Сүүдрийн Засгийн газар

Эцгээс хүүд шилжих төрийн эрх мэдэл дотроо төр улсын, ерөнхий бодлогын залгамж чанарыг агуулж байдаг. Ардчилсан төрийн тогтоц нь хоорондоо өрсөлдөх бүлэглэлүүдийн харилцан уялдаагаар тодорхойлогдоно. Сонгуулийн ур дүнд төрийн эрх мэдэл нэг бүлэглэлээс нөгөөд шилжих тэр агшинд төрийн бодлогын залгамж чанар алдагдах нь их байдаг. Нээлттэй, чөлөөт өрсөлдөөн нь заримдаа бүлэглэл хооронд эрүүл бус шүүмжлэлийг даамжруулж, улмаар бие биенээ үгүйсгэх байдалд ордог учраас нэг бүлгийн явуулж байсан төрийн бодлогыг нөгөө бүлэг нь төрийн эрх авмагц санаатай болон санаандгүй байдлаар гуйвуулах буюу эрс өөрчилдөг. Чухам энэ байдлаас болж үндэсний эрх ашиг ноцтой зөрчигдөхөд хүрнэ. Үүнээс сэргийлэх механизмыг газар бур янз бүрийн хувилбараар бодож олжээ. АНУ-д парламөнтийн гишүүд бугд ээрэг сонгогддоггүй, ротаци хийх маягаар жил бүр сонгууль болж бүрэлдэхүүн нь дөрөвний нэгээр шинэчлэгддэг нь төрийн бодлогын залгамж чанарыг хадгалах механизм болж өгнө.

Төрийн бодлого залгамжлагдах нэг сайн хувилбарыг англичууд бодож олсон нь сүүдрийн Засгийн газар билээ. Өнөөдөр энэ механизмыг парламөнтийн засаглалтай ихэнх оронд хэрэглэдэг. Гол сөрөг хүчин хуулиар зэрэгцээ Засгийн газрыг байгуулна. Энэ Засгийн газар албан ёсны Засгийн газартай адил хүчин төгөлдөр шийдвэр гаргах эрхгүй боловч Засгийн газарт олдож буй бух мэдээллээр хангагдаж өөрийн хувилбар шийдвэрийг толилуулж байх эрхтэй. Нэг бүлэглэл төрийн эрхэнд байж улс орны бодлогыг явуулж байхад нөгөө бүлэглэл нь бүхий л асуудалд ойр байж, асуудлын мөн чанарыг бүрэн ойлгож шүүмжлэлтэй хандах нь чухал. Тэр бүлэглэл дараагийн сонгуулиар төрийн эрхэнд гарч ирлээ гэхэд өөр гаригаас ирсэн юм шиг асуудлаа мэдэхгүй юм шиг загнахгүй билээ. Үүнээе гадна ардчилсан нийгмийн төлөвшилд сүүдрийн Засгийн газар маш их үүрэгтэй. Сонгогч олон хэнээр толгойлуулсан, танхимын бүрэлдэхүүн нь хэн хэнээс бүрэлдсэн Засгийн газар сонгох гэж байгаагаа тодорхой мэдэж байдаг.

Асуудал манайд ямар байна вэ? Бямбасүрэнгийн Засгийн газрын явуулж байсан бодлогыг мөн түүний намаас гарч ирсэн Жасрайн Засгийн газар зуун наян хувь эргүүлж байсан. Эхлүүлсэн өмч хувьчлалыг бүрэн зогсоож, зах зээл рүү чиглэж байсан алхмыг социализм руу эргүүлж байсан. Үүнтэй ижил жишээ арван таван жил үргэлжиллээ. Шинэ Засгийн газар хэн хэнээс бүрдэх нь олон нийтэд тодорхой бус байдгаас болж албан тушаал нь худалдаа наймааны хэрэгсэл болох нь нэн элбэг. Миний сонссоноор Энхбаяр Эрүүл мэндийн сайдын албан тушаалыг арван гурван хүнд зэрэг амлаж уралдаан эохиож байжээ. Тэрээр олон албан тушаалыг дуудлага худалдаа маягаар үнэ хүргэн зарж байсан нь нэгэнт нууцаа алджээ. Өдгөө Монголд анхны сүүдрийн Засгийн газар байгуулах нөхцөл бүрдэж буй нь төрийн залгамж чанарыг хадгалах, нийгэмд ардчилсан хэв ёсыг төлөвшүүлэхэд үнэлж баршгүй тус нэмэр болох юм. Алив эрүүл ардчилсан нийгэмд энэ үүргийг улс төрийн намууд голлон гүйцэтгэдэг. Гэтэл өнөегийн Монголын нийгэмд улс төрийн намуудын үнэлгээ шалан дээр унаж аль ч намд өгч буй итгэл дөчин хувь ч хүрэхгүй байна. Ийм тохиолдолд гарах гарцыг бас олсон байдаг ажээ Сүүдрийн Засгийн газрын дэргэд олон нийтийн эөвлөл байгуулдаг арга байна. Нийгэм, соёл, шинжлэх ухаан, цэрэг, хууль, шүүхийн нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн нэр хүндтэй төлөөлөгчдөөс бүрдэх уг зөвлөл нь сүүдрийн Засгийн газарт зөвөлгөө өгөх, нөлөө үзүүлэх үүрэг гуйцэтгэнэ. Сүүдрийн Засгийн газраар дамжуулан эрх барьж буй Засгийн газарт олон түмний санаа бодлыг хүргэх, нөлөөлөх, шахалт үзүүлэх үүрэгтэй. Чухам үүгээрээ тухайн үед нийгэмд дутагдаад байгаа намын үүргийг зарим талаар нөхөж буй хэрэг юм.

Сүүдрийн Засгийн газар бол засаг болж тоглож буй хэрэг биш, ард түмэн засгийн шийдвэрт өөрийн хяналтыг буй болгож буй нэгэн шалгарсан, соёлжсон, иргэншсэн, сайн үр дүнтэй механизм билээ. Чухам ийм механизм л бидэнд маш ихээр үгуйлэгдэж байна.

(өдрийн сонин 2006-01-26 022)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button