Yндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болов

Нийслэлийн Баянгол дүүргийн 12 дугаар хорооны иргэн Ц.Банзрагч, Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны иргэн Б.Үнэнбат нарын гаргасан өргөдлийн дагуу үүссэн маргааныг Үндсэн хуулийн цэц 2006 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар хянан хэлэлцлээ. Хуралдааныг Үндсзн хуулиин цэцийн дарга Ж.Бямбадорж даргалж, гишүүн Л.Ренчин, П.Очирбат, Ж.Амарсанаа /илтгэгч/, Ч.Дашням нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн З.Энхболдыг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.
Үндсэн хуулийн цэц 2005 онд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн Засгийн газар гэсэн /4.1.1/ заалтыг хүчингүй болгосон. Үүгээр Засгийн газрын тогтоол,
захирамжийг Захиргааны хэргийн шүүх Захиргааны хууль бус актын хувьд авч хэлэлцэхгүй болжээ.
Үндсэн хуулийн цэц энэ удаагийн хуралдаанаар дээрх хуулиин Ерөнхий сайд гэсэн /4.1.2/ заалт Үндсэн хууль зврчөөгүй тул хүчингүй болгох шаардлагагүй гэж үзжээ. Өөреөр хэлбэл Ерөнхий сайдын гаргах захирамжилсан аман шийдвэр түүнчлэн эрх зүйн үр дагавар шууд бий болгодог нэг удаагийн захирамжилсан арга хэмжээ /үйлдэл, эс үйлдэхүйг захиргааны хэргийн шүүх хянан шийдвэрлэж байх хуулийн заалтыг хэвээр үлдээжээ.
Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн авснаас хойш хуульд заасны дагуу 15 хоногт багтаан хянан хэлэлцэж, хэрхэн шийдвэрлэсэн тухай хариу ирүүлэх юм байна.

Үндсэн хуулийн цэцийн хэвлэл мэдээллийн алба.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button