Нэг иймэрхүү л юм болсон юм даа

Ерөнхийлөгчөөс одон гардаж авна. Нийслэл хотоо сонирхож явсан тэрээр дайныг эсэргүүцсэн том цуглаанд санаандгүй ороод явчихна. Цуглаан зохион байгуулагч дайны баатар Гампаар үг хэлүүлэхээр болно
-Би та нарт нэг болсон явдал ярьж өгье хэмээн үгээ эхэлж байх үед нь нэг генерал хамаг микрофоныг нь салгаад хаячихдаг.
Хэдэн зуун мянган хүний өмнө байлдагч Гамп микрофонгүйгээр юу яриад өнгөрснийг хэн ч сонссонгүй, ойлгосонгүй. Цуглаан зохион байгуулагчид микрофон чанга яригчийг эргэж ажиллуулах гэж мунгинасаар арайхийж залгатал Гамп,
-За нэг иймэрхүү л юм болсон юм даа гээд үгээ төгсгөж байлаа. Шинэ он гаруут Монголын Засгийн газар гэнэтхэн онхолдоод явчихлаа. Юу болов гэмээр дунгуй хадаад л явчих нь тэр. Энэ тухай Форест Гамп юу өгүүлэв? Микрофон тасраад нэмэр дээр нь хүмүүс орилолдоод юу болоод өнгөрснийг хүмүүсийн ихэнх нь сайн ойлгосонгүй ч үгүй, сонссон ч үгүй…

Кино зохиолыг бичиж, найруулсан Энхбаяр олон алдаа гаргасан учир тоглож буй Гамп байтугай дэглэгч өөрөө ойлгохоо больчихлоо.

Кино сценари ингэж эхэлжээ. 2004 оны сонгуулийг Энхбаяр Төрөө улам хямрааж, тумнээ улам ядууруулсан их амжилтаар угтсан юм. Тэрээр төрөлх намдаа ч, түмэн олондоо ч нэг хүний дарангуйлал тогтоох гэж хэт улайрсан боловч мянган жил эрх чөлөөтэй явсан нуүдэлчдийн удам хүлээж авсангүй, Маогийн шальгүй хуулбар түүнийг ширээнээсээ гулсангуут харин ч урьд байснаасаа дордсоноо харуулж эхэллээ. Тэр одоо Ерөнхийлөгч болсон. Монголчууд ЭВ-тэй байхдаа хүчтэй гэсэн үл ойлгогдох оньсгон лоозон тавьсаар байгаад гарч ирсэн. ЭВ гэдэг нь ЭнхВауаr гэсэн үг бололтой. Харин сонгуулийн дараа түүний өрсөлдөгчийн авлигачдыг цээрлүүлнэ, эх орны баялгийг иргэд тэнцүү эзэмшинэ уриа нийтийгхамарлаа. Ингээд эвслийн Засгийн газрыг унагах бодит зайлшгүй хэд хэдэн шалтгаан түүнд буй болсон юм.

1. Хэдийгээр хожим Ч.Улаан өөрийн харьяаллаар далимдуулан өөртөө өмчлөөд авчихсан боловч үнэндээ гаалийн Баатар бол түүнийг аль намын бүлгийн дарга байх үеийнх нь гарын нарийн. Зүтгэлийг нь үнэлж өөрөө түүнийг гаалиар шагнасан юм. Мянганы замын их дээрэмчин Буд, Улаанбаатарын ноймор нэг помещик Бадамжунай гээд Баатарын араас явах хуулийн нормоо хэдийнээ давуулан биелүүлсэн луйварчид бүгд түүний гарын бүтээл. Эдний хэн нь ч Иудай. Аврагч түүнийг 30 мөнгөн зоосоор эргэлзэх юмгүй зарж орхино. Ингээд үлдсэн амьдралаа эрх чөлөөний Куба арлын зүүн эрэг дээр Гуантана мираа гээд дуулаад сууж өнгөрөөх болбол яана! Ингэхээр нэгэнт эрчээ авч эхэлж буй ангуучлалыг ямар ч үнээр хамаагүй зогсоож олны анхаарлыг өөр зүгт хандуулах ёстой.

2. Монголын түүхэнд гэгээтэй үлдэх боломжоо Ерөнхий сайд байхдаа алдсан. Дарангуйлагчийн бүтэлгүй хуулбар, МАХН-ын толгойг залгигч, хээл хахуулийн төрүүлсэн ориг эцэг гээд гарцаагүй үлдэх нотолгоотой хочууд нь хэдийнээ бэлэн болсон. Хэдийгээр өөрөө энэ бүхнээ газрын шүүхээр биш тэнгэрийн шүүхээр оруулж үнэнийг тогтооно гэж заалдаж буй боловч тэнд очоод ч цагаадна гэдэг магадлал нойль! Газар дээр цагаадах сүүлчийн боломж нь Ерөнхийлөгчийн нэрээр Монголын гадаад харилцааг сайхан болгох. Хэн ч үгүй ч гээгүй тиим үү ч гээгүй байхад Бушийг би авгайтайгаа нийлж урьж авчраад гүтгүүлээд гарсан гээд үглээд салдаггүй. Ерөнхий сайд байхдаа улсын 70 мянган доллараар зуучлуулж байж гар барин хамт эургаа татуулсан Буш нь шинэ Ерөнхий сайдыг урьсан төдийгүй өөрийнх нь нэрийг нь ч сонсоогүй олон бизнесүүдтэй уулзуулах цагийн хуваарь гаргаад явуулчихжээ. 1990 онд Да. Ганболдыг ганц удаа урьсан Даосын хурал хоёрдахь удаад Монголоос Элбэгдоржийг урьж орхижээ. Сүүлийн 15 жилд донорын цус л цутгадаг Япон анх удаа хөнгөлттэй зээл олгохоор боллоо. Энэ болгоныг тасар татахгүй юм бол ямар юмных нь Чингисийн хүргэн байх вэ дээ.

Ингээд Засгийн газрыг огцруулах нь огцруулаад авлаа. Гэтэл том алдаа гаргажээ. Шинэ Засгийн бурэлдэхүүнд хэн хэн орно гэнээ? Эрдэнэбат тэргүүтэй Эрэл компаниэнэ бол эргэлзээгүй Багабандийнхан. Энхсайхан тэргүүтэй АН-ын сөрөг фракц дахиад Багабандитай холбоотой, өнөө гайхал Гүндалай -Багабанди эхнэртэй нь утсаар ярьсан асуудлаар мань хүн өөрөө нөхөр нь биш байж жил хардаж гүйсэн. Энэ Энхболд гэдэг нөхөр ч цагтаа Багаад сайн байж аавдаа цол өгүүлж байсан, аягүй бол эргээд 30 мөнгөи зоосоор зарж орхино. Багабэндийн Санж Баяр нарийн бичгээрээ далимдуулж МАХН нэрээр хичнээн тагнуул ч шургуулах юм билээ. Алджээ! Эртний өст Багаад амьдаараа өвчуүллээ л дээ!

Ингээд кино эураг авалт дундуур зохиолдоо засвар оруулж өөрчиллөө. Гэнэт суудал дээрээ эргэн шинэ Ерөнхий сайдыг хүлээж авахгүй гээд гэдийчихэв. Үндэсний эв нэгдлийн Засгийн газар гэсэн афоризм зохиолоо. Сонгуулийн дараах эвслийн засгийн газраас ганцхан ялгаа бий нь тэгэхэд тоогоогүй Жагаагаа энэ удаа урьжээ. Гончигоо, Оюун хоёр энэ ЭВ-д орохгүй гээд гэдийчихлээ. Гэвч Монголд 30 мөнгөн зоосоор хэн нь ч хэнийгээ зардаг гэдгийг ийм наймаа олон жил эрхэлсэн хүний хувьд анддаггүй тэрээр албан тушаалгүй удаж гурианхтан голдоо ортол гомдсон Гончигоог үлдээн дүү нарыг нь нэг нэгээр нь дуудаж 30 мөнгөн зоос амлалаа. Зөвшилцпийг нураасан Энхболд муу хүн, нэгэнт ийм юм болсон учир оронд нь та нарын нэг Ерөнхий сайд бол гэж хур тэл ярьжээ. Амлах бол түүний мэргэшил. Чухам ингэж өөрийн багийг бүрдүүлдэг юм. Өнөөдөр түүний үнэнч цэргүүд, харин маргааш бол түүнд хаягдах шоронгиин хоригдлууд! Өнөөдөртөө арай цадаж амжаагүй өлөнгүүд, маргааш хоолондоо хордох хүнд өвчтөнүүд. Энхбаяр эднийг сайн мэднэ. Ийнхүү шинэ баг бурдэхэд бэлэн боллоо. Түүний зангаагаар хоёрдугаар ээлжийихэн тогоо тавгаа хангинуулсаар хоолондоо орохоор ирцгээв. Гүүтэн аппетит!

(өдрийн сонин 2006-01-27 023)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button