Ерөнхий сайдын халуухан суудал

Харин барагдашгүй барилдлагатай нохой жилийн босгон дээр буюу УИХ-ын чу ул ганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар МАХН-ын дарга, эрхэм гишүүн М.Энхболдыг Монгол Ул сын Засгийн газрын Ерөнхий сайдаар батлав. Их зөвшилцлий гүйцэтгэх засаглалын дараахи ирэх нохой жилд буйраа засах энэ танхимыг үндэсний эв нэгдлийн хэмээн томъёолжээ. Үнэхээр ч эв эеэ хичээж
ажиллахгүй бол хамгийн олон намын төлөөлөл багтах төлөвтэй М.Энхболдьш Засгийн газарт зангарагтай гарууд орж магадгүй бололтой. Ардчилсан холбоо
эвслийн засаглалын анхны тэргүүн М.Энхсайхан, бас Ж.Наранцацралт нарын харьцангуй туршлагатай улс төрчид сүүлийн үед өндөр дуутай байгаа Ард түмний намын тэргүүн Л.Гүндалай, дээр нь Ерөнхийлөгчид нэр дэвшиж асан Эх орон намын Б.Эрдэнэбат, БНН-ын Б.Жаргалсайхан нарын тус тусын намьшхаа лидеруүд сайдын албыг хашихаар тохиролцож байгаа тухай яриа саарал ордноор тэнүүчилж явна. Оргүй үг биш бололтой. Тэгвэл Барилга, хот байгуулалтын сайдаар Ж.Наранцацралт, Үйлдвэр худалдааны сайдаар Б.Жаргалсайхан, Санхүү, эдийн засгийн сайдаар Б.Эрдэнэбат, Эрүүл мэндийн сайдаар Л.Гүндалай нар ойрын нэг л нартай заларчихсан байхад гайхах хэрэггүй гэнэ. Харьцангуй хатуу самар М.Энхсайханыг Төрийн ордны Шарсан мах анддаггүй шар зурхайч-ид ч яг ямар сэнтийг эзлэхийг нь тааварлаж чадахгүй байгаа юм. Шадар сайд ч байж магад.
Харин МАХН-ын сайд нараас өмнөх Засгийн газрын өнгөнд ажлаа нүүр тахлахаар хийж чадсан Хүнс, хөдөө аж ахуйн сайд Д.Тэрбишдагва, Гадаад хэргийн сайд Ц.Мөнх-Оргил, Эрүүл мэндийн сайд Т.Ганди нар кабинетдаа улдэх магадлалтай ажээ. Гэхдээ буйраа сэлгэхийг үгүйсгэх аргагүй. Энэ нь АН-ын 15 гишүүн, төрийн түшээд цагаан цаасан дээр хараар мутарлаж, хамтарч ажиллах тухай олонхийн бүлэгт илгээсэн албан ёсны баримт бичгээс үүдэн дээрх асуудалд салхи орж буйтай холбоотой.
Залуу сайд нараас Су.Батболд шинэ Засгийн газрын ХЭГ-ын даргаар, Байгаль орчны яамыг 2000 оноос толгойлсон У.Барсболд Япон Улсад суух Элчин сайдаар томилогдвол гайхах хэрэггүй болов уу. Томчууд нэг дор цугларах нь аюултай л гэдэг. Хүний угийг авч чаддаггүй архаг өвчин бий.
Харин ард түмэн тун ойрын ирээдүйн эв нэгдлийн Засгийн газрын гишүүд аль. алиндаа бүдүүн хүзүү гаргаад шуудайд хийсэн эвэр шиг битгий байгаасай хэмээн шуулхан хэлэхэд ханцуйдаа залбирч сууна. Энэ танхим угаасаа парламент биш гүйцэтгэх засаглал учраас хэрэлдэж цэцэрхэлгүй аливаа ажлыг ханцуй шамлан хэрэгжүүлэх учиртай. Эс тэгвэл нэг л хар баасан гарагт өндрөөс ойчиход хүрвэл газар хатуу байж мэдэх юм шүү. Ганц нийслэл хотын амьдралыг биш нийт Монгол даяар харж иэг ч өдөр хий гаргалгүй ажиллах үлдлээ.
Шинэ Ерөнхий сайд М.Энхболд уг нь балжиннямтай өдөр тамгаа гардлаа. Санаа зөв бол заяа зөв байх бизээ. Тэгээд ч халуухан суудлаас халуун суудал сэлгэсэн түүний хувьд хариуцлага гэж нэг айхавтар юм байж л таараа. Саяхан Үндэсний аудитын газраас төрийн яамд, тэдгээрийн харъяа тохируулагч, хэрэгжүүлэгч агентлагуудад нэлээд чамбайхан шалгалт хийсэн юм билээ.
Үугээр өмнөхөөсөө илүү зантайсан, татвар төлөгчдийн мөнгийг үрэн таран хийсэн эдгээр байгууллагуудыг ямар ч модон толгойгоор сэтгэсэн жаахан цомхотгох цаг нь эрх биш болсон байлтай. Эцэст нь хэлэхэд эх орон, ард түмнийхээ төлөө гэж хошгордог том, жижиг намуудын лидерүүд шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнд багтаж ажиллах л юм бол худлаа цэцэрхэлгүй, хуурамч царайлалгүй Их Монгол Улсынхаа 800 жилийн ойг ёс төртэй өнгөрөөхсөн. Цэцэн ихэдвэл тэнэгээс дор гэдэг юм гэнэлээ. АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Буш нэгэнтээ монголчуудад хандаж, Чингис хааны тэрхүү аугаа төрт ёсны уламжлалаар өдгөө дэлхий дахинд үлгэрлэх буйзаа гэснийг манай томчууд анзаарсан байлгүй дээ. Олон үндэстний шашныг хүндэтгэн дээдэлж, их гүрний төрийн хэргийг цалгардуулаагүй Мянганы суут хүн их Эзэн богд Чингис хааныхаа нэр төрийг XXI зууны эхэнд Монгол Улсын төр засаг, монгол түмэн яаж дуурегахыг дэлхий дахин ширтэн харж байгаа нь үнэн.

(Өнөөдрийн монгол 18/188)
Х.Ариунбаатар

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button