Эрс шинэчлэл хөдөлгөөн үйл ажиллагааныхаа хүрээг өргөтгөлөө

Нийгмийн шинэчлэл сан хууль эрх зүйн хүрээнд, Эрс шинэчилэл-Иргэний зөвлөл эдийн засгийн үйл ажиллагаа эрхлэх юм байна. Эрс шинэчилэл-Иргэний зөвлөл олон ургальч үзлээр иргэдийг мэдээлэлжүүлж, нийтийн ухамсрыг дээшлүүлэх замаар иргэний нийгмийг төлөвшүүлэх зорилгоор дараах чиглэлээр үйл ажиллагаагаа эрхлэх юм байна. Үүнд
1. Иргэдэд мэдээлэл, зөвлөлгөө өгөх, шинжилгээ судалгаа явуулах
2. Хурал чуулган, уулзалт ярилцлага, хэлэлцүүлэг, сургалт семнарыг зохион байгуулах
3. Төрийн болон төрийн бус байгууллагуудтай үндэсний, олон улсын хэмжээнд хамтран ажиллах
4. Оолн нийтийн мэдээллийн хэрэгсэлтэй хамтран ажиллаж ард иргэдийн дуу хоолойг төрийн өнөдрлөгт хүргэх
5. Yйл ажиллагааны далайцыг өргөжүүлхэд Монгол улсын нийслэл, дүүрэг, хороо, аймаг, сум, багт салбар зөвлөлүүдийг байгуулах
6. Зорилгод нийцсэн, хуулиар хориглоогүй бусад үйл ажиллагааг хийх юм байна.
Харин Нийгмийн шинэчлэл сан Монгол оронд үүсээд байгаа нийгмийн сөрөг үзэгдэлүүдтэй тэмцэж эх орныхоо хөгжилд тодорхой хувьнэмэр оруулах, нийгмийн шинэчлэлийн хөтөлбөрүүдийг боловсруулж хэрэгжүүлэх зорилготой юм байна.
Зорилгын хүрээнд хэд хэдн ажлуудыг хийхээр төлөвлөөд байгаа юм байна. Тодоруулбал 1. Авилгад харшилтай иргэнийг төлөвшүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх. 2. Аливаа дарамтанд орсон сэтгүүлчид хууль зүйн зөвлөгөө өгөх 3. Авилгатай холбоотой мэдээ материал цуглуулах
4. Авилгатай холбоотой асуудлаар тэмцэл өрнүүлж байгаа хувь хүн, байгууллага болон гадаадын аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажитллаж дэмжлэг үзүүлэх юм байна.
Хөдөлгөөний хувьд энэ оны 2-р сард уулзалт лекцүүдийг зохион байгуулах ажээ. Тодоруулбал 2006-02-08-нд Ахмад, настан буурлуудынхаа сургаалыг сонсож улс орныхоо хөгжилд ашиглая сэдэвт ахмадуудад зориулсан хүндэтгэлийн уулзалт лекц, 2006-02-11-нд эмч нарт зориулан эмч хөтөлбөрийг хэлэлцэх уулзалт лекц, 2006-02-18-нд Эмэгтэйчүүдэд тулгамдаж буй асуудлыг шмийдвэрлэхийн тулд Эмэгтэйчүүд- хөгжил хөтөлбөрийг боловсоруулах уулзалт лекц , Ардын багш-Хөгжил, хуулийн байгуулагад ажилладаг төрийн албан хаагч нарт зориулан Цагдаа уулзалт лекцийг тус тус зохиион байгуулахаар шийдээд байгаа ажээ. Тус хөдөлгөөн сар шинийг дуустал ямар нэг жагсаал цуглаан хийхгүй гэдгээ мөн мэдэгдсэн юм.
А.Баярмаа
Оллоо.МН

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button