Зээлээр амьдрах сэтгэлгээ

Би мөнгөгүй, хоосон хэмээн гараа эвхэн, хувь заяандаа даатган залбирч суухыг хэн ч хүсэхээ больсон тиим нийгэм, асар их хэмжээний мөнгөний сул урсгалын дунд шинэ үеийнхэн амьдарч байгаа учир зэзлж чаддаг, ззэлээ төлж чаддаг байх нь машин унахтай, комьпютер, гар утас хэрэглэхтэй мөн нэгэн адил ердийн зүйл болчихжэз. Улс орны хувьд ч мөн зээлээс айх сэтгэлгээ ард хоцроод байна.
Монголчуудын хувьд зээл гэдэг шинэ ойлголт байсан. 1992-1997 оны хооронд банкны систем зээлийн социалист мэн чанараас челөөллөгдэх өвөрмөц үе эхэлсэн шүү дээ. Энэ үед зээлээс айгаагүй болгон их хэмжээний зээл аваад маш цөөн нь эргүүлэн төлж, хадгаламж болон зээлийн хүүгийн хоорондын харьцаа санхүүгийн ёс зарчимд байгаагүй өндөрсөн, манай шилдэгт орох арваад банк дампуурч байсны дотор 80 жилийн түүхтэй Ард банк орж байсан түүхтэй. Эндээс банкны систем ч, түүгээр үйлчлүүлдэг иргэд ч их сургамж авсан. Гэхдээ зээлээс айх биш, зээлтэй харилцаж сурах сургамж авсан хэрэг шүү дээ. Монголчууд енеедөр зээлээ төлж сурч байна. Гэхдээ нийт зээл хүсэгчидтэй харьцуулахад маш цөөхөн хүн зээлийн үйлчилгээ авч байна. Тоо баримт сөхвөл судапгаанд хамрагдсан 5800 гаруй иргэний 77,6 хусь нь улс орны эдийн засгийг хөгжүүлэхэд татварыг буууруулж, үндэсний уйлдвэрлэлийг дэмжиж, зээлийн хүүг бууруулах гэж үэсэн байдгаас гадна мөнгөний хэрэгцээ гарвал хаана хандах вэ гэсэн асуултад дунджаар 60,6 орчим хувь нь банкинд, 39,4 орчим хувь нь/ Монгол банкны судалгааны дундаж/ хадгаламж зээлийн хоршоо, банк бус санхүүгийн байгууллага, хувь хүн, ломбардад хандана гэж хариулсан байна. Нийт судалгаанд хамрагдагсдын 83,5 хувь нь зээлийн хэрэгцээ байгаа гэж хариулсан байдаг. Зээл хүсэгчдийн 50 орчим хувь нь зээлийн үйлчилгээ авдаг болох нь тогтоогдоод байна. Зээлийн хэрэглээний дийлэнх нь жижиг бизнес, худалдаа, үйлчилгээ хийхэд зориулагдаж байна.
Харин терд ажиллаж байгаа 130 орчим мянган иргэн, ажилгүй буюу тогтмол орлогогүй 260 орчим мянган иргэний хувьд зээл авах нь эрсдэл болоод дарамт ихтэй байдгаас барагхаалттай байдаг гэж болох юм. Өндөр хөгжилтэй, зах зээлийн олон жилийн туршлагатай орнуудын иргэдийн хувьд зээлийн үйлчилгээ нь амьдралын тулгамдеан асуудлаа шийдэх ердийн арга зам байдаг аж. Тэд зээлээр үр хүүхдээ сургаж, орон гэр, машин авч, аялан жуучилж болдог.Тэдний цалин хөлсний амьдралд дарамт болохгүй тодорхой хувь нь зээлээ төлөхөд зарцуулагддаг. Хүссэн цагтаа л зээл авах боломж бэлэн байдгаараа биднээс ялгаатай юм.
Манай жирийн иргэдийн цалин хөлсний дундаж хэмжээ Европ болон Азийн хөгжилтэй орнуудынхтай харьцуулахад бараг 5-10 дахин доогуур, нэмэгдэл орлого бага, хуримтлал бараг байхгүй байгаа нь зээлийн дарамт багатай, хурдавчилсан шалгууртай, урт хугацааны үйлчилгээ, тогтолцоо бий болгох зайлшгүй шаардлага гарч байна. Зээлийн барьцааны хатуу шалгуур, зээл олгох банкны хүнд суртлыг хөнгөвчилж байж л зээлийн өргэн олныг хамарсан үйлчилгээг нэвтрүүлж чадах юм. Монголчууд маань өнеөдрийн хувьд орон байраа барьцаанд тавьж, маш хатуу эрсдэлийг туулж үр хүүхдээ харь оронд сургах, ажилуулахаар явуулж байна. Үүний ард олон хүн орон гэргүй болж сэтгэлийн хүнд дарамт үүрч, ядуурлын эгнээнд шилжиж байгаа юм.
Ядуурал нийт хүн амын 36,3 хувийг эзэлж, энэ бүхэнд хөгжил дэвшил, эдийн заегийн ололт, олон улсын хандив бага нөлөөлж байгаагийн бас нэгэн шалтгаан болж, жирийн иргэд тулгамдеан асуудал, бэлэн мөнгэнийхөө хэрэгцээг шийдэх санхүүгийн боломж байхгүй байгаатай ямар нэгэн хэмжээгээр уялдаж байна.
Банк санхүүгийн байгууллагууд төлбэрийн олон төрлийн картын үйлчилгээ бий болгож байгаа боловч зээлийн картын үйлчилгээг хараахан нэвтрүүлээгүй байна. Гэвч бараа бүтээгдэхүүнийг лизингээр олгох, орон сууц барьцаалан зээлэх, цалингийн болон сургалтын зээл олгох хэлбэрүүд сүүлийн хэдэн жил амжилттай нэвтэрлээ. Хас, Хаан банкууд энэ үйлчилгээгээр гаршаад байна. Иймэрхүү үйлчилээ зээлийн картын тогтолцоо болтлоо өргөжихгүй байгаа нь лизингийн болон франчайзийн үйлчилгээний зээлийн хүү хэт өндөр байгаатай холбоотой болов уу гэж судлаачид үзэж байна.
Негөө талаас иргэдийн зээлийн эргэн төлөгдөх баталгаа болох цалин хөлсний түвшин доогуур байна. Зээлийн картын үйлчилгээг бий олгох эхний бэлтгэлнь цалин хөлсийг хөгжилтэй орнуудын хэмжээнд ойртуулах, зээлийн хүүг багасгах явдал юм. Зээлээр амьдрах орчин үеийн шинэ сэтгэлгээ бол ядуурлыг бууруулах, хувь хүн амьдралынхаа богино хугацаанд хүн шиг амьдрах, мөнгийг хэрэглэж, өсгөж сурах гол арга замуудын нэг гэдгийг ойлгож, хэрэгжүүлэх эрх зүйн орчныг нь бүрдүүлэх цаг болжээ.

(монцамэ)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button