Хоёр хөгшин арслан бие биенээ хэмлэж, залуу арслан хараад сууж байна уу?

нэг талаас жагсаал цуглааны уур амьсгалыг тодорхой хэмжээгээр хязгаарлаж байгаа ч нөгөө талаас Ах нам болон бусад улс төрийн хүчнүүдийн хоорондох яриа тохиролцоог улам эрчимжүүлж, хэн нь ч хаашаа ч орж мэдэхээр уур амьсгалыг бүрдүүлж эхлэлээ. Уг нь Ах нам хариуцлагаа АН болон бусад улс төрийн хүчнүүдтэй адил тэнцүү хэмжээгээр хуваалцаж, 2008 онд мэнд үлдэхээ бодоод байдаг. Гэтэл хамгийн том хамтрагч болох АН нь хоёр байтугай гурав ч хуваагдах нөхцөл байдал хэдийнээ үүсчихсэн явж байдаг. Тэгээд ч хэвлэл мэдээллийн хэрэгслээр баруун солгойгүй мэдэгдэл цацax болсон АН-ын лидерүүдийн өөдөөс намаа ямагт сөрөг хүчний байр суурин дээр төсөөлсөөр ирсэн гишүүд дэмжигчдийнх нь сэтгэл зүй угтаж, чухам энэ л сэтгэл зүй нь тус намын ҮЗХ-ны олонхийн саналд нөлөөлснөөр АН-ын удирдлага ИЗН-ын адил сүүдрийн засгийн газарт орох шийдвэрээ гаргав уу гэлтэй. Гэвч АН өнгөрсөн хугаиаанд Ах намтай хамтран төр барилцсан уу гэвэл барилцсан байдаг. Тэгээд чухам юунаас, хэнээс зугтаж сүүдрийн засгийн газрын зүг ингэтлээ тэмүүлээд байгаагийнх нь учир ч бас тодорхойгүй. Уг нь энэ сүүдрийн ЗГ гэдэг нь парламентад цөөхөн суудалтай намуудын л сонирхох талбар баймаар юм. Гэтэл АН парламентад хангалттай олон суудалтай хэрнээ яагаад чухам улс төрийн энэ орон зайг илүүтэй их сонирхох болов? Ах намд гомдсоных уу, аль эсвэл хүссэн тохиролцсондоо хүрч чадаагүйнх үү? Гэвч урвагч шарваачаараа дэндүү алдаршсан АН-ын дарга, ноён Р.Гончигдорж өмнө нь ярьсан, хийсэн бүхнээ ор тас мартаж орхиод МАХН-тай хамтран шинэ ЗГ байгуулахад оролионо гээд явж байхгүй гэхийн баталгаа алга. Харин АН-ын парламент дахь хуваагдлын төлөөлөгчид өөр байр суурьтай байгаа нь дөрвөн гишүүний гарын үсгийг дурайтал зурсан мэдэгдлээс ойлгогдож байгаа. УИХ-ын гишүүн Ж.Наранцацралтын илэрхийлж буйгаас үзвэл 2004 оны сонгуулийн үр дүнд ард түмэн сонголтоороо АН, МАХН-д адил тэнцүү шахам суудал өгч, хамтраад ажиллах боломжийг нь бий болгосон. Тийм учраас энэ зарчмаас буиаж, ухарч болохгүй гэсэн ийм л асуудлыг ярьж, ийм л байр суурийг өнөөг хүртэл баримталж байна гэх. Нөгөө талаас Ах намаас АН болон бусад намуудад хамтран ажиллая гэсэн саналаа удаа дараа тавьсан ч одоогоор байдал төдийлөн тодорхойгүй хэвээр үргэлжилсээр, иагаан cap ч ойртсоор л байна. Харин энэ бүх холион бантан дундаас тодорхой байгаа цөөхөн асуудлын нэг нь гэвэл БНН-ын дарга Б.Жаргалсайхан ЗГ-ын бүрэлдэхүүнд ороход бэлэн, төрийн ажил учир би хийж яагаад болохгүй гэж гэсэн байр сууриа өөрчлөхгүй хэвээр байгаа. Эх орон намын хувьд анхнаасаа л оролцоно гэсэн байр суурь нь илэрхий болсон. Харин саяхан мэндэлсэн АТН-ын байр сүүрь төдийлөн тодорхой биш, хаашаа ч эргэж мэдэхээр байгаа дээр нь парламентын нам биш гэсэн асуудал бас яригдаад байдаг. Тус намын дарга Л.Гүндалайн ярьж буйгаар энэ нь тийм ч шийдвэрлэгдэж болохгүйдээ тулчихсан асуудал биш. Засгийн газрын бүрэлдэхүүнд парламентад суудалгүй нам орж болохгүй гэсэн заалт байхгүй. Үндсэн хуулийн 33-1-2-ыг аваад үзвэл УИХ-д хамгийн олон суудал авсан нам нь бусад нам, эвсэлтэй зөвшилцөж ЗГ-аа байгуулна гэж байгаа. Бусад нам эвсэл гэдэг нь парламентад суудалтай, суудалгүй гэж ерөөсөө ялгаагүй гэсэн зүйл ярьж байх. Ер нь л АТН-ын даргын ярианаас үзвэл Улс төрийн хоёр хөгшин арслан бие биенээ хэмлэж байхад залуу арслан уулын орой дээрээс хараад сууж байсан нь дээр гэсэн байр суурийг баримталж буй нь илэрхий байна. Хачирхалтай нь энэ бүх улс төрийн хүчнүүдийн байр суурь болон Ах намын баримталж буй бодлогоос харахад нам тус бүр өөрт ноогдох суудалдаа л илүүтэй их анхаарал хандуулж буй болохоос энэ өөрчлөлт ард түмний амьдралд хэрхэн тусах вэ, тэрхүү сайхан харагдаад байгаа албан тушаал дээр нь очихоороо тэд яг юу хийх вэ, төрийн албаны залгамж байдал хадгалагдаж чадах уу, үгүй юу гэдэг талаар нэг ч үг сонсогдохгүй юм.

Инфо 2006.01.26,
Ц.Оюунчимэг

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button