М.Энхболд Монгол улсын 23 дахь ерөнхий сайдаар томилогдлоо

Үндэсний эв нэгдлийн гэсэн тодотгол авсан шинэ Засгийн газар өчигдөр тэргүүнтэй боллоо. Намуудтай зөвшилцөх процесс сунжирснаас долоо хоног хэртэй үүрэг гүйцэтгэгч Ерөнхий сайдтай байсан засгийнхаа тэргүүнд нэр дэвшигчийг томилох тухай саналаа Ерөнхийлөгч урд өдрийнх нь орой УИХ-д өргөн барьж байнгын хороогоор хэлэлцэж дэмжсэн тул өчигдрийн хувьд нэг их тороод байх зүйл байсангүй. Харин чуулганы үдээс хойшхи хуралдаанаар эл асуудлыг хэлэлцэхээр төлөвлөөд байснаа гэнэт өглөө болгосон нь зарим хүний гайхлыг төрүүлсэн. М-Энхболдыг Ерөнхий сайдаар томилох саналыг дэмжиж байгаагаа Ерөнхийлөгч УМХ-д албан ёсоор танилцуулсны дараа гишүүдийн асуух зарим нь асууж захиас хэлэх нь үгээ дайв.

Асуултын салхийг Э.Бат-Үүл хагалж АН сөрөг хүчин байх шийдвэрээ гаргасан. Гэтэл манай намын нэр бүхий 15 гишүүн Засгийн газрын бүрэлдэхүүнд орж ажиллах саналаа хүргүүлсэн байна. Н.Батбаяр нарын албан тушаалдаа үлдэх сонирхолтой хүмүүс үүнийг хийж байгаа. Намынхаа шийдвэрийг зөрчиж байгаа ийм хүмүүсийн саналыг хүлээж авахгүй биз дээ гэсэн асуултад М.Энхболд Одоогоор ийм бичиг албан ёсоор ирээгүй байна. МАХН Бага хурлаа хийж Үндэсний эв нэгдлийн Засгийн газар байгуулах санал гарган намуудад хамтарч ажиллах уриалга хүргүүлcэн. Ерөнхий сайдыг томилох асуудлаар зөвшилцсөн гэж ойлгож байгаа. УИХ-ын гишүүдээс өөрсдөө хамтарч ажиллах санаачилга гаргавал үүнийг авч үзэхгүй байхын аргагүй гэсэн хариу өгөхөд нь Э.Бат-Үүл бухимдаж байгаагаа нууж чадалгүй Таны хувьд анх удаагаа ийм өндөр албан тушаалд томилогдож байх шиг. Хотын засаг даргын албан тушаал бол аж ахуйн шинжтэй алба. Манай намын шийдвэр гарсан. Гэтэл сая өөрийн тань хэлж байгаа зүйл маш ноцтой байна. Таны зарласан албан тушаалын тендерт л эд оролцож байгаа хэрэг. Бид биеийнхээ дотоод хэрэгт хутгалдах нь зохисгуй. Засгийн газрын гишүүдийг томилохдоо нэг бүрчлэн хэлэлцэнэ. Энэ чинь төрмйн албан тушаал шүү дээ. Таны саяын хэлсэн үг АН-ын бүрэн эрхэд халдаж байна гэсэн бол Р.Гончигдорж гишүүн Ц.Элбэгдоржийн Засгийн газрыг Үндсэн хуулийн бус аргаар огцруулсан тухай уламжлалт гэмээр яриагаа үргэлжлүүлж энэ асуудлаар иргэд Цэцэд өргөдөл гаргасныг сануулав. Өмнөх Засгийн газар сайн ажиллаж төсөв 80 тэрбумын ашигтай гарсан нь Ц.Элбэгээгийн сайн ажилласных хэмээн магтсаныг үнэн эсэхэд эргэлзсэн хүн олон. Албаны эх сурвалжаас авсан мэдээгээр бол АН-ын 15 гишүүн өчигдөр үдээс хойш шинэ Засгийн газарт ажиллах саналаа бичгээр хургүүлсэн аж. Л.Гансүх, Р.Амаржаргал нарын гишүүд хариуцлага, шударга ёсыг бодолцон бусад намын мөрийн хөтөлбөрийг хэрэгжилтийг ажил хэрэг болгохыг санал болгож байв.

Э.БАТYYЛ М.ЭНХОЛДЫН СYYДЭР БОЛОХ УУ?

ИЗН-ын хоёр төлөөллийн нэг М.Зоригт сүүдрийн засгийн газрын тэргүүнээр Э.Бат-Үүлийг томилох намынхаа шийдвэрийг танилцуулж М.Энхболдын Засгийн газрын сүүдэр байна гэдэг дайсан биш болохыг сануулаад авсан. Д.Одбаяр Э.Бат-Үүл гишүүний АН-ын дотоод хэрэгт оролцеон тухай гомдолд хариу болгож парламентад МАХН, БНН хоёр л суудалтайг сануулж МАХН АН-ын дотоод хэрэгт оролцоогүи гээд үр дүнтэи шударга сайн ажиллахыг сануулсан юм.

Гишүүд санал асуулт дууссаны дараа шинэ Заегийн газрын тэргүүнийг сонгох эсэхээр санал хурааж хуралдаанд оролцеон гишүү-дийн 83.3 хувиар М.Энхболд Монгол Улсын 23 дахь Ерөнхий еайдаар томилогдлоо. Чуулганы хуралдаанд 66 гишүун оролцеоноос Д.Одхүү болон АН-ын 10 гишүүн М.Энхболдын эерэг кноп дарсан. Компьютерийн алдаа гарсан уу эсвэл Ц.Шарав-доржийн өөрийнх нь буруу юу эерэг санал өгсөн гишүүдийн дунд мань хүний эр цохиж явж ангийнхандаа шоолуулж харагдсан. Шинэ Еранхий сайд сонгогдсоныхоо дараа Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, гишүүдэд хандаж хэлеэн үгэндээ өөртөө болон шинээр эмхлэн байгуулагдах Заегийн газартаа өндөр шаардлага тавьж ажиллахаа хэлнэ билээ. Үндэсний эв нэгдлийн Засгийн газрыг ойрыи хугацаанд цаг алдалгүй байгуулж цалин тэтгэвэр үнийн өсөлтийн асуудал хөдөөгийн иргэдийн ажиллах амьдрах таатай орчныг бүрдүүлэхэд анхаарч бүх шатны төрийн захиргааны байгууллагад өндөр шаардлага тавьж ажиллахаа шинэ Еранхий сайд хэлеэн юм.

Ерөнхий сайд томилогдсон даруйдаа Төрийн ордны Соёмбо танхимд Ц.Элбэгдоржоос тамгаа хүлээлцэж Ерөнхийлөгч, УИХ-ын даргад бараалхсан. Ц.Элбэгдоржийн Заегийн газар сүүлчийн хуралдаанаа дурегалын зураг татуулж бие биедээ дурсамж гардуулснаар өндөрлөв.

Ц.Элбэгдорж М.Энхболдод өөрийнхөө өрөөнд ажлаа хүлээлцэхдээ Заегийн газрын хуралдаанаар хэлэлцэж шийдсэн болон ярихаар төлөвлөсөн том том хавтасуудаа өгч авлигатай тэмцэх ажлын эхлэлийн тайлангаа тавьж амжсан. УИХ-ын дарга шинэ Ерөнхий сайдад зовлон бэрхшээлээ ард түмэнд ил шулуун хэлж байхыг чухалчилсан юм.

(Өнөөдрийн монгол 18/188)
Н.БААТАР

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button