Батж.Батбаяр Хэн сайн хуйвалддаг нь сайдаар шагнуулдаг гажиг тогтолцоог арилгах хэрэгтэй

гэж юу хийдэг байгууллага вэ хэмээн сонирхоход гишүүн Ардчилсан нам бол том нам, Монгол орны улс төрийн амьдралд ихээхэн үүрэгтэй нам юм. Энэ намаас 27 гишүүн УИХ-д сонгогдон сууж байна. Энэ зөвлөл өөрийн намын 27 гишүүний байр суурийг УИХ-д нэгтгэж дуу хоолойг нь ард түмэн болоод төрд хүргэх л үүрэгтэй байгууллага юм. Хэлэлцэж байгаа хуулиудад ялангуяа улс орны энэ ээдрээтэй нөхцөл байдлыг шийдвэрлэхэд нэгдсэн нэг дуу хоолой байх ёстой гэж зөвлөл байгуулагдсан.Зөвлөл байгуулагдаад долоо хонож байгаа. Энэ хооронд зөвлөл дөрвөн удаа хуралдсан. Эндээс хэд хэдэн асуудлыг шийдвэрлэсэн. Зөвлөл яагаад байгуулагдсан юм бэ гэвэл УИХ-д Ардчилсан намын бүлэг гэж байсан. Тэгээд Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрээр татан буугдсан. Түүний оронд л байгуулагдсан юм. Үйл ажиллагаа нь яг энэ бүлгийн боловсруулсан дүрэм журам, эрх хэмжээгээр ажилладаг. Бүлэг гээд нэрлэчихвэл Үндсэн хууль зөрчсөн болох учраас зөвлөл гэж нэрлээд байгаа. Гэхдээ албан ёсны бүлэг биш. Улсын төсвөөс санхүүжилт авдаггүй гэж тайлбарлав. Түүнээс танай зөвлөл чинь тэгээд сөрөг хүчний байр суурин дээрээс үйл ажиллагаагаа явуулах уу гэж асуухад гишүүн Мамай улс төрийн зөвлөл саяхан хуралдсан. Хуралдаад шийдвэрээ гаргасан.
Ардчилсан нам бол өнөөгийн Засгийн газрын бүрэлдэхүүнд орохгүй. Гэхдээ төр олон нийтийн байгууллагуудтай ард олныхоо үзэл бодол эрх ашгийг эрхэмлэн хамтран ажиллана гэж тогтсон. Мөн Иргэний Зориг намтай хамтарч сүүдрийн Засгийн газар байгуулж ажиллая гэж тогтсон. Ардчилсан нам хамгийн том байгууллагынхаа шийдвэрийг гаргасан. Тиим учраас Ардчилсан нам энэ Засгийн газарт орж ажиллахгүй гэдгийг зөвлөлийн нэрийн өмнөөс мэдэгдье гэлээ. Хувь гишүүд янз бүрээр бодож байгааг үгүйсгэхгүй хэмээн гишүүн ярилаа.Цааш нь Хуучин огцорсон засагт байсан хэд хэдэн сайдын ятгалгаар УИХ дахь манай намын гишүүдийн дотор энэ Засгийн газарт орж ажиллах нь зүйтэй юм гэсэн үзэл бодол гарах боллоо. Энэ ажлыг хэд хэдэн гишүүн зохион байгуулж байгаа. Тэдний нэрийг нь дурдаад яахав. Хүн болгон мэдэж байгаа. Тэд хувийн эрх ашгийн төлөө, өөрөөр хэлбэл хувийн компанийнхаа төлөө энэ үйлдлийг намын гишүүдээр хийлгэхээр ятгаж байна. Энэ бол туйлын буруу УИХ-ын гишүүн хүн нийт Монгол орны төлөө сонгогч олныхоо эрх ашгийг л дээдлэх үүрэгтэй. Ингэж тангараг өргөж УИХ-ын гишүүн болсон. Мөн ингэж амлаж УИХ-ын гишүүн болсон. Үүнийгээ умартах нь туйлын эмгэнэлтэй юм гэж харамсан хэлж байлаа. Түүнээс ингэж гуйвж дайвж байгаа олон гишүүд байгаа юу хэмээн асуухад Би үүнийг мэдэхгүй байна. Над дээр хэнч ирээгүй. Хүмүүс гарын үсэг зуруулаад явж байна гэсэн. Тэр гарын үсэгтээ Ардчилсан нам Засгийн газарт орж ажиллах ёстой гэж үзэж байгаа гээд үүнийгээ гарын үсгээр баталгаажуулан МАХН-ын дарга М.Энхболд, Ардчилсан намын дарга Р.Гончигдоржид гардуулаад байгаа сурагтай байна. Гэвч би МАХН-ыг мөн энэ намаас сонгогдсон Ерөнхий сайд М.Энхболдыг энэ бусармаг зүйлийг дэмжихгүй байх гэж найдаж байна. Яагаад гэвэл энэ ёс зүйгүй зүйлийг дэмжвэл монголын төр ямаршуухан хэмжээнд байгааг сонгогч олон түмэнд харуулна. Үүнийг тэр хүмүүс ойлгож байгаа гэдэгт итгэж байна гэлээ. Түүнээс намын дарга болон зөвлөлийн байр суурь ямар байгааг сонирхоход Намын даргын байр суурь хэвээрээ байгаа. Харин удирдлагуудаас хэд хэдэн дэд дарга тэр бичигт гарын үсгээ зурчихсан байна лээ. Намын зөвлөлийн байр суурь ямар байгааг хэлэхэд хэцүү. Хуралдаан зарлах гэхээр хэн ч ирэхээ байсан хэмээн хэллээ. Түүнээс огцорсон Засгийн газрын тухай ямар бодолтой байдгийг сонирхоход Ер нь саяны болон түүний өмнөх Засгийн газрын томилгоонууд маш буруу байсан. Хэн ямар бизнес эрхэлж байна тэр хүнийг бизнесийнх нь дагуу өндэр албан тушаалд тавьдаг. Үүнийг эцэс болгоогүй цагт энэ авлига, төрийн ажлыг хийдүүлж өөрийн бизнесийг дэмжих явдал эцэс болохгүй. Саяын Засгийн газрын ганцхан томилгоог жишээ болгоё. Зам тээвэр, аялал жуулчлалын яамны сайдаар манай намаас сонгогдсон УИХ-ын гишүүн Г.Батхүүг томилсон. Гэтэл Г.Батхүүгийн компани шатахууны бизнес эрхэлдэг гэдгийг хүн бүр мэднэ. Барилга хот байгуулалтын сайдаар Н.Батбаярыг томилсон. Гэтэл түүний компани барилга барьдаг гэдгийг бид бүгд мэднэ. Үүнийг томилж байгаа сайд нь ч мэднэ. Энэ утгаараа тэдний бизнесийг дэмжиж байгаа л томилгоо байхгүй юү.Энэ асуудалд ноцтой анхаарах ётой гэж үзэж байна. Шинэ Засгийн газар үүнийг бодох хэрэгтэй. Хэн сайн авлига өгдөг нь хэн сайн хуйвалддаг нь сайдаар шагнуулдаг энэ гажиг тогтолцоог одооноос эхлээд болих хэрэгтэй.Ийм байхад тэр хүнд суртал авлига нь арилахгүй. Харин хэн сайн ажилдаг нь хэн мэдлэг боловсрол сайн байна тэр хүн сайд дарга болж эх орныхоо төлөө зүтгэх хэрэгтэй. Тэгж байж энэ эх орон чинь жаахан ч гэсэн цэвэрших байх гэж бодох юм хэмээн хэллээ.

Ж.САНДАГДОРЖ
(өдрийн сонин 2006-01-27 023)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button