Чингисийн нэр нохойн хонхорцог дахь жогорхойтой адил гэж үү

Чингис хааны дагшин хөрөг, ариун нэр тамхины хайрцаг болон хогийн саванд умайж хэвтэхийг үзэх надад эмгэнэлтэй байна. Өвгөнтийн хөндийн архичин Чингисийн шошготой шилэнд спирт найруулан хөнтөрч суухтай таарах надад гашуудалтай байна. Тэгээд би ийм муухай үнэнд бууж өглөө. Чингисийн нэртэй 00-ын цаас, нусны алчуур гарах л үлдлээ.
Энэ жил Чингис хааны байгуулсан Их Монгол улсын ой тохиож байгаа гэл үү. Тэр ч яамай байна аа, Чингис хааны нэртэй хар мянган байгууллагуудын ой гэж түүнээс том ач холбогдолтой ойнууд цаана чинь удахгүй тохионо. Чингис судлалын төв, Чингис түүхэн уран бүтээлийн холбоо, Чингис хаан судлалын олон улсын төв, Чингис хаан сан, Чингис хааны дурсгалын цогцолбор сан, Чингис хаан холбоо, Монголын залуу-чуудын Чингис тэнгэр холбоо, Чингис хааны дэлхийн академи гээд л. Тэр бантуга й, Монголын Чингисийн морьтон баатруудын холбоо хүртэл байдаг аж. Чин-гисийн морьтон баатрууд одоо ч бидний дунд морь уначихсан цогиж яваа байх нь уу. Тулгар төр баигуулагдсаны их ой тохиож буй энэ мөчид эдгээр байгууллага ган хийсэн ганц авиа гаргахгүй суусаар. Чухам юу хийж суудаг юм бол доо, эвийс.
Төр засгийн эрхмүүд болохоор Чингис хааны холбогдолтой газрын бүх баялаг, ном бүтээл, соёлын өв, ду ре га л, музейн узмэр, булш бунхан, онгон шүтээн, овоо тахилга, сүм хийд, туурь, эд өлгийн зүйлийг бүртгэж хамгаалах тухай ярих юм. Уг санааг нь буруутгах аргагүй. Гэвч арай л дээгүүр еэвээд байна даа гэж тэднийгээ өрөвдөх юм аа. Хөл дор нь Чингис гэх нэр шавхайтай хутгалдан хөглөрч байгааг хараад, энэ нэрийг дархлаад авах ухаангүй л улс аж. УИХ-ын чуулганаар Чингис хааныхаа нэрийг хэрхэн ашиглах тухай хэлэлцеэн боловч тоймтой шийдвэр гараагүй. Нөгөө Чингисийн нэрээр бизнес хийж олсон мөнгөөрөө УИХ-д сонгогдсон хэдэн гишүүний лобби хүчтэй байсан хэрэг байх л даа. Ингээд Чингис гэх нэрийн гүйлгээ улам хурдасч, үнэ цэн шулуун замаар гудиггүй уруудсаар. Чингис, Эзэнт Гүрэн, Тэмүүжин, Эзэн Чингис нэртэй хар усны үйлдвэрлэл үргэлжилж, их ойн үеэр нэн гүйлгээтэй бараа болох замдаа шуударлаа. Дэлхийд Напелон нэртэй архи бий. Энэ архи Францын тусгай зөвшөөрлөөр батлагдсан шил, шошготой хязгаарлагдмал тоотой үйлдвэр-лэгддэг гэнэ билээ. Гэтэл манайхан Хятадаас оруулж иреэн спиртээр найруулж хийсэн хороо Чингисийн нэрээр нэрлэж, нэг нэгэндээ аягалж сууна.
Чингис хаан гэх тамхи ч бий болов. Гудардаг, уушигладаг хоёр хороо хүндэлж дээдэлдэг хүнийхээ нэрээр нэрлэсэн гайхмаар мунхаглал манайхнаас өөр хаана вэ.
Энэ мунхаглал цааш хөшрч өгнө гээч. Чингис баар, Чингис хаан зочид буудал, Чингис гуанз гэх маягаар. Сүхбаатар дүүргийн Засаг дарга нь Чингис гэх нэртэй хуушуурын гуанз байгуулах зөвшөөрлийг хээв нэг олгосон байна гэдгийг бодоход хүртэл гоё байгаа биз.
Чингис нэрийн паян төгсөх болоогүй байна аа. Эвсэл нам, хэсэг бүлэг хүмүүс, хоршоо компаниуд бүгд л Чингис хаан нэртэй одон тэмдэг санаачлан, өөр хоорондоо өгөлцөж авалцаж байх юм. Монголын Ардчилсан Нам Чингис хааны одон-гоор олон хүний энгэрийг цоолсон. Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Геологи уул уурхайн нэгтгэл, Хоршоологчдын холбоо. Банк санхүүгийн бизнесмэнүүдийн холбоо гэх мэт байгууллагууд Чингис хааны нэр, дүрс бүхий одонтэмдгүүдииг бас л олон хүнд подарк-ласан дуулддаг. Энэ бүхнээс өгеен нь өгөх хэнээндээ хотлөгдөж гэхэд авсан нь чухам юу боддог бол гэж сэтгэгдэнэ.
Их засаг их сургууль гэж Чингис хааны нэрээр өвчилсөн гэлтэй байгууллага бий. Чингис хааны нэрэмжит онц сурлагатан огоутан, Чингис хааны дүрс бүхий Идэвхтэн сурагч, Идэвхтэн оюутан зэрэг тэмдгээр нижгээд хүнийг шагнасан. Чингис хааны дэлхийн академи гадаад, дотоодын 300 орчим хүнд академич цол өгөөд байгаа бөгөөд цаашид энэ тоог 21 мянга хүргэх юм гэсэн.
Эцэст нь монголчууд Чингис нэрийг үр хүүхдүүдээ ихээр өгөх боллоо.
Нэр хүнддэх гэж нэг юм бий дээ, уг нь. Бид их хааны нэрийг хашгичин дуудах нь битгий хэл, сэтгэлдээ хүртэл шивнэн сүсэлж, залбиран шившдэг билээ. Гэтэл өнөөдөр хэчнээн Чингис, хэчнэзн Тэмүүжин Монголд амьдарч байгаа бол. Шороон түмэн хүнтэй Хятадад Мао Зэдун ганцхан гэсэн шүү. Тиймд моод Монголоор дуусаасай. Тэгэхгүй бол ногоон нүдтэй, эсвэл хар арьстай Чингис дэлхийн аль нэг өнцөгт. гүйж явахгүй гэхийн найдвар алга. Нөгөөтэйгүүр, Чингис нэртэй хулгайч, алуурчин төрөхийг үгүйсгэхгүй. Өнгөрсөн жил санагдаж байна. Швед улсад Чингис гэдэг нэртэй монгол эр эхнэрээ хутгалан алж, тэр орны ард түмнийг цочроосон хэрэг гарсан билээ.
Дээрх бүхнээс үүдэж, үндэсний бахархал, алтан гэрэгэ болдог Чингис хааны нэр нохойн хонхорцогт молцоглосон жогорхой мэт бусдад харагдахаар болоод байна. Бид өөрсдөө Чингис хааныхаа нэрийг хайрлан хамгаалж бишрэн хүндэтгээгүй байж харийн хүнийг хэрхэх бишрүүлэх юм бэ. Чингис хааны дэлхийн академиин зорилгод Чингис хааны өв соёлыг хамгаалах, нэрийг нь ашиглах тухай дэлхий дахины тунхаглал гаргаж, НҮБ-ээр конвенци болгон батлуулахын төлөө ажиллана гэсэн байх юм. Гэвч Монголдоо хийгээгүй ажлаа дэлхийд хийнэ гэдэг ч лөөлөө байхаа даа. Юун түрүүнд их эзэн богд Чингис хааныхаа нэрийг дархлах, хуулиар хамгаалах алхмыг даруй хийх тулган шаардалт Монгол Улсад иржээ. Улсын их хурал Улаанбаатар хотыг Чингис хот болгох, Чингис олон улсын онгоцны буудал байгуулах тухай хэлэлцэнэ гэж байгаа. Гэхдээ түүнээс өмнө Чингис хааны нэрийг хавтгайруулан ашиглахыг хориглосон хууль батлах нь дээр төдийгүй чухал байна. УИХ-ын гишүүд аль нэг зүйлд Чингис нэр өгөх гэж тэнд суугаагүй. Түүний оронд Чингис нэрийг хэрхэн ашиглахыг цэгцэлж өгөх нь тэдний жинхэнэ ажил.
Чингис нэрийг шохоорхож болно. Гэвч шороотой хутгаж болохгүй. Чингисийн үр сад болох бид их хааныхаа ясыг өндөлзүүлэн, нэрийг нь мэрж, зорж идэж байна. Мдэх идэхдээ бохироор идэж байна. Хууль гаргана гэхлээр энэ олон байгууллагууд бараг л нулимс унагаад өлегөлөн зарлачихна. Их Монгол Улс байгуулагдсны 800 жилийн ойн жилд Чингис эзэн хааны нэрийг хэрэглэх тухай хууль гаргавал яасан юм бэ?

(Өнөөдрийн монгол 18/188)
Дамдинжав

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button