Ерөнхий сайд М.Энхболдод баяр хүргэв

Гадаад хэргийн яам, Сангийн яам, Батлан хамгаалах яам, Барилга, хот байгуулалтын яам, Эрүүл мэндийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Үйлдвэр, худалдааны яам, Зам тээвэр, аялал жуулчлалын яам, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, Хүнс, хөдөө аж ахуйн яам, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Байгаль, орчны яам, Түлш, эрчим хүчний яам, Онцгой байдлын Ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын улсын газрын үүрэг гүйцэтгэгч сайдууд, яамдын Төрийн нарийн бичгийн дарга болон газар, хэлтсийн дарга нар, ТЕГ, ЦЕГ, Төрийн албаны зөвлөл, Улсын дээд шүүх, УЕПГ, Үндэсний аудитын газар, Үндэсний статистикийн газар, Үнэт цаасны хороо, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын удирдлагууд, хүүхэд, залуучууд, олон нийтийн байгууллагын төлөөлөгчид Монгол Улсын 23 дахь Ерөнхий сайдаар томилогдсон М.Энхболдод баяр хүргэж, ажлын амжилт хүсэв.
Ерөнхий сайд М.Энхболд тэдэнд хариу талархал илэрхийлээд төр, засгийн бүх шатны байгууллагууд, оюутан залуус, ахмад настнууд болон олон нийтийн бусад байгууллагуудтай харилцан уялдаатай хамтран ажиллаж, улс орны өмнө тулгамдаж буй шийдвэрлэвэл зохих олон асуудлыг шуурхай шийдэж ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа дурдав.

/Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас манайд мэдээллээ/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button