Урлагийнхан шударгаар өрсөлдөж чадаж байна уу

Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үед үйлдвэрлэл, үйлчилгээний газар, аж ахуйн нэгжүүд бүгд төрийн мэдэлд төлөвлөсөн төлөвлөгөөний дагуу ажиллаж байсан нь хүмүүсийг чөлөөтэй сэтгэж, өрсөлдөх боломжгүй байдалд оруулж байв. Өрсөлдөөний эрх чөлөө гэдэг нь бүтээгдэхүүн үйлчилгээг сонгох эрх чөлөө, бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаа эрхлэх эрх чөлөө, зах зээл нэвтрэх эрх чөлөө гэсэн Үндсэн хуульд заасан иргэний эдийн засгийн эрх чөлөө юм. Эдийн засгийн онолоор зах зээлийг түүний оролцогчдын бүтцээр нь төгс өрсөлдөөнт, олигополь, монополь төрөлд ангилдаг. Зах зээлийн эдийн засгийн харилцааны чөлөөт шударга өрсөлдөөн нь тухайн зах зээлд бизнесийн шударгаар өрсөлдөх орчин нөхцөл бүрдсэнээр үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчийг технологио сайжруулах, хязгаарлагдмал нөөцөө хамгийн үр дүнтэй ашиглах замаар идэвхтэй өөрчлөгдөх шаардлагыг бий болгодог. Ямар ч аж ахуйн нэгж өрсөлдөгчөө зах зээлээс шахан гарган өөрийн зах зээлд эзлэх байр сууриа нэмэгдүүлэх замаар монопольчлол руу тэмүүлдэг шинж чанартай. Зах зээлд нөлөөлөх байр суурь олж авснаар бүтээгдэхүүн үйлчилгээний үнэд нөлөөлөх болон бусад аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хяналт тавихыг эрмэлздэг. Мөн аж ахуйн нэгжүүд өөрийн зах зээл дэх давамгай байдлаа өрсөлдөөнийг хязгаарлах, зах зээлд нэвтэрч орох зохиомол саад бий болгохоос гадна зах зээлийн аль нэг хэсэгт нийлүүлэлтээ багасгах, үнийг өсгөж бууруулах, өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэгдсэн гэрээ байгуулах зорилгоор ашиглах тохиолдол гардаг. Үүнийг зах зээлийн шударга бус өрсөлдөөн гэдэг. Одоо манай нийгмийн сэтгэл зүйд монополь болон давамгай байдалтай байхыг сөрөг зүйл гэж ойлгох нь цөөнгүй байна. Монополь болон давамгай байдалтай байх нь сөрөг нэг талаар зүйл биш. Энэ нь өөрийн зах зээлд эзлэх хувь хэмжээгээрээ нийгэмд үүрэг хүлээж эдийн засагт бодитой хувь нэмэр оруулах нөлөөтэй гэдгийг анхаарах хэрэгтэй. Өрсөлдөөний байгууллагууд аж ахуйн нэгж нь нийт зах зээлийн 33 хувиас дээш хувийг эзэлж байвал давамгай байдалтай гэж тодорхойлдог билээ. Өнгөрсөн жилээс эхлэн манайд ийм асуудлыг хянан шийдвэрлэх байгууллага төрж гарсан иь сайшаалтай. Уг газраас саяхан нэгэн шалгалт хийсэн нь олны анхаарлыг татсан билээ. Шударга бус өрсөлдөөнийг хянан зохицуулах газраас Монгол Улсын зохиогчийн эрхийн тухай хууль, Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай хууль, Соёлын тухай хуулийн хэрэгжилтийг шалгах зорилгоор хяналт шалгалт явуулжээ. Уг шалгалтыг БСШУЯ-ны соёл, урлагийн газар, Оюуны өмчийн газартай хамтран урлагийн арга хэмжээ зохион явуулж буй байгууллага, дуучдын хүрээнд явуулсан аж. Тодорхой хэлбэл, өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 27-ноос арванхоёрдугаар сарын 16-ны хооронд шалгалт хийв. Хяналт шалгалтад Монгол бөхийн өргөө, Улаанбаатар палас цогцолбор хамрагдав. Энэ үеэр Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн Д.Данзан, Үүрэг холдинг компанийн Улаанбаатар палас цогцолборын захирал Б.Баяр, Mongolian of Sounds компанийн захирал Дамдинсүрэн нар санал бодлор илэрхийлжээ. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 18-нд Монгол бөхийн өргөөнд болсон Монголын бөхийн холбооны 15 жилийн ойд зориулсан Хийморь дагуулсан аялгуу тоглолтын нууц хөшгийг сөхөв. Тоглолтод ардын жүжигчин А.Долгор, гавьяат жүжигчин Б.Түвшинжаргал, Г.Батболд, Г.Равдан, С.Батсүх, Ц.Түвшинтөгс, Г.Батбаяр, соёлын тэргүүний ажилтан С.Жавхлан, Н.Баатарсүрэн, дуучин Д.Амаржаргал, С.Ширмэнтуяа, Д.Батмэнд, Т.Баясгалан, Ч.Бат-Эрдэнэ, Э.Оюумаа, Ч.Дэлгэрмаа, Т.Болдбаатар, С.Болормаа, Т.Батсайхан, Г.Эрдэнэтунгалаг нарын манай шилдгүүд оролцжээ. Бас улс тунхагласны өдөр буюу арваннэгдүгээр сарын 26-ны өдөрт зориулсан Чи минь дэргэд байвал би жаргалтай хэмээх дуучин Ч.Бат-Эрдэнэ, Э.Оюумаа нарын тоглолт Улаанбаатар палас-ын их танхимд болсон юм. Уг тоглолтод гавьяат жүжигчин Б.Эрдэнэбат л урилгаар дуулав. Өөр дуучид оролцсонгүй. Арванхоёрдугаар сарын 2-нд мөн танхимд дуучин С.Дашдондогийн Миний төрсөн өдөр 100 тоглолт болжээ. Тоглолтод гавьяат жүжигчин Б.Сарантуяа, Т.Ариунаа, Хар сарнай хамтлаг зэрэг манай шилдгүүд оролцжээ. Шалгалтаар дуучид, жүжигчид тухайн уран бүтээлийн хөгжмийн зохиолч, яруу найрагчийн нэрийг зарлаж байсан нь сайшаалтай. Харин санаандгүй тохиолдлоор буюу тоглолтын найруулгаас шалтгаалан зохиогчийн нэрийг дурдах боломж хөтлөгчид олдохгүй байсан юм. Энэ нь тухайн тоглолтын үеэр дууны клип нь дэлгэцэнд шууд цацагдаад, дууны аялгуу нь эхэлснээр энэхүү үг, ая зохиогчдын дээрх эрх зөрчигдөж буй хэрэг. Дээр өгүүлсэн тоглолтыг саравчлан харахуйяа Зохиогчийн эрхийн тухай хуулийн 9.5-д зааснаар бол зохиогчийн эд хөрөнгийн онцгой эрхийн хэрэгжилт зөрчигдөж байжээ. Ялангуяа олонхи дуучин, жүжигчин, хөгжмийн зохиолч, яруу найрагчийн зөвшөөрөлгүйгээр хуурай гэрээ хэлцэл хийж бүтээлийг нь ашиглах явдал түгээмэл байсан билээ. Дээрх газруудаас Зар сурталчилгааны тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавьсан ч шалгалт хийх хугацаанд тус хуулийг зөрчсөн тохиолдол гараагүй гэж аргалах. Гэвч хуулиар сурталчлахыг хориглосон бараа, үйлчилгээг эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллага нь тоглолтыг ивээн тэтгэгчээр оролцож байсныг дурдах нь зүй. Өрсөлдөгчдийг үнэлэх хэмжүүр гэж бий. Тухайн зах зээлд шударгаар өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлсэн хийгээд шударга өрсөлдөөнд харш үйл ажиллагаа явуулсан эсэхийг тогтоож болно. Энэ байдлыг шалгаж тогтоохдоо тухайн тоглолтын үеэр ашигласан уран бүтээлчийн бичлэгтэй MD, CD-г өөрийн хөгжимд сонгон хоолойтой эсэхийг шалгаж байсан. Эхний үед бичлэгээ шалгуулахгүй байх хүндрэл учруулж байв. Хийморь дагуулсан аялгуу тоглолтын үеэр дуучин Оюумаагийн менежер MD-гээ шалгуулалгүй зугтаж байсан юм. Шалгалтаас үзэхэд дуучид хоолойтой бичлэг тавьж ам барих нь төдийлөн элбэг бус байдаг нь тодорхой болов.
Дашрамд өгүүлэхэд тус газраас зах зээлд үйл ажиллагаа явуулж байгаа 116 аж ахуйн нэгжийг давамгай байдалтай аж ахуйн нэгжээр тодруулсан байна. Үүнд, Багануур, Шивээ-Овоо, Шарын гол, Адуунчулуун, Баянтээг, Хотгор, Илчит металл, Түлш Алтай, Тэвшийн говь зэрэг компаниуд багтжээ. Давамгай болон монополь эрхтэйгээр үйл ажиллагаа явуулах нь хоёр талтай гэдэг дээ.
/Зууны мэдээ Б.Цогнэмэх /

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button