нэрийг оруулсан.

-Жаргалсайхан гишүүний хувьд элдэв зүйл нэхэж та нарыг зовоож байна уу?
-Жаргалсайхан намынхаа нэр хүндийг мэддэг байх элдэв зүйл нэхэж орж ирлээ гэж би лав сонсоогүй. Нэгэнт Засгийн газрыг хамтарч байгуулж байгаа болохоор ямар нэгэн яамны сайд хийе гэж бодож байгаа биз. Ард түмнээ гэсэн сэтгэл үнэхээр байгаа бол тэгж Эрдэнэбат шиг дэнчин тавихгүй байх. Дэнчин тавилаа ч гэсэн чадах юмаа л гуйх байх. Эрэл-ийнхэн манай намд хэн бий билээ, бид барилга их барьдаг, БХБЯ-ыг манайх аваад зүтгэвэл нийгэмд хийчих болов уу гэж асуудалд хандах байсан байх. Хийж чадна гэж нүдэнд нь харагдаад байвал асуудал нэг өөр. Зүгээр л хувьсгапт нам тэртэй тэргүй партнёр байхгүй гэж ингэж байвал муухай. Бүжиглэх хүн байхгүй бол хоёр эрэгтэй хүн бүжиглэж болно. Гэтэл нэг эр нь чамайг мөнгө өгвөл бүжиглэнэ гээд байвал эр хүний хувьд муухай зан биз дээ. Энэ бол Эрдэнэбатын буруу биш. Улс төр өөрөө ийм муухай юм байна. 2004 оны сонгуульд муу орсныхоо шанг хүртэж байна. Өнөөдөр АН УИХ-д бас чамгүй олон суудал авчихаад төрөө барих ажлаас өөрсдөө зугтаж байна. Ер нь АН-гүйгээр энэ төрийг байгуулна гэдэг энгийнээр хэлэхэд улсын наадмыг Өсөхбаяр юм уу, Сүхбатгүйгээрхийсэнтэй төстэй. Энэ хоёрын хэн нэг нь барилдахгүйгээр бие биенийгээ муулаад, энэ их муу, би хөдөө явлаа гээд явбал ард түмэнд ямар сэтгэгдэл төрөх вэ. Яг тэрэн шиг л юм болж байна. АН ноднин биднийг гуйгаад ирсэн, дахиад гуйгаад ирэхэд хүн шоолохгүй л юмдаг. Цаад учир нь Гончигдорж даргад л байгаа юм уу даа гэж би бодож байна. Улс төрд явахад үзэл санаа нь нийлэхгүй ч уулзах нэг цэг байх ёстой. Тэр нь эх орноо гэсэн сэтгэл юмаа. Тэр цэг дээр л нийлэх ёстой. Албан тушаалын асуудал биш. Сайдын тушаал өгвөл эх орондоо хайртай байдаг, өгөхгүй бол хайргүй болчихдог байж болохгүй биз дээ.

Ч.Өлзий
2006.01.25 Сэрүүлэг

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button